Б.Идэр-Од: Сүүлийн 5 жил манай хоёр компани санхүүгийн хувьд тогтмол өсөлттэй явж байна
Монголбанк-нд “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлт болж байна. Энэ үеэр "FARO” сургалтын төвийн захирал, “Call-Рrо" компанийг үүсгэн байгуулагч, комедиан Б.Идэр-Од хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх талаар зөвлөсөн юм. Түүний туршлагаас уншигч та бүхэнд мэдээлэл хүргэх үүднээс “ОНЦЛОХ ИШЛЭЛ” бэлтгэн хүргэж байна.
Би санхүүгийн мэргэжилтэн бол биш, АНУ-д нисэхийн инженер мэргэжил эзэмшсэн.
Сүүлийн таван жилд Call-Pro (мэдээлэл технологи, харилцаа холбооны компани), FARO (англи хэлний сургалтын төв) гэсэн хоёр гарааны бизнесийг эхлүүлсэн.
Санхүүгийн хувьд тогтмол өсөлттэй явж байна.
Багадаа ойр дотнынхноосоо сонсдог байсан санхүүгийн хамгийн чухал зөвлөгөө бол “мөнгө хадгалах” байлаа.
100 цаас ч хамаагүй хамаагүй хадгаламждаа хий. Нэг л өдөр хэрэг болно гэдэг байв.
Бидний үед мөнгө хадгалдаг хүн ховор, манай найзууд дунд ганц хоёрхон айл байсан.
МИАТ компанид инженерээр гурван жил ажилласан. Үнэнийг хэлэхэд энэ үед надад хадгаламж байгаагүй. Харин одоо би хадгаламжтай.
Хамгийн анх би найзтайгаа жижиг хувийн онгоцонд хажууд талынхаа суудлыг хүнд түрээслээд мөнгө олох байсан юм. Энэ бизнесийг эхлүүлэхэд хуримтлуулсан мөнгө байгаагүй.
Манай хамгийн сайн найз нөхцөлгүйгээр хуримтлуулсан мөнгөнийхөө талыг буюу 6000 ам.долларыг шууд өгч байсан.
Хамгийн анх надаас хөрөнгө оруулагч “Чи энэ бизнест өөрийнхөө хэдэн төгрөгийг оруулсан бэ” гэж асуусан. Энэ асуултад хариулахад хүндрэлтэй байсан.
Бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүст өөрийнхөө мөнгийг хадгалж байгаад шавхаж оруул гэж зөвлөмөөр байна. Ингэсэн тохиолдолд тэд чамд итгэнэ.
Би зарим ажилтнаасаа бага цалин авдаг.
Өөрийнхөө мөнгийг хөрөнгө оруулалт хийхдээ ашиглаарай.