С.Баяр, Ч.Сайханбилэг нарт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ
АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ.