Ирландын тулаанч Конор МакГрегор карьераа дуусгах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ
Ирландын мэргэжлийн холимог тулааны тулаанч, боксчин Конор МакГрегор пүрэв гарагт Москвад хэвлэлийн бага хурал хийнэ гэж зохион байгуулагчид нь ТАСС-т мэдэгджээ.
Тэд "МакГрегор 10-р сарын 24-ний өдөр сэтгүүлчидтэй уулзана. Энэ бол түүний Орост хийж буй анхны хэвлэлийн бага хурал юм" гэж хэлэв.
Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар 31 настай МакГрегор Орост байх хугацааныхаа төлөвлөгөө, бэлтгэлийн хуваарь, биеийн байдлын талаар ярихаар төлөвлөж буй аж.
2018 оны 10-р сарын 6-нд шилжих шөнө Лас-Вегас хотод болсон UFC 229 тэмцээний үеэр UFC-ийн аварга Хабиб Нурмагомедов ОХУ-ын МакГрегорыг 4-р роундад боолтонд оруулж ялалт байгуулж байсан.
Гэсэн хэдий ч Лас Вегас дахь тулалдааны дараа хоёр талын багууд, тэр дундаа Нурмагомедов рингнээс үсэрч, Ирландын өрсөлдөгч МакГрегорын багийн гишүүдийг өөрийг нь доромжилсон гэх шалтгаанаар зодохыг завдсан юм.
Тус үйл явдлын дараа 2 тамирчинд сахилгын шийтгэл оногдуулав. АНУ-ын Невада мужийн шүүх Нурмагомедовын тэмцээнд орох эрхийг есөн сараар, МакГрегорыг зургаан сараар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Гуравдугаар сарын 26-нд МакГрегор спортын карьераа дуусгах шийдвэр гаргаснаа зарласан. Тэрбээр энэхүү мэдэгдлээ твиттер хуудсандаа жиргэсэн бөгөөд 9 хоногийн дараа багтаа буцаж орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
МакГрегор бол UFC (Ultimate Fighting Championship) хамгийн алдартай тулаанчдын нэг ба өдгөө тэрбээр 21 ялалт, 4 ялагдал үзүүлсэн амжилттай яваа юм. Тэрбээр 2015 онд UFC-ийн анхны аварга цолыг хүртсэн бөгөөд дараа нь UFC-ийн хөнгөн жингийн ангилалд аваргын бүс зүүсэн анхны MMA тулаанч болж чадсан юм.