Ж.Эрдэнэбат: Бүх хүн жигдхэн 950 сая

2019-10-18, 09:31 Улс төр 1,394 5
Ж.Эрдэнэбат: Бүх хүн жигдхэн 950 сая
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна. МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
 
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
 
…УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “…Би Жавхлан гишүүнтэй санал нэг байна. Энэ 64 кноп гэдэг энэ их том эрх мэдэл. Би сүүлийн үед нэг зүйл бодоод байгаа юм. Ер нь парламент ч, Засгийн газар ч засагладаггүй юм биш үү гэж сүүлийн үед бодоод байгаа юм. Монгол Улсыг хууль хяналтын байгууллага засагладаг болсон юм биш үү. Тэгээд тэнд тийм юм яриад зогсож байна лээ, тэр хүн тэгсэн гэнэ лээ, хүний ийм мессеж байна, тэр хүн ингэсэн гэнэ лээ гээд хооронд нь баахан муудалцуулчихсан. Нөгөөдөхөд нь манай төрийн өндөрлөгүүд болохоор нүдтэй, чихтэй гэж байгаад итгэчихдэг. Тэгээд нөгөөдүүл нь хоорондоо уулзаад “…За нөгөө хоёрыг чинь муудалцуулчихсан шүү” гэдэг. Төрийн тэргүүнүүд ийм тоглолтод 27 жил орж явсан юм биш үү гэж би сүүлийн үед бодож байгаа. Үнэхээр тэр прокурортой холбоотой, шүүхтэй холбоотой бүх л юм хууль шүү дээ. Энэ салбарын хуулиа хуульчид маань бүгдээрээ яриад явбал зүгээр юм биш үү. Гэхдээ 27 жилд ийм нөхцөл байдал үүссэн юм байна. Үүнээс бид нар яаж тогтолцооны хувьд гарах вэ гэдгээ ярих цаг болсон юм биш үү. Тэгээд тэр маргалдаад байгаа бусад хүндээ ч тэр, бүгдээрээ яриад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байдаг бол яриад, тэгээд тэнд бид нар илүү их асуудлуудаа бүхлээр нь жаахан харж, ярьж, урагшилж байж эндээс гарах ёстой юм биш үү гэж би хувьдаа бодоод байгаа. Намын даргын хувьд өнөөдөр үгийг нь сонссон.
 
 
Үндсэн хуультай холбоотой асуудал дээр миний хувьд санал нэг байгаа. Мэдээж парламентын гишүүд шүүмжлэх зүйл байгаа байх. Би тэгж бодож байна. Ер нь төсөв батлахад ч тэр, 76 гишүүн Ерөнхий сайдтайгаа байдаг ийм л тогтолцоо яваад байгаа шүү дээ. Энэ нь ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй байхад хэзээ ч шийдэгдэхгүй.
 
 
Байнга л ийм хэрүүлтэй, уруултай. Тэгээд гишүүдийнхээ асуудлыг цэгцлэх гэж байгаад сайд нь өөрөө асуудалд ордог. Тэгээд нэгнийгээ асуудалд орвол татаж унагадаг. Одоо тэгээд тойрог тойрог дээрээ байгаа асуудлуудаа өөрсдөө авна гээд баахан тендерүүд рүү орсон байгаа даа. Энэ одоо Батзориг сайд дээр гарч ирээд байгаа юм биш. Энэ чинь 27 жил ийм л явж байгаа шүү дээ. Үүнийгээ бүхлээр нь харж ярьж эндээс гарахгүй бол бас болохгүй байх. Тэгэхээр жаахан шинэ гэдэг юм уу, тийм зүйл рүү явах ёстой юм биш үү гэж бодож байна. За яах вэ, манай Энх-Амгалан гишүүн намайг шүүмжилж байна. Ер нь нийгэмд бухимдал 97 хувь хүрчихээд байна гэж би ярьсан. Та нар намайг мэдэж байгаа байх. Хөгжлийн банктай, Эрдэнэттэй холбоотой асуудлыг шийдээд өгөөч ээ гэж ярьсан. Дараа нь шийдэгдэх юм болов уу гэж бас бодсон. Болдоггүй юм байна. Юунаас болоод болдоггүйг яг үнэндээ ойлгохгүй юм. Бүх л эрх мэдэл нь байгаа юм шиг байх юм. Бас байхгүй юм шиг байх юм. Хаана эрх мэдэл байгаад байдаг юм, бүү мэд. Тэгэхээр нөхцөл байдлыг үнэлээд Удирдах зөвлөл гишүүдтэйгээ бүлэгчилж уулздаг юм уу, бүгдээрээ уулздаг юм уу нэг ярилцах хэрэгтэй. Төрийн хоёр ч өндөрлөг байж байна. Бүлгийн дарга байж байна. УИХ-ын дэд дарга байж байна. Ингээд та нар маань нэг тийм шууд “…Ингэе” гэдэг тодорхой гарц шийдэл бидэнд оруулж ирэх ёстой байх аа. Тэрнээс биш бүгдээрээ ярилцаад том шийдэл рүү очно гэдэг хэцүү байх гэж бодож байна.  Тэгээд энэ юм нэгээр дуусахгүй цаашаа хөврөөд явах байх. Тэгэхээр үүн дээр би өмнөхтэйгөө адилхан байр суурьтай байгаа. Ийм л бодолтой байна. Тэгээд ярилцаад шийдэх тал руугаа явах нь зүйтэй байх” гэж байр сууриа илэрхийлэв.
 
Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “…Олон гишүүн эв нэгдлийн асуудал ярьж байна. Би ч гэсэн огцрох гэж байхдаа “…Эв нэгдлийн асуудал яриад, итгэл үзүүлэх эсэх асуудал яръя. Энэ бүлэг чинь цаашдаа гарын үсэг зурсан, зураагүй дээр асуудал үүснэ” гээд хэлээд явж байсан юм. Над шиг тийм тэнэг хүн байдаг ч юм уу,  үгүй ч юм уу. Одоо дахиад эв нэгдлийн асуудал ярьж байна. Мэдээж, энэ цаашдаа үргэлжлээд, яригдаад байх асуудлын нэг болчихоод байна л даа. Намын дарга аа, би Мөнх-Оргил гишүүний хэлсэн зүйлүүдтэй санал нэг байгаа юм. Нэг бол Намын дарга та өөрөө зохион байгуулаад гишүүдийг хөдөө хээр аваачиж байгаад, нэг ч микрофонгүйгээр, минутгүйгээр хоорондоо сайхан ойлголцох тэр бололцоо, боломжийг бүрдүүлэх юм уу яах юм бэ. Таны танхимын хоёр сайд өнөөдөр огцорч байна. Тэгэхдээ Бат-Эрдэнэ сайд, Батзориг сайд хоёрын огцорч байгаа шалтгаан өөр, нөхцөл нь адилхан байх. Хоёулаа өргөдлөө өгчихсөн. Би Батзориг сайдыг таныг оруулж ирэх байх гэж бодож байсан юм. Энэ таны ярьдаг хариуцлага байсан юм. Би бүлгийн хурал, Удирдах зөвлөлийн хурал дээр юм ярьдаг. Өөр газар юм ярихгүй байгаа. Олон хүн, олон хэвлэлийн байгууллагынхан над дээр орж ирж “…Та ярилцлага өгөх ёстой” гэдэг юм уу, янз бүрийн байдлаар шахаж шаардаж үг хэлүүлэх гэж оролдож байгаа. Би хэлэхгүй байгаа. Хэлэх ч шаардлага байхгүй. Би намынхаа ирээдүйн төлөө үг хэлэхгүй гэдгээ Намын дарга танд ч хэлсэн, намынхаа журмын нөхдүүдэд ч гэсэн хэлсэн. Одоо сүүлдээ бүр онигоо юм шиг яриад яваад байна шүү дээ. ЖДҮХС-гаас авсан зээлээр 950 сая төгрөөр малын аж ахуйг ч байгуулж болдог, хүлэмжийн аж ахуй ч байгуулж болдог, ногооны үйлдвэр ч байгуулж болдог, оёдлын үйлдвэр ч байгуулж болно. Өөр ямар ч үйлдвэрийг 950 сая төгрөгөөр байгуулж болох юм байна. Бүх хүн жигдхэн 950 сая төгрөг шүү. Батсуурь сайдыг огцруулсандаа би өнөөдөр харамсаад сууж байна. Би үнэхээр жижигхэн шалтаг шалтгаанаар “…Хариуцлага тооцно” гээд муу Батсуурь сайдыг, журмын нөхрөө огцруулсан юм байна лээ. Огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан юм байна лээ. Сая Бямбацогт ч гэсэн хэлээд байх шиг байна. Эрдэнэбатын Засгийн газрын огцорсон шалтгаан бол зүгээр каш юм байна лээ. Каш шүү дээ. Концессийг та нар өөрсдөө бүгдээрээ үзээрэй. Хүрэлбаатар сайд Мөнхбаттай маргалдаад байдаг юм. Хэрэв би Ерөнхий сайд байсан бол Дорноговьд байгуулсан концесс шиг концесс байгуулъя гэж мянган аж ахуйн нэгж орж ирвэл байгуулна шүү, Хүрэлбаатар сайд аа. Та эдийн засагч хүн. Өөрөө мэдэж байгаа байх. Одоо тэр зогсчихсон л доо. Зогсоочихсон. Би харамсч байгаа. 300 ажлын байр бий болгоод хоёр үйлдвэр байгуулаад нэг сумыг чинь хар замтай холбож өгөөд, жилд 50 тэрбум төгрөгийн татвар төлж чадахгүй бол би энэ концессийнхоо төлбөрийг авахгүй гэсэн гэрээ байгаа шүү дээ. Та өөрөө тэр гэрээг сайн судлаарай. Хайран юм, үнэхээр хайран юм. Цаашдаа бид нар улсдаа Ерөнхийлөгчийн яриад байгаа үйлдвэрийг төсвөөсөө байгуулна гэж байхгүй шүү дээ. Хүрэлбаатар сайд би таныг үүнийг сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Төсвөөс байгуулна гэж байхгүй. Би сая хэсэг байхгүй байж байгаад ирсэн.
 
 
Ерөнхийлөгч хориг тавихаар хүлээж авах асуудлыг Засгийн газар бараг дэмжих юм яригдсан сурагтай байна лээ. Тийм байж болохгүй шүү. Би худлаа мэдээлэл сонссон байж магадгүй, уучлаарай Хүрэлбаатар сайд аа. Тийм юм огт байж болохгүй ээ. 65 өөрсдөө баталчихаад, тэгээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм бол энэ бол ёстой нийгэмд шившиг болж дуусна шүү” гэлээ.
 
Үргэлжлэл бий…
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419