С.Цэрэнчимэд Үхань хотноо дэлхийн цэргийн спортын VII наадмын мөнгөн медаль хүртлээ
БНХАУ-ын Үхань хотноо дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн даваа гарагт /2019.10.21/ эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдсан байна. Уг амжилтаараа С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн наадамд үзүүрлэсэн Монголын чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болж байгаа юм. Өмнө нь ОУХМ, Азийн аварга Д.Хүдэрбулга 2015 онд мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгөн медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг