Д.Оюунхорол: Дүүрэг болон нийслэлийн удирдлагад төсвийн эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй

Д.Оюунхорол: Дүүрэг болон нийслэлийн удирдлагад төсвийн эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй
Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа. 2019-2020 оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хийж дууссан бөгөөд өдгөө Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа билээ.
 
-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцээд хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ удаагийн төсвийг ерөнхийд нь боломжийн түвшинд боловсруулсан гэж олонх дүгнэж байгаа ч тойргийн төсвийн хөрөнгө оруулалт харилцан адилгүй байна. Тухайлбал, нэг аймагт 200 гаруй тэрбумыг хуваарилсан атлаа нөгөөд нь хоёрхон тэрбумыг төсөвлөсөн гэх шүүмжлэл өрнөж байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?
 
-2020 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай буюу анх удаа төсөв ашигтай гарсан сайн мэдээтэйгээр ирэх оны төсвийг Засгийн газраас оруулж ирсэн. Харин энэ өсөлт иргэдийн амьдралд бодитоор хэрхэн нөлөөлж байгаа вэ, хувь иргэний амьдралд энэ өсөлт хүрч чадсан уу гэдэг чухал. Тийм ч учраас бид энэ тухайд Сангийн сайдаас тодорхой хариулт шаардаж байгаа. Яагаад гэвэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон ам.долларын ханш өсч байна. Иргэдийн гарт хүрч байгаа бэлэн мөнгө төдийгүй орлогын эх үүсвэр дутагдалтай байна гэж үзээд байгаа юм. Тийм ч учраас эдийн засгийн тоон өсөлтийг хувь иргэдийн амьдралд бодитоор хүргэх ажлыг хийх хэрэгтэй. Энэ төрлийн ажил, арга хэмжээг ирэх оны улсын төсөвт суулгах ёстой гэдэг саналыг тавьж байгаа. Нөгөөтэйгүүр төсвийн хөрөнгө оруулалт шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Ер нь ч жил бүрийн улсын төсвийг хэлэлцэх явцад хөрөнгө оруулалтын хуваарилалтад буруу хандлага анзаарагдаад байдаг.
 
Өмнө нь төсөв хэлэлцэх явцад энэ жишгээр төсвийн хуваарилалтыг хүн бүр л ярьж хэлдэг байсан. Нэг ёсондоо тухайн салбарын сайд, дарга нь тойргийнхоо хөрөнгө оруулалтыг бусдаас арай өндөр хуваарилах гээд байдаг тал бий. Гэтэл үүний цаана төсвийг тэгш, шударга хуваарилах зарчим алдагддаг. Үүнээс болж гишүүдийн дунд маргаан үүсэх зэрэг асуудал гардаг.
 
Гэхдээ Засгийн газраас оруулж ирсэн төсвийг тодорхой хэмжээнд өөрчлөх Ажлын хэсгийг байгуулсан. Алдаа дутагдлыг нь засч залруулах ажлыг хиигээд явах болов уу. Өнгөрсөн жилийн тухайд Төсвийн ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан. Бидний хувьд Засгийн газраас анх оруулж ирсэн төсөвт нэлээд их өөрчлөлт оруулж байлаа. Энэ жилийн тухайд төсвийн хөрөнгө оруулалт тэнцвэргүй орж ирсэн гэдэгтэй би хувьдаа санал нийлнэ. Аймгуудын хөрөнгө оруулалтыг багадаа 25-145 тэрбумын хооронд хуваарилсан байна билээ. Энэ бол тэнцвэргүй буюу харьцангуй төсөв гэж бид харж байгаа. Тийм учраас энэ мэт алдаа дутагдлыг засах шаардлагатай гэдэгт олон хүн санал нийлж байна. 
 
-Хөрөнгө оруулалтын хуваарилалтыг тал бүр тийш чангаадаг атлаа үр дүнгүй байдал ажиглагдаж байгаа. Тухайлбал, гүйцэтгэл хангалтгүй үзүүлэлттэй байгаа юм билээ. Үүний шалтгааныг та хэрхэн дүгнэх вэ?
 
-Ер нь жил бүрийн төсөвт төсвийн хөрөнгө оруулалт гүйцэд хийгдэхгүй байгааг дурдалгүй өнгөрч болохгүй. Өнгөрсөн жилийн улсын төсвөөр батлуулсан хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 39.8 хувьтай явж байна. Үүнээс үзвэл хөрөнгө оруулалтын гүйцэтгэл тал хувьдаа ч хүрэхгүй байхад он дуусах нь байна шүү дээ. Гэтэл төсвийн хөрөнгө оруулалт яагаад, юунаас болоод ажил нь хийгдэхгүй гүйцэтгэл муу байна вэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт юунаас болоод тасардаг юм. Улаанбаатар хотод энэ олон сургууль, цэцэрлэг барьчихаад яагаад хөрөнгө оруулалт байдаггүй юм, яагаад тендер нь орой зарлагдаад байдаг юм гэдэгт Сангийн яам дүгнэлт хийх ёстой. Энэ тухайд ч тодорхой дүгнэлт хийж, төсвөө оруулж ирээгүй гэж бид үзэж байгаа. Жишээлбэл, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 319 тэрбум төгрөгөөр татахаар оруулж ирсэн. Гэтэл нийслэлийн үндсэн хүн амын тоо нь 1.3 сая, дээрээс нь нааш цааш ирж очдогтойгоо нийлээд 1.5 сая орчим болдог. Тоон дүн ийм байхад нийслэлийн ачаалал, хөрөнгө оруулалт үнэхээр буруу, шударга бус хуваарилагддаг. Тэр дундаа нийслэлийн гэр хорооллын хөрөнгө оруулалт жилийн жилд ийм маягаар буюу төрийн бодлогын гадна хаягддаг. Үүнээс үүдэлтэйгээр 20-40 мянган хүнтэй хороонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг ч байхгүй байх жишээтэй. Гэтэл үүний хажууд сургууль, цэцэрлэг бүү хэл Соёлын төвгүй хөдөөгийн сум гэж алга. Төсвийн хөрөнгө оруулалтыг шударга хуваарилж чаддаг уу гэдэг асуултын хариулт нь ердөө л энэ. Угтаа бүх хөрөнгө оруулалтаа хөдөөд чиглүүлж байхаар яг зорилтот хэсгээ тодорхойлоод тэдэнд анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.
 
 
Асуудал ихтэй, төр, засгийн дэмжлэг хэрэгтэй олон хороо Улаанбаатар хотод байгааг хэн хэнгүй мэднэ. Миний хувьд өмнө нь орон нутгаас сонгогддог байсан гишүүн.Тухайн үед бид яг асуудал ихтэй хэсгээ тодорхойлоод өөрөө өөрийнхөө тойрогт анхаарал хандуулаад шийдүүлчихдэг байсан. Гэтэл Улаанбаатар хотын хувьд 319 тэрбум төгрөг хуваарилчихвал хотын Засаг дарга хэн байхаасаа үл хамаараад ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй.
 
 
-Нийслэлийн хөрөнгө оруулалт бага, дүүрэг, хорооны асуудлыг төсвийн хүрээнд шийдэхгүй байгаагийн цаад шалтгааныг та хэрхэн дүгнх вэ?
 
-Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байх үед нийслэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт яагаад их байсан бэ гэхээр санхүүжилтийн эх үүсвэр буюу бие даасан эрхийг нь хотод өгчихсөн байсан шүү дээ. Энэ тохиолдолд хотын Засаг дарга ажлаа хийж чадна.
 
Нөгөө талаас аль нэг яам, эсвэл УИХ-ын гишүүд шиг аж ахуйн ажил хийхгүй болно. Сургууль, цэцэрлэг эсвэл аль нэг эмнэлгийн гадна фасадын дулаалга хийх, худаг барьж өгөх, үгүй бол зам засварын ажил болон камержуулалт, гэрэлтүүлэг зэргийг яриад явах шаардлагагүй болно гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн дүүргүүдийн болон хотын Засаг даргад ажил хийх санхүүгийн эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Энэ тухайд үнэхээр учир дутагдалтай байгаа учраас төсвийн ажлын хэсгийнхэн хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхдээ энэ мэт алдаа дутагдлын засч залруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
 
-Нийгмийн бодлогын байнгын хорооноос ХСҮТ-ийн орны тоог нэмэгдүүлэх саналыг оруулж ирсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногт баталсан Эрүүл мэндийн тухай хуулиас ямар ялгаатай юм бэ. Хавдрын эмнэлгийн орыг нэмэгдүүлэхэд хэчнээн төгрөг хэрэгтэй гэж үзсэн бэ?
 
-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт дээр ХСҮТ-ийн орыг 100-гаар нэмэгдүүлж, ачааллыг нь бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын тэргүүлэх зэргийн өвчлөл нь хавдар болсон. Тухайлбал, манай улсад өдөрт 14-15 хүн хавдраар нас барж байна. Энэ тасагт хэвтэн эмчлүүлэх буюу хагалгаанд ороход дараалал нь 15-30 хоног болсон. Эмчилгээ хийлгэх юмуу хагалгаанд орох ёстой байсан ч ийм хугацаанд ор хоногоо хүлээх шаардлагатай болчихоод байна гэсэн үг. Гэтэл хавдартай хүний амь нас цаг минутаар хэмжигдэж, цаг минутаар хавдрын тархалт нэмэгдэж байдаг. Тийм учраас ачаалал, дараалал нь хавдраар нас барах эрсдэлийг маш өндөр түвшинд хүргэж байгааг мэргэжлийнхэн хэлдэг. Тийм ч учраас ХСҮТ-ийнхний зүгээс ЭМЯ болон УИХ-ын гишүүдэд хүсэлтээ ирүүлсэн. Тиймээс НББСШУ-ы байнгын хорооны зүгээс энэ удаагийн төсөвт оруулж ирсэн зардлуудаас хойшлуулж болохуйцыг нь танах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэснэээр 19.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгах хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байгаа юм. Энэ хөрөнгийг мэдээж дээр дурдсанчлан ХСҮТ-ийн ор хоногийг нэмэгдүүлэхээс гадна ажилчдын цалин, хөлсийг өсгөхөд зарцуулах ёстой. Энэ бол улсын хэмжээний үндэсний ганцхан төв шүү дээ.
 
 
Өнөөдөр манай улсын иргэдийн амьжиргааны түвшин ямар билээ. Хавдраар өвчилсөн хүнээ гадагш нь авч яваад өндөр хөгжилтэй орнуудад эмчлүүлэх боломжтой нь хэд билээ. Ийм боломж хомс учраас энэ өвчлөлийн хэмжээ буурахгүй байна. Хавдрын илрүүлэг манай улсад харьцангуй сайн байгаа. Эмч нар ч сайн ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй.
 
 
Тийм учраас материаллаг бааз буюу тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагааны зардалд заавал дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ тухайд Сангийн сайд төдийгүй УИХ-ын гишүүд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцолж хэлмээр байна.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419