“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно
Морьтон Монголын ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын түмэн адуу”-ны баяр ирэх арваннэгдүгээр сарын 1-3-ны хооронд Хэнтий аймагт болно.
Үүнийг БОАЖЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сум болон бусад хувийн хэвшлийн компанийн дэмжлэгтэйгээр “Мөнх харилцаа” ТББ -аас санаачлан хэрэгжүүлж буй.
Тус арга хэмжээнд улс, аймгийн аварга адуучин болон адуу сонирхогчид 2000 адуун сүрэгтэй оролцох гэнэ.
Мөн ӨМӨЗО-оос 10 гаруй адуучин уламжлал ёсоор ирж оролцох гэж буй нь арга хэмжээний бас нэгэн онцлог болж байна.
Энэ удаагийн “Талын түмэн адуу” эвентийн хөтөлбөрт дараах үйл ажиллагаа багтжээ.
- Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын тэмцээн
- Торгон тар богино зайн бооцоот уралдаан
- Хэнтий аймгийн хэмжээнд Шилмэл гүү шалгаруулалт
- Адууны зүс нэршлийн танилцуулга
- Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
- Уран уургач шалгаруулах ШУРГУУ 2019 тэмцээн
- Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн
- Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн
- Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
- Адууны хийморь гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн
- Удамт Монгол хүүхдийн морьтон парад зохиогдоно
- Баяр наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт.