Монголын Залуучуудын Холбооны гадаад дахь салбар зөвлөл байгуулагдаж байна
Монголын Залуучуудын Холбоо 2018-2044 оныг “Бүтээе залуусаа” уриатайгаар бүхий л үйл ажиллагаагаа төлөвлөж явуулж байна. Бид Монгол залуу хүн бүрт хүрч ажиллахыг зорьж Залуучуудын зөвлөл байгуулах ажлыг гадаад улс оронд сурч хөдөлмөрч буй 16-45 насны залуустаа нээлттэйгээр зарлаж байна. Залуу та амьдарч буй улс орондоо /хот/ залуучуудын зөвлөл байгуулснаар залуучуудын нийтлэг эрх ашиг, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, залуучуудын нийгмийн идэвхи оролцоог сайжруулах , хамтын хөгжлийн орон зайгаа бүрдүүлэн ажиллах онцгой ач холбогдолтой юм.