АНУ Кубын Засгийн газарт хориг тавилаа. Кубын эрх баригчид хүний эрх зөрчиж, Венесуэлийн Засгийн газрыг дэмжсэн хэмээн хориг тавьж байгаа тухай Худалдааны яам нь мэдэгдсэн байна.
Хоригийн хүрээнд Кубын төрийн өмчит компаниудын онгоц түрээслэх лиценз зөвшөөрлийг цуцлан, дахин хүсэлт гаргах боломжгүй болгох юм байна. Мөн Куб руу нийлүүлдэг экспортод нэмэлт хязгаарлалт тавьж, хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ гэж АНУ-ын Худалдааны яам мэдэгдэж байна.
АНУ-ын Худалдааны яамнаас гадна Төрийн департамент, Кубын хүний эрхийн идэвхтэн Жосее Даниел Феррерийг баривчилсан явдалд тус улсын эрх баригчдыг буруутгаад, түүнд ямар нэг нөхцөл болзол тавилгүйгээр хүнлэг хандаж суллахыг шаардсан байна.
Жосее Даниел Феррер Кубын эх орончдын холбоо гэдэг байгууллагыг үүсгэн байгуулсан нийгмийн зүтгэлтэн юм. Цагдаа нар түүний гэрт дайрч орсны дараа энэ сарын 1-ний өдөр Сантьяго-де-Куба хотод саатуулагджээ. Америкийн талын хоригийн шийдвэрийг Кубын Гадаад хэргийн сайд Бруно Рорийгез шүүмжилсэн байр сууриа твиттерт илэрхийлсэн байна.