Б.Амархүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн автомашиндаа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь саатуулсан. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид 30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байв. Түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Дуучин Б.Амархүүгийн шалгагдаж буй зүйл анги нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуультай аж.