Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ

2019-10-16, 09:31 Улс төр 1,701 5
Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ
“…Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орох болзлоо хангалаа” гэх мэдээлэл бүтэн жил шахам яригдлаа. Одоо бүр өнөө маргаашгүй болчихсон гэж мэдээлж байна.
FATF гэдэг нь 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр байгуулагдсан Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага юм. Монгол Улсын хувьд FATF-ын гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлэг /APG/-ийн гишүүнээр 2004 онд элссэн байдаг.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогдож чадсан орнууд эдгээр байгууллагын болдог байгаа юм. Хэрэв зохих шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн хар, саарал жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг ажээ.
 
Монгол Улсын хувьд FATF-аас байсгээд зөвлөмж авдаг. Шалгуулдаг. Муу авдаг. 2013 онд FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу “саарал” жагсаалтад оруулж байсан. 2014 онд азаар шахам саарал жагсаалтаас гарч байсан түүхтэй.
 
Ер нь FATF-ын хар, саарал жагсаалтад багтана гэдэг ямар ч улсын хувьд “санхүүгийн нокаут” болдог. Одоо манай хаалгыг тогшиж буй саарал жагсаалт гэхэд л ирэх он жилүүдийн ирээдүйг тун бүрхэг болгох юм. Саарал жагсаалтад багтвал олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах, тухайн жагсаалтад орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох, гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарах, улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох зэрэг хортой.
Энэ талаар мэргэжлийн хүмүүс хэлээд эхэлсэн байна. Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун “…Ямар ч улсын хувьд FATF-ын саарал жагсаалтын сураг гарч ирэхэд хамгийн түрүүнд санхүүгийн систем нь хохирдог. Одоогийн орчин үеийн эдийн засаг бол зөвхөн санхүүгийн систем биш. Санхүүгийн систем нь хүний биеэр жишвэл цусны эргэлтийн системийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр санхүүгийн системээр дамжаад эдийн засагт нөлөөлнө. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орохгүйн тулд Монгол Улс бүх нийтээрээ л ажиллах ёстой, өөр арга байхгүй. Тэгж байж бид эдийн засгаа хамгаална, санхүүгийнхээ салбарыг хамгаалж үлдэнэ” гэсэн байна. Бас ОУВС-гийн Монгол Улсад ажилласан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб “…Монгол Улс саарал жагсаалтад орох асуудал нь ОУВС-гаас шууд хамаарахгүй. Олон улсын APG, FATF гэсэн мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн хоёр байгууллагын хийсэн үнэлгээний хүрээнд яригдаж байгаа асуудал. Валютын сангийн зүгээс мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд техникийн туслалцаа үзүүлсэн байгаа. Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн боловч хэрэгжүүлэх тал дээр асуудалтай байгаа. Хэрэгжүүлэлтийг сайжруулах шаардлагатай гэсэн зүйл яригдаж байгаа” гэж байгаа юм.
 
Яг одоо саарал жагсалтад орохоор яригдаад байгаагийн гол шалтгаан нь APG, FATF-аас бараг хоёр жилийн өмнө зөвлөмж ирүүлсэн байна. Түүнд мөнгө угааж байж болзошгүй олон асуудалд Монголбанк хяналт тавьж чадаагүй. Арилжааны банкууд ийм асуудалд холбогдсон. Мэдээллээ нууцалдаг. Ил болсон мөнгө угаах гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэж чаддаггүй.
 
2011 оноос хойш нийт 4,345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн асуудлаар шалгаж, 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн ч хоёр хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон гэх тоон мэдээлэл бий. Мөн Эдийн засгийн өршөөлийн хууль баталж энэ бүхнээ зохион байгуулалттайгаар нуун дарагдуулсан зэргийг дурдсан. Эдгээр зөрчлөө арилгахыг зөвлөсөн. Гэтэл эдгээр нь биелээгүй. Тэр байтугай, сүүлд FATF манай арилжааны банкуудад дээрх асуудлаар шалгалт хийх гэхэд Монголбанк жил гаруй гүрийгээд саяхан шалгуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс APG, FATF гэсэн мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн хоёр байгууллагын итгэлийг алдсан гэсэн үг. FATF, APG-гийн үнэлгээгээр гарч ирсэн зөрчлүүд, түүнийг биелүүлэх улс төрийн болоод бусад хүсэл эрмэлзэлгүй байгаа зэрэг нь “…Саарал жагсаалт руу алхаад марш” гэхийн үндэс болоод байгаа юм. Үүнийг нуугаад байх шаардлагагүй болсон.
Тиймээс одоо саарал жагсаалтад орсны бурууг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, АТГ, прокурор, шүүх рүү чихээд “хааж” магадгүй болоод байна. Ингэх бэлтгэл хангагдаж байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. Эдгээр албан тушаалтнууд үүнд огтхон ч буруугүй гэвэл бас худлаа. Зохих хэмжээгээр хариуцлага яригдаж таарна.
 
Гэхдээ хамгийн гол хүнийг өнөөг хүртэл ярилгүй явж ирсэн. Өнөөх нь ч чимээгүй суугаад байдаг. Тэр хүн бол Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж юм. Тэрээр ХЗДХ-ийн сайдын хувьд энэ Үндэсний зөвлөлийг тэргүүлдэг байна. Угтаа саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ гэсэн үг.
 
Тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдсон, сүүлд томилогдоод хоёр жил болж буй Ц.Нямдорж өөрөө энэ талаар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. FATF, APG-гийн сүүлийн сануулга ч түүнийг сайд болсноос хойш иржээ. Гэвч тэр ажилласангүй. Монгол Улс саарал жагсаалтын босгон дээр ирэв. Ингэж хэлэх үндэслэл байгаа юм.
Ц.Нямдорж сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг FATF-ын 2016-2017 оны харилцан үнэлгээний техник хэрэгжилтийн үр дүнтэй байдлын үнэлгээг хангах үүднээс байгуулсан байна. Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм байна. Үүнийхээ хүрээнд 2017 оны тавдугаар сарын 17-нд Мөнгө угаах болон болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газраар батлах тухай шийдвэр гаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй ажлын төлөвлөгөөг баталсан. 2018 оны нэгдүгээр сарын 3-нд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраар хэлэлцүүлсэн. 2017 оны хоёрдугаар улирлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлуудын тайланг Засгийн газарт танилцуулсан гэж байгаа юм.
Харамсалтай нь үр дүн гарсангүй бололтой. Бодит байдал нь л ийм юм. Тиймээс ирэх сард Парист болох хурлын шийдвэрийг л харж суухаас өөр аргагүй болжээ.
 
Б.ДАМДИН-ОЧИР
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419