Удаа дараа автомашин хулгайлсан 16 настай хоёр хүүхдийг барьжээ
Тээврийн цагдаагийн албанаас орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо баруун аймаг руу салдаг байнгын хяналтын постд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Батмөнх тус дүүргийн иргэн Г-ын эзэмшлийн Hyundai Verna маркийн автомашиныг Б, Э /16 настай/ нар нь бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг илрүүлж, харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.
Автомашины хулгайн гэмт хэргийг үйлдсэн Б, Э нар нь Сонгинохайрхан дүүргээс 3, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 тээврийн хэрэгслийг хулгайлсан 4 удаагийн үйлдэлтэй эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болохыг шалгалтын явцад тогтоожээ.