Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Туранхай хонь идэштэй, тарган чоно бүтэн үлдэх боломж

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Туранхай хонь идэштэй, тарган чоно бүтэн үлдэх боломж
УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, бүх нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэснээс хойш сар гаруй хугацаа өнгөрөв. Таван жил дамжин нийгмийн анхаарлыг татаж, улс төрийн хүрээнийхний мэтгэлцээний гол бай болж байсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал одоогийн эрх баригчдын төсөөллийн түвшинд  тодорхой томъёоллоор хүрч шийдэгдэж байна.
 
Аль ч улс орны Үндсэн хууль, түүний өөрчлөлт нь тухайн нийгмийн амьдралын ухаарал, төрт ёсны соёл, төлөвшлийн дээд шалгуур байдаг нь жам юм.
Одоогийн Үндсэн хууль батлагдсанаас хойш өнгөрсөн 30 шахам жил орчин цагийн ээдрээтэй хорвоод улс үндэстэн хувь заяаныхаа жолоог гартаа барьж, хөгжил дэвшлийн замыг олоход зайлшгүй чухал ухаарал, сургамж үлдээж, түүхийн дархлаа олох шаардлага төрүүлсэн учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн нийгмийн хүлээлт бодитой төрж үүссэн юм.
 
1.Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүлээлтийн бүтэц
 
Ардчилсан нийгэм дэх үзэл санаа, эрх ашгийн жам ёсны төрөл зүйлүүд болон ардчиллын сул дархлаа, утга агуулгын гажуудлаар дамжин, нийгмийн ахуйд шигдсэн шимэгч элементүүдийн ашиг сонирхол нь олон янзын хүчин зүйл Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүлээлтийн бүтцийг тодорхойлж байжээ. Үндсэн хуулийг өөрчлөх үйл явцын өрнөлт болон энэ үед идэвхжин тодорсон хүчин чармайлтын векторуудаас үндэслэн өмнө өгүүлсэн хүлээлтийн хүчин зүйлс дараах үндсэн бүтэцтэй байсан гэж үзэж болох юм.
 
Эгэл түмний хүлээлт буюу зонхилох хүчин зүйл
 
Нийгмийн зонхилох бүрэлдэхүүн буюу эгэл түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дараах асуудлыг шийдэхийг хүлээж байв. Үүнд:
 
1.1. Олон жил дараалан хямран доголдож гадаад, дотоодын өрийн сүлжээнд торлогдсон үндэсний эдийн засаг, тусгаар тогтнолоо алдаж, нийгмийн амьдралыг тэгш тэтгэж чадахгүй, хөгжлийн зам мөрөө олохгүй байгаа байдлыг өөрчилж чадахуйц төрийн тогтвортой бодлого явуулах хариуцлагатай тогтолцоо бүрдүүлэх.
1.2. Үндэсний баялгийн эзэмшил, хуваарилалтад шударга ёсны зарчим алдагдаж, баян ядуугийн ялгарал хүчтэй болж, нийгмийн амьдрал цөөн тооны олигархийн мөлжлөгийн талбар болж, үндэсний ажиллах хүчний сор нь гадагш урсах болсон нөхцөл байдлыг өөрчлөх,
1.3 Төрийн ялзрал доройтол эцэстээ тултал гүнзгийрч, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдал олигархи бүлэглэлүүд, тэдний халаасны авлигачдын наймааны обьект болж, шинэ колоничлол, эдийн засгийн алуурчдын номлол улс төрийн хүчнүүдийн үзэл болж байгаа гажуудлыг таслан зогсоох,
1.4 Сонгуулиас сонгуульд “бурхан” царайлж, буян амалж  сонгогчдоо талцуулан мэхэлж, төрийн эрх мэдлийг худалдах нь хэвийн үзэгдэл болж байгаа улс төрийн намуудын ноёрхлыг таслан зогсоож, хариуцлагын хэм хэмжээ тогтоох,
 
 
1.5 Хууль, шүүх тэгш  үйлчлэх зарчим хөсөрдөн, эрх мэдэлтнүүдэд  хууль үйлчлэхгүй болж, төрийн эрх мэдэл ард түмний хяналт, хүсэл зоригоос хөндийрч холдон, баян чинээлэг, эрх мэдэлтэй бүлгүүдийн дур сонирхлын захиалгат үйлчилгээ болж байгаа бусармаг үзэгдлийг таслан зогсоохыг шаардаж байв. Товчоор өгүүлбэл, 1992 оны Үндсэн хуульд “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж тунхагласан атал олигархи бүлэглэлийн ноёрхолтой “зэрлэг капитализм” руу гулсаж байгаа хандлагыг таслан зогсоохыг нийгмийн зонхилох хэсэг хүлээж байв.
 
 
2.Олигархи бүлэглэлийн хүлээлт
 
Улс төрийн намуудаар дөрөөлөн төрийн дээд түвшинд гараад нам дамнасан мафиоз маягийн сүлжээ үүсгэж, зах зээлийг хуваан эзэгнэж, байгалийн нөөц баялгийг луйвардан эзэмшиж, төрийн санг сааж амташсан олигархи бүлэглэлүүд байр сууриа бэхжүүлэн төрийн сул дорой байдлыг гүнзгийрүүлэх боломжийг эрж байжээ. Тэд төрийн эрх мэдлийг ард түмний гараас холдуулж, УИХ-ыг намуудын томилсон төлөөлөгчдөөр бүрдүүлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлан, төрийн дээд түвшний хагарлыг улам дэврээж, Засгийн газрыг хяналтаас гаргаж буюу энэ бүхний дунд Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийхийг мөрөөдөж байжээ.
 
3.Улс төрийн намуудын хүлээлт
 
Улс даяар 30 гаруй улс төрийн нам бүртгэлтэй боловч төрийн эрх мэдэлд ноёрхож бугшсан цөөн нам Үндсэн хуулийн өөрчлөлтөд бодитой нөлөөлөх боломжтой байлаа. Тэд өөрийгөө барууны, зүүний үзлийн хэмээн шошго зүүх зүүх боловч нам дамнасан олигархи бүлэглэлүүдийн сүлжээнд нягт хүлэгдэж, улс орныхоо зам мөрийг алсын хараатай томъёолох үзлийн тэнхээгүй болж даяаршлын шуурганд амиа аргацаах горьдлогоор ардчиллын лоозон, неолиберализмын үзлийн хормойноос зүүгдэх болсон юм. Төрийн эрх баригч намуудын удирдлага нь төрийн эрх мэдэлд дангаар ноёрхохыг туйлын зорилго болгож, ард иргэдээ хуурамч амлалтаар мэхэлж, талцуулан хувааж, улс үндэснийхээ язгуур эрх ашгийг зоосны нүхээр харах хандлагатай болж ирсэн нь бодит үнэн. Тэд төрийн албыг олигархиудад худалдаж, тэдний хүүхэлдэйн үүрэг гүйцэтгэж ирсэн.
 
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад намуудыг төрийн дээр залж, нам төвтэй тогтолцоог бататган хамгаалж аливаа эрүүл үзлийг боомилон хавчиж, Монголын улс төрийн орон зайд дангаар ноёрхох нөхцөл бүрдүүлэхийг зорьж байжээ.
 
 
4.Шинэ колоничлогчид, эдийн засгийн алуурчдын хүлээлт
 
Монголын өв баялагт савраа гүн шигтгэж, шим шүүсийг нь сорж амташсан шинэ колоничлогчид өөрсдийн байр суурийг бэхжүүлэн, төрийн жолоо барихад далдаас оролцох боломжоо өргөтгөж ирсэн билээ.
 
 
Монголын парламентын арчаагүй байдал, Засгийн газрын тогтворгүй байдлыг ашиглаж гаршсан шинэ колоничлогчид “сонгодог парламентын засаглал” хэмээх номлолоор төрийн эрх мэдлийг ард түмнээс холдуулж, төрийн бодлогын нэгдмэл чанарыг сулруулах, өөрсдийн хүүхэлдэйн Засгийн газар байгуулах баталгаа бий болгох нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөс тэдний хүлээх гол горьдлого болж байв.
 
 
5.Улс төрийн “онолчид”-ын хүлээлт
 
Монгол орныхоо орчин нөхцөл, үндэснийхээ үнэт зүйл, төрт ёсны өв соёлоос тасран хөндийрч, даяаршлын салхинд хөөрөгдсөн неолиберализмын номлолоор хагас дутуу цэнэглэгдсэн “онолчид” сонгодог парламентын засаглалыг номлон Монгол төрийг туршилтын туулай болгох ээлжит инженерчлэлийн төслийн дуулгавартай хүүхэлдэйнүүд болж байлаа.
 
Өөрчлөлтөд хүрсэн ээдрээтэй зам
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийг тойрсон таван жилийн үйл явцын бүхий л өнгө төрх, үр дүн нь хүлээлт буюу эдгээр хүчний тэмцлийн бүтээгдэхүүн байлаа.
Тэгэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөд чиглэсэн бодит алхмыг Ардчилсан нам төр барьж, төрийн дээд түвшинд гүн хагарал зөрчил үүсч, эх толгойгоо алдан, эдийн засаг дампуурлын ирмэгт очсон хүнд нөхцөл байдлыг далимдуулан олигархи бүлэглэлийн гар хөл бологсод эхлүүлсэн билээ. АН-ын 14 гишүүний УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл гэгч нь Монголын төрд нүүрлэсэн хямралын гол шалтгаан нь “засаглал, эрх мэдлийн хуваарийн тэнцвэргүй байдал мөн” гэж оношлоод, бүх ард түмнээс  сонгогдсон  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг бүх талаар хязгаарлаж, Ерөнхийлөгчийг УИХ-аар томилж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхэд чиглэж байлаа. Энэ нь цаагуураа  Монголын төрийг ард түмний хяналтаас холдуулж, Засгийн газраар наймаалцаж гаршсан УИХ-ын мафиоз бүлэглэлүүдэд Ерөнхийлөгчөөр наймаалцах боломж олгох буюу Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийх санаархал байсан юм.
Энэ төслийг тойрсон нэн хачирхалтай үйл явдал өрнөв. УИХ-ын сонгууль хаяанд ирсэн байлаа. МАН хэдийгээр АН-ыг сөрөг хүчин гэх боловч Үндсэн хуулийг өөрчлөх улс төрийн хүчний нэр зүүх нь амин чухал байсан тул санаачилгыг булаан авч, “ажлыг бүлэг” байгуулах, “зөвлөлдөх уулзалт” хийх гэх мэтийн алхмаар АН-ыг молигодон холдуулж сонгуулийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн АН-ын төслийг өөрийн санаачилга болгон ухуулж байлаа. Сонгуулиас хойш өнгөрсөн  гурван жилд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл хэдэн удаа өөрчлөгдөж солигдсоныг хэлэхэд хэцүү.  Тэгэхдээ зохиогчид, түүнийг ухуулагчид анхнаасаа Үндсэн хуулийн өөрчлөлт олигархи бүлэглэлийн засаглал, түүнийг төрүүлэгч тогтолцоог өөрчлөхгүй үлдээх байтугай ойртохгүй байх үзэл санаанд эцсээ хүртэл үнэнч байж, өөрчлөлтөд өртөх асуудлын хүрээг хайрцаглан олон түмний санаа бодлыг элдэв марзан санаачилгаар төөрүүлэх оролдлогыг нийтээр харлаа. Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд томилохоос эхлээд Засгийн газрыг огцруулах санаачилга гаргач УИХ-ын гишүүд шинэ Ерөнхий сайдын нэрийг хамтад нь өргөн барина гэх мэт эрүүл сэтгэлээс ургаж гарамгүй гаж санаачилга чамгүй ундрууллаа. Өнгөрсөн оны сүүлчээр 60 тэрбумын, ЖДҮ-ийн гэх мэт ээдрээтэй  асуудал олон нийтийн анхаарлыг татаж улс төрийн нөхцөл хүндэрсэн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж   өргөн барьснаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонирхогч хүчнүүдийн тэмцэл УИХ-ын тайзан дээр өрнөх болсон.
 
Энэ зун намрын доргион зөвхөн Төрийн ордноор хязгаарлагдсангүй. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, TV-8 телевизийн сэтгүүлчид, “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн Тост, Тосон бумбын нурууг уул уурхайн олигархиудын улайрсан шуналаас аврахын төлөө явуулсан хүнд хэцүү боловч тууштай тэмцэл нь төрд шигдсэн олигархуудын цэвдэг сэтгэл, хууль хяналтынхантай сүлбэлдсэн бэртэгчин ёс суртахууны багийг хуулж, ард иргэд эх орныхоо эзэн нь байхын үлгэр жишээг тод харуулав. Энэ тэмцэл үндэснийхээ баялгийг холч бодлого, шударга зарчмаар эзэмшихийг эрмэлзсэн түмний хүсэл зоригийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах хүчтэй шахалт болсон юм.
 
Өөрчлөлтийн үндсэн үр дүн
 
Сонгогчид сонгуулийн хөтөлбөрт нь итгэж, өөрсдийн элч болгон сонгосон УИХ-ын гишүүдийнхээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн янз бүрийн асуудлаар баримталж байгаа байр суурь, хэлсэн үгийг улс орон даяараа үзлээ, сонслоо. Удтал үргэлжилсэн ухуулга, мэтгэлцээний эцэст “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” хэмээх баримт бичгийг Төрийн шийдвэр болгон туурвилаа. УИХ-ын энэхүү бүтээлийг нийгмийн хүлээлт, улс орныхоо цаашдын зам мөрийн талаас шүүж үзвэл нэн зөрчилтэй дүр зураг тодрох ажээ. Тухайлбал:
 
1.Нийгмийн амьдралд шударга, тэгш ёсны зарчмыг алдагдуулж, төрийн ялзрал доройтолд хүргэж байгаа олигархи бүлэглэлийн ноёрхол төрүүлэгч тогтолцоо хөндөгдөлгүй үлдлээ. Хөрөнгө чинээгээр ааглан нэр дэвшсэн цөөн хүнээс сонголт хийдэг ардчиллаар төрсөн хэмжээлшгүй эрхтэй, халдашгүй дархлаатай 76 хүнтэй, нэг танхимтай парламент өнгөрсөн 20 гаруй жилийнхээ хүмүүжил төлөвшлийг өөрөө өөрчилж чадахгүй нь маргаангүй. Монгол орон дахин 10-20 жил олигархиудад нухлуулах л болов уу.
Үзлийн хоосролд орж, толгойд нь гарсан олигархи бүлэглэлүүдийн сонирхлоор хөтлөгддөг улс төрийн намууд төрийн дээр заларч жолооддог авангард намтай улс төрийн тогтолцоо зарим талаар бэхжиж үлдлээ. Намын гишүүдийн тооны доод хязгаарыг сонгогчдын нэг хувиас доошгүй байхаар тогтоож, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа нь одоогийн төр бугшсан эрх баригч намуудад давуу байдал олгож, улс нийгмийнхээ үзлийн орон зайг өмчлөн боомилох оролдлого төдий юм. Энэ нь яваандаа “нам нийлж, сэм хуйвалдсан” бүлэглэлүүд үүсч нийгмээ бусниулахад ч хүргэж болзошгүй. Уг нь намын гишүүдийн тооны дээд хязгаарыг тогтоовол улс нийгмээ улс төрийн хийрхэл талцлаас гаргахад тус болохсон.
Анхны алхмаасаа монгол төрийг либералчилж, олигархиудын “найрын ширээний ууц” болгох үзэлд хөтлөгдсөн төсөл зохиогчдын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг гол асуудлаас нь хөндийрүүлж, УИХ-ын түвшинд хэлэлцэхдээ ногооны хашаан дотор хайгуул хийх төдий орон зай үлдээсэн нь төрөлхийн гажигтай шийдвэр гарахын угтвар нөхцөл болжээ. Хууль цаазнаас зугтахын цагт “бүрэн эрх” хэмээн тонгочдог УИХ-ын гишүүдийн олонх нь улс орныхоо амьдралын амин чухал асуудалтай тулгарахын цагт хүлцэнгүй номхоноор хуйлран жагсаж ногтлуулж байлаа. Төсөл зохиогчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх явцад алив санал томъёоллыг өөрсдийн байр суурьт  нийцүүлэн гуйвуулж, мөлийлгөж, тунхаглалын чанартай болгохыг хичээж байв. Үүний нэг тод жишээ нь газар түүний хэвлийн баялгийн өмчлөлийн асуудал байв. Олон нийтийн санал болон Монгол Улсын  Ерөнхийлөгчийн санал нь “бүх ард түмний дундын өмч” гэсэн ойлголтод чиглэж байхад төсөл зохиогчид “төрийн нийтийн өмч” гэсэн ойлголтод шахаж оруулсан явдал юм. Хуульчид “төрийн өмч бол нийтийн өмчийн нэг хэлбэр мөн” хэмээн номлодогтой дээрх томъёоллыг дүйцүүлбэл “мал дотор хонь байдаг, хонин дотор мал байдаг” гэсэн мулгуугийн дээд логикт хүрнэ.
Энэ мэт гуйвуулгыг эцэслэн баталсан баримт бичгийн бараг зүйл бүрээс олж болно.
 
Монгол төрийн хагарлын гол үүсгүүр болж байгаа асуудал буюу Ерөнхий сайдыг Төрийн тэргүүний саналаас гадуур УИХ-д оруулж хэлэлцдэг гажиг тогтолцоогоо халж чадсангүй. Энэ нь гүйцэтгэх засаглалыг УИХ-д шургасан олигархи бүлгүүд, тэдний халхавч болсон намуудын эрх мэдэлд үлдээх сонирхлын үр дагавар юм.
Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөс нийгмийн хүсэн хүлээж буй үр дүнг илэрхийлэх хүч санаачилга алдаж, хашаанд нь хоригдсон ч УИХ-ын танхим дотор олон түмний үгийг сонсох, улс үндэстнийхээ язгуур мөн чанар, ашиг сонирхлыг хамгаалах хүч хангалттай байжээ. Тэдний хүчин чармайлтын үр дүнд Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийх санаархал няцаагдаж, чоно бүтэн ч хоосон үлдэв. Өөрчлөлтийн гол чиглэлүүдээр ухралт гараагүй бөгөөд өрөөсгөл боловч өчүүхэн хэдий ч ахиц гарсан гэж үзэх үндэстэй. Хонь туранхай ч идэштэй үлдэв. Тэгээд ч одоогийн намын амьдралд хойшлуулшгүй шийдэх шаардлагатай цөөнгүй асуудал Үндсэн хуулийн түвшний шийдлээ хүлээж байгаа билээ. Үүний нэг жишээ нь хот, тосгоны эрх зүйн зохицуулалт юм. Баялгийн сангийн асуудал ч энэ хүрээнд хамаарах нь тодорхой. Төрийн сүлдэнд тангараг өргөж үүрэг хүлээсэн бүх шатны албан тушаалтнуудын тангаргийн хариуцлага ч хойшлуулшгүй асуудал болж ирлээ. УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ үед дээрх шийдлүүд нь нийгмийн амьдралд бага ч болов нааштай үр дүнд хүргэнэ гэж үзэж болох юм. Монголчууд алив харилцан буултын үр дүнг “хонь бүтэн, чоно цатгалан” гэсэн утгаар харж заншсан ч энэ удаа “туранхай хонь  бүтэн, тарган чоно хоосон” гэсэн утгаар харж болох юм.
Өөрчлөлт, улс төрийн намууд
Улс орны түүхийн аль ч мөчид Үндсэн хуулийн өөрчлөлт нь тухайн нийгмийн улс төрийн тогтолцоонд оролцож байгаа намуудын үзлийн мөн чанар, чадал тэнхээ, төлөвшил соёлын дээд шалгуур болдог бичигдээгүй хууль түгээмэл ажээ.  Энэ талаас нь одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувь заяаг шийдэж байгаа МАН, АН-ын баримталж байгаа байр суурь, илэрхийлж буй үзэл номлолыг ажиглаж шинжвэл нэн ээдрээтэй дүр төрх тодорч байна. Тухайлбал:
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийг төлөвлөх, хэлэлцэн шийдэх бүх үе шатанд МАН, АН-ын УИХ дахь бүлгүүдийн үйл ажиллагаанаас үзвэл, эдгээр улс төрийн хүчний үзлийн тэнгэр нь нэрт сэтгүүлч агсан Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэнгийн 20-оод жилийн өмнө бичсэн “Манай сумын намууд” хэмээх донжтойхон зураглалын “Ко”, “Чука” хоёрын төсөөллөөс мэдэгдэхүйц өөрчлөгдсөнгүй.
Төрийн сонгуулийг улс төрийн тайчих урлаг /стриптиз/-ийн тайз болгож өөрийгөө магтаж, өрөөлийг гутааж гаршсан эдгээр улс төрийн “том” намууд эгзэгтэй цаг ирэхэд улс нийгмийнхээ амьдрал замналын гол асуудлыг оношилж шийдэх чадваргүй байгаагаа тод харууллаа.  МАН нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол утга, ач холбогдлыг сонгуулийн амлалтаа биелүүлэх алхам гэж үзэж байхад АН нь түүнийг бүтэлгүйтүүлэх нь сөрөг намын үндсэн үүрэг гэж үзэж байв.
 
 2019.10.15.
 
Үргэлжлэл бий.
 
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.БЯМБАСҮРЭН

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419