УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ын YII их хурал өнөөдөр хуралдаж тэргүүнээ сонголоо. НАМЭХ-ын Ерөнхийлөгчийн төлөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдсөн юм. Ингээд санал хураалтын дүн гарахад төлөөлөгчдийн 75.4% -ийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ.