У.Хүрэлсүх: Энэ өдрийг битгий мартаарай

У.Хүрэлсүх: Энэ өдрийг битгий мартаарай
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
 
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
 
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “…Би үгнийхээ эхэнд хэлчихсэн. Одоо би хатуу байна. Хэн нэгэн УИХ-ын гишүүн ч юм уу, бүлгийнхээ даргын шүүмжлэлийг хүлээж авна. Дагаж гүйхгүй ээ. Надад намын Их хурал эрх олгосон юм. Би тэр эрхээ эдэлнэ. Энэ Их Хуралтай хариуцлага тооцох, эсэх тухай асуудлыг би ч нэг их ярихгүй байгаа. Уг нь ярих субъект нь шүү. Намын даргын хувьд, намын гишүүдийн чинь хувьд ярьж байгаа. Намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүдийн тухай асуудал би ярьж байгаа юм. Тэрнээс биш УИХ-ын гишүүний бүрэн эрхт би огт халдаагүй. Би гурван удаа УИХ-д сонгогдсон юм. 1990 оноос хойш энэ намын гал тогоонд амьдарсан. Жагсаал цуглаан, зовлон зүдгүүр бүх юмыг нуруун дэрээ үүэлцэж явсан хүний нэг. Улс төрийг доторлодоггүй юмаа бас гадарлана. Юу болох гээд байгааг бага сага мэднэ. Би намаа аврах тухай асуудлыг ярьж байгаа. Тэрнээс биш албан тушаалтны ажил дээрээ оршин тогтнох тухай асуудлыг ярихгүй байгаа шүү. Тийм учраас энэ Их Хуралтай Ардын намын жирийн гишүүд, олон түмэн “…Хариуцлага тооцно” гэдэг асуудал яривал би тэр талд зогсоно шүү. Ний нуугүй хэлчихье. Энэ УИХ биеэ яаж авч явахаа та бүхэн маань өөрсдөө мэдээрэй. Бид нар эрх мэдэлтэй хаан ч биш, заан ч биш. Бүгдээрээ намын олон түмэн, ард түмнээс  сонгогдсон, олон түмний дэмжлэгээр гарч ирсэн ийм хүмүүс. Тэрийг хэлчихье. 60 тэрбумаар баахан балбууллаа. Концессоор баахан балбууллаа, ЖДҮ-гээр баахан балбууллаа. Одоо бас нэг юугаар балбуулахыг би мэдэхгүй байна. Нэг юмаар балбуулж нүдний булай болж магадгүй. Тэгэхээр ингэж хэсэг хүний өмнөөс Ардын намын 200 мянган гишүүнийг балбуулах хүсэл надад байхгүй шүү. Яагаад гэвэл би тэр хүмүүсийг төлөөлдөг. Намын дарга гадаад, дотоодод намаа бүрэн эрхтэй төлөөлдөг гээд намын дүрмэн дээр бичсэн байгаа. Надаас өөр хэн ч энэ намыг төлөөлөхгүй. Энэ намыг төлөөлж дуугарах эрх нь надад байгаа. Дүрмээрээ, журмаараа, сонгуулиараа олгогдсон эрх. Тэр эрхээ эдэлж байгаа. Тийм учраас Намын даргын эдэлж байгаа эрх мэдэл рүү битгий нгэж дайрч, довтлоод байгаарай гэдгийг зарим нэг дарга нартаа хэлчихье. Та нар миний удирдлага дор ажилладаг хүмүүс шүү. Тэрнээс биш миний дээгүүр давж ажиллах эрх байхгүй. Би намаа удирдаж байгаа бол надтай тооцдог ёстой Их хурал нь хариуцлагаа тооцох байх. Тэрнээс биш Намын даргатай өөр хүн хариуцлага тооцохгүй шүү. Намын хяналтын хороо надтай хариуцлага тооцдог юм байгаа биз. Үүнийг би дахиад хэлчихье. Дээр нь улс төрийн нөхцөл байдал хүндэрч байгаа гэдгийг би дахин хэлж байна. Бүгдээрээ үүнийг эрүүл саруулаар ойлго. Би зарим гишүүнийхээ, нөхдүүдийнхээ хэлж байгаа шүүмжлэлийг хүлээж авдаг, алдаа дутагдал байвал засдаг. Алдсан, оносон зүйл хэлсэн бол тэрийгээ засна. УИХ-ын нөхцөл байдал хүндэрч байгаа шүү. УИХ-ыг тараах тухай асуудал ярьж байгаа. Би өчигдөр УИХ-ын даргад хэлсэн, тийм ээ. Ийм ажил явагдана. Та нар маань өөрсдөө нүдээрээ харна. Биеэрээ сонсоно. Удахгүй байх. Үүнийг та нар сонсоогүй байж магадгүй. Би УИХ-ын даргад хэлсэн. Шаардлагатай бол та бүхэн УИХ-ын даргаас сонирхож асуугаарай. Энэ бүлгийн хурал дээр би яриад яах билээ. Тийм учраас бид нар цаашдаа тийм улс төрийн нөхцөл байдалтай тулна. Эр зориг шаардсан ажлууд хийгдэнэ. Би дээр ч бас хэлсэн. Яг яс юман дээрээ улс төрд ороод тэмцэх гэхээр хэдхэн хүн үлддэг. Бусад нь зугтаад алга болчихдог шүү. Хурал болохоор том том мултарна.  Том, том ярина. Жагсаал, цуглаан болохоор байшингийн цаагуур ороод амь амиа бодоод алга болоод өгдөг. Телевизийн ярилцлагад ордоггүй. Орилж чарладгаараа Оюунхорол, энэ нэг Мөнхбат, Тэрбишдагва, Бямбацогт цөөхөн хэдэн хүмүүс ярьдаг. Би шударга юмыг шударгаар хэлнэ. Шүүмжлэх юмаа шүүмжилнэ. Ингээд айгаад зугтаад алга болчихдог. Тэгээд бие бие рүүгээ хараад бие биеэ загнаад, зэмлээд яах вэ. Үнэнийг хэлэхэд, заримдаа бухимдах юм. Сүүлдээ нойр ч хүрэхгүй болж байна. Намын дарга гэдэг чинь бас хүнд ажил үүрч байгаа шүү дээ. Үүнийг биеэрээ хийж байгаа хүмүүс ойлгох байх. Хийж байсан хүмүүс ойлгож байгаа байх. Бусад нь төдийлэн сайн ойлгохгүй байж магадгүй. Тийм учраас нийгмийн бухимдал, хувьсгалт хөдөлгөөн, өрнөлөөс өөрсдийгөө яаж авч гарах вэ гэдэг асуудлаа дор бүрнээ бодож байх хэрэгтэй. УИХ, Засгийн газар хоёр нэг байгаа. Миний кабинетийн 15 сайд нь УИХ-ын гишүүн, энэ бүлгийн гишүүн. Салаад тусгаарлагдаад явсан зүйл байхгүй. Засгийн газар, УИХ-аасаа салангид улс төрийн тоглолт хийгээд бие даагаад байсан юм байхгүй.
 
 
Би хааяа нэг бүлгийн вайбер руу орж хардаг юм. Янз янзын байдлаар бие биеэ шургаж, янз янзын юм бичдэгээ боливол дээр шүү. Тэгээд нэг тийм мааждаг, хүмүүсийг өдөөн хатгадаг, тийм үг хэллэгээ больчихоорой. Тэр их хөгийн зан байдаг шүү. Тэр бол биднийг хоооронд нь бужигнуулж, бусниулж, үйл ойлголцлыг бий болгож байгаа зүйл юм байна гэж би бодож байгаа.
 
 
Энэ эргээд намын эв нэгдэлд гай учруулж байгаа. Нөхдүүдээ хооронд нь хутгадаг, самардаг, шургадаг ийм хүмүүстэй харин тэр намын сахилга хариуцлагыг тооцно. Би Хяналтын ерөнхий хорооны нөхдүүдтэй уулзана. Энэ намынхаа дотоод эв нэгдлийг бусниулаад байгаа, гишүүдийг, журмын нөхдүүдийг хооронд нь хэрэлдүүлээд, хэлцүүлээд байгаа тийм шургаа хийдэг хүмүүстэй хариуцлага тооцож, энэ намд байх эсэх тухай асуудлыг яриарай гэдгийг нь би Намын даргын хувьд Хяналтын ерөнхий хороо, Ес зүйн хороонд чиглэл болгодог юм уу, эсвэл саналаа хэлнэ.
 
Энэ өдрийг битгий мартаарай. Өнөөдөр их сонин, түүхэн өдөр шүү. Би хэллээ. Би энэ Намын дарга байгаа хугацаандаа өнөөдрөөс эхлээд хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ ээ. Засгийн газрын гишүүдийг хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаарай. Батзоригийг шахаж байгаад ямар байдалд оруулсаныг бид нар хараад сууж байна. Засгийн газрын гишүүд хууль бус зүйл битгий хийгээрэй гэж би олон хэлж байгаа. Ямар ч найз нь байсан, ямар ч УИХ-ын гишүүн байсан “…Үгүй” гэж хэлж бай. Тийм учраас үүнийг та бид нар бүгдээрээ дор дороо бодъё.
 
 
Нөхдийгөө битгий хууль бус юм хийлгэх гэж шах. Хууль бус юм битгий шахаж, шаард. Битгий дарамтал. Зарим нэг хүмүүс намыг, Засгийн газрыг огцруулах тухай асуудал ярьж айлгах гэж байх шиг байгаа юм. Тэрнээс хэзээ ч айхгүй ээ. Засгийн газар огцорч л байдаг юм. Байгуулагдаж байдаг юм. Зөндөө л юм үзсэн.
 
 
Намынхаа даргын толгойлсон Засгийн газрыг огцруулах гэж байгаа бол огцруул л даа. Бас тэр нөхөртэй нам нь эргээд бас хариуцлага тооцох байлгүй. Тэгээд одоо яах вэ, нөхрийнхөө тухай ярьж байна. Бүлгийн дарга сая асуудал ярьж байх шиг байна. Бүлгийн гишүүдтэйгээ уулзаж ярилцах цаг зав гаргаж бололгүй яах вэ. Тэр ойлгомжтой. Бүлэг дээрээ ингэж ний нуугүй ярихыг би дэмждэг, сонсоно, няцаана. Харилцан ярилцдаг зүйл энэ.
Харин бүлгийн хурал дээр яригдсан, хөөрөгдсөн зүйл битгий гадагшаа гарч байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Үүнийг манай гишүүд бүгдээрээ дор бүрнээ сайн мэдэж байгаа. Тэгээд телевизийн дэлгэцээр битгий бие биеэ доромжлоорой. Бид нар, энэ 65 шударга ажиллаж чадахгүй бол манлайллаа биелүүлж ажлаа хийж чадахгүй. Би Намын даргын эрхээ эдэлж зохих газарт нь УИХ, бүлгийн тухай асуудлыг ярина. Энэ надад олдсон эрх мэдэл. Үүнийг хэрэгжүүлнэ гэдгээ би албан ёсоор өнөөдөр энд дахин хэлье. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Алдаа, оноотой юм ярьсан бол намайг уучлаарай. Засч, залруулах зүйл байгаа бол миний өрөөнд ороод “…Намын дарга аа, та үүн дээр алдлаа, тэгж байна, ингэж байна” гээд надад хэлж байгаарай. Нэг их олны өмнө битгий загнаад байгаарай. Энэ намд нэг л дарга байгаа шүү. Энэ намын даргын нэр хүнд бүгдтэй нь холбоотой байдгийг та бүхэн маань бүгдээрээ дотроо мэдэрч байгаа. Үүнийг хэлье” гэлээ.
 
 
Үргэлжлэл бий…
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419