Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэнэ ээ

Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэнэ ээ
Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоороо шинэ эрин үетэй золгож, хоёр улсын харилцааны гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе
 
1949 оны аравдугаар сарын 16-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш энэ 70 жилд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт хоёр улсын харилцааны гол чиг баримжаа байсаар байдаг бөгөөд асар их амжилтад хүрэн хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээсээр ирсэн нь хөрш орнуудын дунд найрсаг харилцаан хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна.
Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жил бол хоёр улсын харилцаа тасралтгүй гүнзгийрч, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхэжсэн 70 жил байлаа. 70 жилийн өмнө БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосон, Монгол Улс бол хамгийн түрүүнд Хятад улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн орны нэг юм. 70 жилийн хугацаанд хоёр улс “21-р зууны урт хугацааны, тогтвортой, эрүүл, харилцан итгэлцдэг нөхөрсөг хөршийн хамтын ажиллагааны харилцаа”-г хөгжүүлж, “найрсаг хөршийн харилцан итгэлцэлтэй түншийн харилцаа”, “стратегийн түншлэлийн харилцаа”, “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” гэсэн дөрвөн үе шатаар өнөөдрийн хөгжилд хүрсэн. Тэр дундаа, 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийн хоёр улсын бүх салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хурдны замдаа гарч шинэ эрин үе рүү шилжсэн. Талуудын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрсээр. Хоёр улсын удирдагч нар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг болон өөрсдийн сонгосон хөгжлийн замаа харилцан хүндэтгэж, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудлаа мөн харилцан хүндэтгэхээ олон ч удаа нотолсноор хоёр улсын харилцааны хөгжилд бат бөх улс төрийн суурийг тавьсан юм.
 
Энэ 70 жил Хятад, Монголын харилцан туслалцсан, харилцан ашигтай хамтран ажилласан 70 жил байлаа. 1950-1960 онд Хятад улс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр олон мянган Хятад барилгачдыг Монгол руу илгээж буцалтгүй тусламжаар үйлдвэрийн барилга, зам гүүр зэрэг маш олон барилга байгууламжийг барьж байгуулсан бөгөөд эдгээрээс зарим байгууламж нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж Монголын ард түмэн ашиг тусаа хүргэн, Хятад Монголын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсоор байна.
 
Шинэ эрин үед Хятадын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээх, “Нэг бүс нэг зам”-г хамтдаа байгуулах зэрэг чухал үзэл санаа, санаачилгын дагуу “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай,  хүртээмжтэй” зарчмыг баримталж, Монгол Улс болон бусад улс оронтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн үр шимээ хуваалцаж байна. Ши Жиньпин дарга өмнө нь Монгол Улстай харилцахдаа “би хожно, чи хожигдоно, би их чи бага” гэх зүйл байхгүй бөгөөд зарим хамтарсан төслүүд дээр Монголын талын эрх ашгийг илүүтэй харгалзах саналыг  дэвшүүлсэн. Энэ хэдийнэ Хятадын тал Монголын талтай хөгжүүлэх хамтын ажиллагааны тууштай зарчим болсон. Өдгөө талуудын байгуулсан БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг механизм “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” стратегийн уялдааг тасралтгүй гүнзгийрүүлж байна. Түүнчлэн талууд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г эхлүүлсэн бөгөөд мөн Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. 2018 онд Хятад, Монголын худалдааны эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улс 2018 онд Хятад улстай хийсэн худалдаа 4.5 тэрбум ам.долларын ашигтай дүн гарсан бөгөөд энэ нь Монголын нэг хүнд ногдох дундаж ашиг 1400 орчим ам.доллар байна. Хятад, Монголын хамтын ажиллагаа Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Налайхын авто замын төслүүд зэрэг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн олон том төслөөс эхлээд Монголын ард түмний шинэ орон сууцны барилга, хүнсний хэрэглээний жимс ногоо хүртэл хоёр улсын ард түмэнд цаг ямагт хаа сайгүй үр өгөөжөө өгч байна.
Энэ 70 жил хоёр улсын ард түмний хувьд харилцан ойлголцол, найрамдал зогсолтгүй гүнзгийрсэн жилүүд байлаа. Талууд хоёр улсын төрийн тэргүүн, удирдагч нарын хүрсэн тохиролцооны дагуу Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан комиссын тавцанг ашиглаж хоёр улсын хүмүүнлэгийн солилцоонд ахиц гаргахад түлхэц өгсөөр ирсэн. Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрээ мэдэгдсэн Монголын талд Хятадад болох сургалтад хамрагдах 1000 хүний орон тоо, Хятадын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулах оюутны тоог 1000-аар нэмэгдүүлэх, Монголын цэргийн албан хаагчдад Хятадад суралцах 500 суралцагчийн орон тоо мөн Монголын талын 500 залуус, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулах, Монголын талд Монголд хэл рүү хөрвүүлсэн Хятадын 25 шилдэг олон ангит кино өгөх зэрэг ажил амжилттай хэрэгжсэнээр хоёр улсын ард түмний харилцааны гүүрийг бий болгосон юм. “Улаанбаатарын үдэш”, “Алсад суугаа ээж” зэрэг Монгол дуунууд Хятад өргөн дэлгэрсэн. “Бээжин хотын залуус”, “Чонон сүлд” зэрэг Хятадын дэлгэцийн болон утга зохиолын бүтээлүүд Монголын үзэгч, уншигчдад мөн ихээхэн сайшаагдсан байдаг. Монгол руу аялах Хятад жуулчин болон Хятадад суралцах монгол оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хоёр улсын ард иргэдийн зорчих тоо хэмжээ жилд давхардсан тоогоор хоёр саяд хүрсэн ба үүнээс Хятадад зорчсон Монгол иргэд давхардсан тоогоор 1.8 сая иргэн байна. Хоёр улсын иргэдийн энэхүү харилцааны явцад ард түмэн хоорондын найрамдал тасралтгүй бэхжиж байна.
 
Би Монгол Улсад томилогдон ажиллаад дөрвөн жил болж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Монгол Улсын 21 аймаг болон аймгийн төвд ажилласан бөгөөд Монголын бүхий л салбарын найз нөхөдтэй хоёр улсын харилцааны хөгжлийг хамтдаа ахиулах талаар өргөн хүрээнд ярилцаж, тэдэнтэй бат бөх нөхөрлөлийг тогтоосон. Энэ хугацаанд би талуудын хамтын хичээл зүтгэлийн үр шимээр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа үр дүнгээ өгснийг өөрийн биеэр харсан бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжлийн асар их нөөц боломжтойг тодоос тод мэдэрсэн. Мөн Хятад, Монгол хоёр улс бол харилцан туслалцдаг, харилцан ашигтай хамтран ажилладаг, ойр дотно нөхөрлөдөг нь түүхийн нөхцөл байдлын хандлага, хоёр улс, хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийсэн харилцаатай гэдгийг гүн гүнзгий мэдэрсэн билээ.
 
Найз нөхөд өө, өдгөө Хятад, Монголын харилцаа түүхэнд хөгжлийн хамгийн таатай үедээ байна. Энэ 70 жилийн шинэ эхлэлээс харвал бидэнд илүү том боломж байна. Энэ таатай нөхцөл байдал нь талуудын үе үеийн ахмадуудын маань гаргасан их хөдөлмөр, хичээл зүтгэлийг шингэсэн бөгөөд бидэнд тун амаргүй ирсэн, бид илүү нандигнах ёстой.
 
-Хоёр улс илүү чин сэтгэлээр харилцаж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх нь зүйтэй. Улс төрийн харилцан итгэлцэл бол бүх л хамтын ажиллагааны урьдчилсан нөхцөл бөгөөд хоёр улсын урт хугацааны, тогтвортой, эрүүл харилцааны хөгжлийн үндэс мөн.
 
Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх бөгөөд энэ тал дээр Хятад улс хэзээд тодорхой байр суурьтай байна. Монгол Улс ч мөн адил Хятадын язгуур эрх ашиг, чухалчлан анхаардаг асуудлыг хүндэтгэж, “Нэг Хятад” зарчмыг баримталж, амлалтаа биелүүлж, Төвд, Тайван, Шинжаантай холбоотой асуудлыг зөв зохистой шийдвэрлэнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.
 
-Хоёр улс илүү чин сэтгэлээр хамтарч бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй. Хятадын тал Монгол найз нөхдийг Хятадын хөгжлийн галт тэргэнд сууж, хөгжлийг хамтдаа бүтээхэд таатай байх болно. Хятадын тал “Нэг бүс нэг зам”, “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдааны хүрээнд Монголын талтай зах зээл, хөрөнгө, технологи, шинэ гарц зэрэг талын хөгжлийн боломжоосоо хуваалцаж, Монголын талын чухалчлан анхаардаг ард иргэдэд чиглэсэн төслүүд, уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох асуудалд Монголын талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 2019 оны 11-р сард Хятадын тал Хятадын олон улсын импортын хоёрдугаар үзэсгэлэнг зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн бол Хятад улс чөлөөт худалдаа, эдийн засгийн глобалчлалыг тууштай дэмжиж дэлхий нийтэд зах зээлээ идэвхтэй нээх чухал арга хэмжээ юм. Мөн үүгээр дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ боломж авч ирнэ. Хятадын тал урьдын адил Монголын талыг энэхүү үзэсгэлэнд оролцохыг дэмжиж байгаа бөгөөд Монголын талыг оролцохыг урьж байна. Хятадын тал Монголын талтай нягт харилцаа холбоотой байж, хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээр эрт гарын үсэг зурахад түлхэц өгч, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд бэлэн байна. 2020 онд хоёр улс худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
 
-Хоёр улс илүү дотно түншилж ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хятадын тал Монголын талтай хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, спорт, шашин зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа илүү тэлж, хоёр улсын их дээд сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээлэл, урлаг зэрэг нийгмийн бүхий л салбарын харилцаагаа нэмэгдүүлэн гадаадад суралцах, сургалт семинар, аялал жуулчлал, утга зохиолын болон дэлгэцийн бүтээлийн харилцааг нэмэгдүүлж үүгээр дамжуулж хоёр улсын ард түмний харилцааны гүүрийг бий болгож, хоёр улсын ард иргэдэд илүү ихээр харилцан ойлголцох, найрамдлаа бэхжүүлэхэд туслах хэрэгтэй юм.
 
-Хоёр улс сэтгэл, хүчээ нэгтгэж олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан дэмжлэг үзүүлж хамтрах нь зүйтэй. Байнга хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдал дор талууд сайн хөрш, сайн түнш, сайн найзын хүсэл, байр суурийг баримталж, томоохон стратеги, аюулгүй байдал, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудалд харилцан дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Хятад, Монгол мөн бусад хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах хэрэгтэй юм. Талууд мөн Хятад, Монгол, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагааны таатай хандлагыг бэхжүүлж, гурван улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хэрэгтэй. Хятад улс Монгол Улсыг ШХАБ-т элсэх, олон улс дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа.
 
Өдгөө Хятадын ард түмэн “Хоёр зуун жил”-ийн зорилт, Хятад үндэстний аугаа их сэргэн мандалтын Хятад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хүчээ дайчилж байна. 2020 он гэхэд иж бүрэн чинээлэг нийгмийг байгуулж, энэ зууны дунд үе гэхэд орчин үеийн чинээлэг, ардчилсан соёл иргэншилт, эв нэгдэлтэй социализмын улсыг байгуулахаар зорьж байна. Хятадын онцлогт социализм шинэ эрин үедээ орсон. Монголын ард түмэн ч мөн өөрийн улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг зогсолтгүй эрэлхийлж, улс орны шинэчлэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөө хүчээ дайчилж байна. Талуудын хамтын хичээл зүтгэлээр бид шинэ эхлэлээс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэхүү салхийг хөлөглөж шинэ эрин үедээ Хятад Монголын харилцааны илүү гэрэлтсэн ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.
 
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ШИН ХАЙМИН

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419