139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ
БОАЖЯ наас хэрэгжүүлж буй Орчны бохирдлыг бууруулах томоохон арга хэмжээний нэг болох алслагдсан сургууль цэцэрлэгүүдийг газын хийн халаалтанд шилжүүлж буй арга хэмжээнд БОАЖЯ ны сайд Цэрэнбат оролцлоо.
ЧД-ийн 139 р сургууль 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ. 2 дахь сургууль цэцэрлэгийн цогцолборыг хийн халаалтанд холбож өгсөнөөр тус сургуулийн нүүрсний уурын зуухнаас 1 жилд 915.2 тонн СО2 нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүнд хорт елементүүдийг агаарт цацагдахаас, 64 тонн орчим үнс агаарт болон хөрсөнд хаягдахаас сэргийлж зогсоож чадлаа.