БНХАУ 11 сая ажлын байр бий болгоно гэсэн жилийн төлөвлөгөөгөө есөн сарын дотор биелүүллээ гэж тус улсын Статистикийн хорооноос мэдээллээ. “Хятадын хотуудад 10.9 сая ажлын байр шинээр бий болгосон нь жилийн төлөвлөгөөний 99.7 хувь юм” гэж тус хорооноос тэмдэглэсэн байна.
Албан ёсны таамаглалаар бол БНХАУ-д 2019 оны дүнгээр хотын ажилгүйдлийн түвшин 4.5 хувьтай гарах төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд шинээр ажлын байр бий болгох төлөвлөгөөг давуулан биелүүлж, 13.6 сая хүн ажилтай болсноор ажилгүйдлийн түвшин 3.8 хувьд хүрч байжээ.