АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа нэрийг солихоор шийджээ. Тэрээр энэ талаар АЗХ-ны дарга С.Эрдэнэболдод хэлж, санал солилцсон байна. Ингэхдээ АН-ын нэрийг МоАН болгож, энэ талаар арванхоёрдугаар сарын 10-нд болдог Ардчиллын баяраар намынхаа гишүүдэд, олон нийтэд зарлавал зүйтэй гэж ярилцжээ.
МоАН бол 2000 онд АН-ыг байгуулахад нэгдсэн таван намын нэг юм. Тэр намын дарга нь тухайн үед С.Эрдэнэ байв. АН-ын нэрийг солино гэсэн энэ мэдээлэл нь С.Эрдэнэ, С.Эрдэнэболд гэдэг хоёр хүний хооронд болсон хувийн гэж болохоор яриа юм. Тиймээс эх сурвалж нэрээ ил болгохыг хүсээгүй болно.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин