Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг саатуулжээ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг Улаанбаатар хотод ажиллаж байх үед нь АТГ-аас урьд шөнө саатуулжээ. Түүнийг авлигал авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан байна. Нэмэлт мэдээлэл дуулгахад Ш.Оргил нь 2016 оны долоодугаар сард Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа.