АНУ Сириэс татсан цэргүүдээ Ирак руу илгээхээр төлөвлөж байна
АНУ Сириэс татсан цэргүүдээ Ирак руу илгээхээр төлөвлөж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер “Одоогийн төлөвлөгөө ёсоор Америкийн тал мянга орчим цэргээ Исламын алан хядах бүлгийг дахин сэргэхээс сэргийлэхэд туслуулах зорилгоор Иракийн баруун бүсэд илгээнэ” гэсэн утгатай үг хэлсэн байна.
Гэхдээ төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй гэдгийг Пентагоны тэргүүн мэдэгдээд “Ямар ч байсан одоогоор Америкийн тал ийм төлөвлөгөөтэй байна” гэжээ.