МАН-ын удирдлагын зүгээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр тохиролцжээ
МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал өнөөдөр /2019.10.17/ Тусгаар тогтнолын ордонд 09.00 цагт эхэлнэ. Дүрмийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүний нэрийг санал болгох ёстой. Энэ дагуу МАН-ын удирдлагын зүгээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр тохиролцсон гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар албан ёсны мэдээллийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулах аж. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс гадна Сангийн дэд сайд Х.Булгантуяа МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгөөд байгаа юм.