Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ
Монголын зарим банкууд гадаад руу мөнгө шилжүүлэх хэмжээнд тодорхой хязгаар тогтоосон бололтой. Гадаад руу мөнгө шилжүүлэхэд дээд тал нь 320 ам.доллар гэж хязгаар тогтоожээ. 320 ам.доллар нь монгол төгрөгт шилжүүлбэл 856 000 буюу нэг сая хүрэхгүй мөнгө гэсэн үг. Гадаад худалдаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ нь тун хүнд тусах юм. Захиалсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд гээд дандаа гадаад вальютаар худалдаа хийдэг байгууллага хувь хүмүүст ихээхэн хүндрэл учруулж байна. Банкууд иймэрхүү хязгаарлалт хийсэн нь Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах дуулиантай холбоотой ч байж болох юм. Монголбанкны шийдвэрээр аж ахуйн нэгж, хувьь хүнийг өдөрт гадагшаа шилжүүлэх мөнгөний хэмжээг нэг сая төгрөг түүнтэй тэнцэхүйц хэмжээний вальют байхаар тогтоожээ. Энэ талаар банкуудаас тодруулахад "Монголбанкнаас ийм шийдвэр гарсан. Тодорхойгүй хугацаагаар ийм хязгаарлалт хийсэн. Монголбанкнаас шийдвэр ирэхээс нааш энэ хязгаарлалтаар явна" гэлээ.