Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

Орчин үеийн ажлын байрны чиг хандлага 180 градус өөрчлөгдөж, оффисын барилгуудын өнцөг булан бүрт шинэчлэл, инноваци шингэж байна. Ажлын орчин, технологи, дэд бүтэц болон менежмент, арга барил, дотоод соёлоор нь тухайн байгууллагыг дүгнэж болно. Ямар байгууллагад цаг хугацаагаа өнгөрүүлж буйгаар нь хувь хүнийг ч дүгнэх боломжтой. Ахлах курсийн оюутнуудын хувьд карьер төлөвлөлтийн нэг чухал алхам нь дадлагажих хугацаа байдаг. Иймд дадлага хийх байгууллагаа хэрхэн зөв сонгохтой холбогдуулан ХААН Банкинд дадлага хийсэн оюутнуудын сэтгэгдлээс хуваалцлаа.

МУИС-ийн Эдийн засгийн хөтөлбөрийн IV курсийн оюутан А.Алтанбаяр

МУИС-ийн Эдийн засгийн хөтөлбөрийн IV курсийн оюутан А.Алтанбаяр

Би өөрийгөө байгальд ээлтэй хүн гэж бодтол үгүй байсан юм байна лээ. Өмнө нь гараа угаачихаад 3-4 цаасаар арчдаг, ариун цэврийн өрөөний усыг гурван удаа татдаг, өрөөндөө нэг дор дөрвөн гэрэл зэрэг асааж, хичээлээ хийдэг байсан. Гэхдээ ХААН Банкинд дадлага хийж эхлээд маш их өөрчлөгдсөн. Энд хаа сайгүй л “Ногоон оффис” болохын төлөө, байгальд ээлтэй иргэн болохыг уриалсан байдаг. Жишээ дурдахад, анх гараа угаасны дараа цаас авахдаа л “Гараа сайтар сэгсэрч, нэг ширхэг цаас хэрэглээрэй” гэсэн бичгийг хараад сайн гэгч нь гараа сэгсэрч байгаад арчсан. Нэг ширхэг цаасаар гараа хэрхэн хатааж болдгийг энэ үед л мэдсэн. Бас гадаа гэгээ ормогц л оффисын гэрлүүд унтардаг, унтраалга бүрийн дор “Та гэрлээ унтрааж эх дэлхийгээ хайрлаарай” гэсэн бичиг байдаг. Ихэнх хэсгийн гэрлүүд мэдрэгчтэй тул зөвхөн хүн явсан үед л асдаг. ХААН Банкинд ажиллаж буй хүн бүрт эх дэлхийгээ хайрлах, замбараагүй хэрэглээгээ багасгах соёлыг эдгээр мессеж өгдөг юм билээ. Энэ нь надад маш таалагдсан.

Дадлагын хөтөлбөрийн тухайд “Оюутныг хөгжүүлэх хөтөлбөр” гэж ч нэрлэж болмоор санагдсан. Хэн нэг оюутан банкинд дадлага хийгээд өнгөрөх бус, нэг сарын хугацаанд маш их зүйлийг зааж сургасан.  

Байгууллагын хамгийн их сонирхол татдаг зүйл бол “Байгууллагын соёл”. Лифтэнд суухдаа хүн бүр бие биенээ хүндэтгэн лифтнээс бууж буй нэгэндээ зай тавьж өгөөд, буцаад лифтэндээ ордог. Дараагийн нэг онцлох зүйл бол байгууллагын хананд байрлах уран зургууд. Уран зураг гэдэг байгууллагыг амь оруулж, дотно харилцаа төрүүлж, дулаан уур амьсгалыг бий болгодог гэдгийг би энд ирээд л мэдэрсэн.

СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын IV курсийн оюутан М.Гэрэлтуяа

СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын IV курсийн оюутан М.Гэрэлтуяа

ХААН Банк цамхагийн үүдээр алхаж ороход л маш сүрдмээр. Цэлгэр саруул танхим, хэнийг ч чин сэтгэлээсээ инээмсэглэж угтах ажилтнууд гээд л. Үүнийг хараад энэ хүмүүсийн нэг хэсэг нь болж алхах юмсан гэсэн бодол төрж байснаа нуухгүй.  

Би өөрийгөө өндөр соёлтой хүн гэж боддог байлаа. Яг үнэндээ байгууллагын соёл нь бат бөх бүрэлдсэн, тогтвортой хөгжлийн чиг хандлагуудыг хэвшил болгосон ХААН Банкинд дадлага хийж эхэлсэн цагаас хойш жинхэнэ соёл гэдэг зүйлд суралцсан гэж хэлж болно. Цайны газарт, лифтэнд хүн бүр бие биетэйгээ нөхөрсөг харилцах бөгөөд хэн түрүүлж ирсэн нь түрүүлж үйлчлүүлнэ гэх бичигдээгүй хуулийг хүн бүр дагадаг юм билээ. Гараа угаагаад нэг ширхэг цаас хэрэглэх, өдөртөө байгалийн гэрэл ашиглах, бичгийн цаасыг ар өвөргүй хэрэглэх гэхчилэн тогтвортой хөгжил гэх ойлголтыг жижиг гэлтгүй өөрөөсөө хэрхэн эхлүүлэх вэ гэдгийг маш сайн ойлгож авсан.

Үнэмлэхээ уншуулаад орох тэр мөч хамгийн гоё нь байсан. Дадлага хийж эхлэхээс өмнө гадны зочинд зориулсан улаан оосортой үнэмлэхтэй байсан, харин дадлага хийх хугацаанд цэнхэр оосортой түр ажилтны үнэмлэх зүүсэн.  Удахгүй үндсэн ажилтны ногоон оосор бүхий үнэмлэхтэй болохын төлөө хичээх болно гэж өөртөө амласан даа.

Эерэг хандлагаар дүүрэн орчинд хүн илүү бүтээлч, санаачилгатай, ажлын бүтээмж өндөртэй байдаг юм билээ. Үргэлж шинийг эрэлхийлж, чадахгүй зүйлсээ чаддаг болохын тулд, мэдэхгүй зүйлээ мэдэж авахын төлөө суралцсаар ирлээ. Миний дадлагын хугацаанд чадахгүй, мэдэхгүй зүйл гарах бүрт үргэлж зөвийг зааж, чиглүүлж байсанд ХААН Банкны хамт олонд маш их баярлалаа.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Олон улсын харилцааны IV курсийн оюутан А.Энхжин

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Олон улсын харилцааны IV курсийн оюутан А.Энхжин

Анх оюутан дадлагажуулах хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцээд очиход бусад их дээд сургуулиудаас сонгогдсон 22 оюутан нэг дор цугласан байсан. ХААН Банк цамхагийн нэг давхарт анх цуглахад их л сүрдмээр санагдаж билээ. Чиглүүлэх ажилтан биднийг ХААН Банк цамхагтай танилцуулаад, багт хуваарилж даалгавар өгсний дараа бүгд нэгэнтэйгээ танилцаж, илүү дотно болоод ирсэн. Өнөөдрийг хүртэл аль нэг байгууллага оюутан дадлагажуулах гэх ойлголтыг ийнхүү тусгай хөтөлбөрийн хэмжээнд зохион байгуулж, шат шатны захирлаас эхлээд бүх ажилтнууд нь цаг зав сэтгэл зүрхээ гарган дулаан уур амьсгалаар угтаж авч байхыг хараагүй. Дадлагын эхний өдрөөс л бүх зүйл гоё санагдаж билээ. Үүдээр ороход заавал тусгай үнэмлэх уншуулж ордог ба угтагч ажилтан, хамгаалагч нар нь инээмсэглэн мэндэлж өглөө эхэлдэг. Ажилтнуудын хувьд бүгд эелдэг, найрсаг, соёлтой бас нэгнээ үргэлж хүндэлдэг. Хэнээс ч юу ч асуусан үргэлж инээмсэглэж, зааж зөвлөдөг гэх мэт жижигхэн зүйлсээс энэ бүхэн ажиглагдсан. Байгууллагын орчны хувьд үргэлж цэвэрхэн байдгаас гадна оффисын хэрэгцээнд байх ёстой бүхий л зүйлс бүрэн. Хамгийн азтай нь яг дадлага хийж эхлэх үед маань банкнаас ажилтнууддаа зориулж номын сан нээсэн юм. Уншиж байсан дуртай номноос минь эхлээд уншихыг хүсдэг жагсаалтад минь байдаг бүх ном тэнд байсан шүү. Ганцхан сарын хугацаанд энэ байгууллагад дадлага хийсэн гэхэд маш их дасчээ. Хамт олноосоо маш их зүйлийг сурч, мэдэж авсан. Бүх зүйлээ нарийн төлөвлөж, хувааж хийдэг ба багийн ажиллагаа их чухал санагдсан. Миний ажил биш учир надад хамаагүй ээ гэсэн ойлголт огт байдаггүй. Бүгд нэгэндээ тусалж дэмждэг, гэр бүл шиг найрсаг дотно харилцаатай. Хамтдаа зүтгээд хийсэн ажлынхаа ард гарахаар төрөх мэдрэмж нь хүртэл шинэлэг байдгийг ойлгож авсан даа.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419