Галактикийн хувьсах орчил ба нар нүх

Галактикийн хувьсах орчил ба нар нүх
Хорвоод хувьслын орчилгүй зүйл нэгээхэн ч үгүй. Үүсэх, бүрэлдэх, өвөрмөцөөр оршин байх, эвдрэх, мөхөх, мөхөх аргаар удаах үүслийн явцад оролцох нь орчлын бүдүүвч юм. Орчил нь тун ч олон арга, хэлбэрээр хэрэгждэг. Түүний энгийн хэлбэрүүд нь бидний нүдэн дээр явагдаж л байдаг. Гол, мөрөн, нуур, далайн ус шингэн биет хэлбэрээр оршин байснаа ууршаад үүл, манан болдог. Тэгснээ хөрж нягтраад усан дусал, цасан ширхэг болж хөрс, устай нэгддэг. Оршин буй нөхцөлөөсөө хамаараад дахиад л ууршдаг. Энэчлэн орчсоор л байдаг. Тэгвэл эхлэл, төгсгөлгүй, зах хязгааргүй сансар хорвоод ямар ямар орчил явагддаг юм бол оо? Тоогүй олон галактикуудад хувьслын орчил байдаг уу? үүсэх, орших, мөхөхийн жамд галактикууд ч захирагдах учиртай. Гэхдээ орчил нь ямар арга, хэлбэрээр хэрэгждэг юм бол оо?
 
Галактик нэг бүрийн үүссэн арга, бүрдүүлсэн хүч, холбоо юу болох, оршин байх нас, боломж хэр их, мөхөхийн шалтгаан нь чухам юу, яаж мөхдөг, мөхөөд дараах үүслийн материал болж хэрхэн ашиглагддаг гэх мэтийг нэг мөр болгож таних шаардлагатай билээ. 
 
Астрофизикчид байнгын ашиглалт, зураг авах, схем бүдүүвч зохиох, элдэв нарийн туршилт хийх, математик аргууд хэрэглэх, хиймэл дагуулууд ашиглах, хэт хүчтэй дуран авиагаар мэдээлэл цуглуулах зэрэг олон аргаар дээрх шаардлаганд хариулахыг эрмэлздэг. Харин философичид бол сэтгэлгээний логик аргууд, төсөөлөл, бясалгалын хүчээр галактикуудын хувьслын орчлыг олж мэдэхийг хичээдэг ажээ. Тэгэх явцдаа мэдээжээр физикийн, астрономийн ололт, нээлтүүдийг өргөнөөр ашиглаж, тэдгээрт тулгуурладаг. 
Сансрын эд эрхсүүдийн хувьсал, орчил нь галактик галактикийнхаа хүрээнд л тус тусдаа явагддаг уу, эсвээс бүгдийг хамарч зах хязгааргүй орон зайнд (бүх галактикийг хөндөж) явагддаг уу гэдгийг таних нь чухал юм. Хувьсах орчил зөвхөн нэг л галактикийн хүрээ, хязгаарт явагддаг байх аваас тэр нь үндсэндээ уг галактикийг үүсгэсэн гол бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой, систем үүсгэгчийн тодорхой нөлөөнөөс үүдэлтэй байх учиртай. Ингэхлээр галактикийг бүтээсэн таталцлын хүчний төвийн шинж, байдал, хэмжээ, масс мэт нь гол тоглогч байх боломжтой. Тухайн галактикийг анх үүтгэн бүтээгч нь мөнхүү төв, галактикийн оршлыг тэтгэж буй хүч, уг төвийн нөлөө, галактикийг мөхөхөд хүргэх хүч ба шалтгаан, тэр төвийн өөрийн нь хувьсал байх ёстой. Аливаа хувьсал, хөгжил бол тухайн биет ба тогтолцооны өөрийн нь бүтээл байх түгээмэл хууль энд ч мөн үйлчлэх учиртай. Ингэхлээр бүтээгч ба мөхөөгчийг галактик дотроос л эрэх хэрэгтэй нь тодорхой. Сул дорой нь хүчтэйгийнхээ нөлөөн дор, бага жижиг нь томынхоо далбаан дор оршдог түгээмэл зүй тогтол ч энд мөн үйлчлэх учиртай. Ингэж хандах аваас галактик бүрийн төв нь, систем үүсгэгч нь хамгийн их масстай, хамгийн хүчтэй татах чадавхтай нэгэн эрхэс байх нь маргаангүй юм. Яг хэрэг дээрээ ч тийм болох нь одоо нэгэнт нотлогдоод байна. Шинэ залуу галактикийн хувьд энэ нь нэгэн том од, нэгэн том эрхэс байж болох юм. Харин мөхөх, сөнөх талдаа нэгэнт орчихсон галактикийн хувьд бол энэ нь Хар Нүх, хар нүхнүүд байж болох ажээ. Ингэхлээр бүх галактикийн төв нь хар нүх биш болно. Хэт том хар нүх буй болж завдаагүй байгаа галактикууд бол харьцангуй залуу эрхэс юм. Хэт том хар нүхнүүд бол манай нарнаас хэдэн сая дахин их масстай байж ч болох ба тэд бол дайралдсан бүхнээ эвдлэх, залгих чадавхтай сөнөөгч машин л гэсэн үг. Уг машин орчноо залги залгисаар эцэсдээ тэсэрснээр тухайн галактикийн хувьслын орчил шинэ галактик үүсгэх шатандаа шилжих учиртай. Тэсрэлтийн үр дагавар болсон шинэ галактикт систем үүсгэгч шинэ төв буй болж таталцлын хүчээр бүх бүрдэл хэсгээ тогтоон барьж харьцангуй тогтвортой төлөв байдлыг буй болгодог байна. Систем үүсгэгч шинэ төв – эрхэс нь асар том од байх аваас тэр нь шаталтаа дуусгаад (олон тэрбум жилийн дараа) мөхөх үедээ том хар нүх болж хувираад галактикийнхаа хувьд сөнөөгч машин болдог. Галактик нэг бүрийн хувьслын орчил ингэж явагддаг хэмээн төсөөлж болохуйц баримт, материал XXI зууны 20-иод оны дунд хэрд буй болоод байна.
 
Хүчирхэг хар нүхэнд залгиулсан бүхэн хэт өндөр температурын нөхцөлд эгэл бөөмсүүд болтлоо задарч хар нүхэн дэх “хольц, зуурмаг” нь тэсрэлтийн дараах шинэ галактикийн барилгын материал болдог ажээ.
Хар нүхэн дэх эгэл бөөмсийн хөдлөх өндөр хурд нь тэднийг мөргөлдүүлсээр температурыг нь улам бүр өсгөсөөр эцэсдээ тэсрэлтэд хүргэж, тэсрэлт үүсгэж, ихээхэн массыг гадагш цацаж, тэр нь орчны биетүүдтэй нэгдэх байдлаар олон эрхсийг төрүүлж, шинэ галактикийг бүтээнэ. Хэдэн сая градусын халуунтай хар нүхнээс зөвхөн таталцлын хүчнүүдийн мөргөлдөөний долгион, рентген туяа л цацрах ба гэрэл хүртэл түүнд залгиулж “устдаг” байна. 
 
Физикчид, одон орон судлаачдын дунд ХХ зууны эхний хагасаас нааш үнэн ба худлын хооронд яригддаг, дурсагддаг байсан Хар нүх галактик нэг бүрийн хувьд байдаг хэдэн тэрбум зүйл болж нотлогдоно гэж хэн ч санаж байсангүй. Түүгээр ч барахгүй Хар нүхнүүд нь галактикуудын хувьсах орчлын эцсийн шатны эзэн – субъект, удаах орчлын материал, түүхий эдийг бэлтгэгч агент, агуулах юм гэж хэн санах билээ! Материаллаг ертөнцийн, материйн өөрийн хөгжлийн арга, хэлбэрт үгүй юм гэж үгүй, үгүйсгэгдэхгүй юм гэж үгүй, макрогоос эхлээд микро бүгдэд нь хувьсахуйн орчил гэж байдаг, онож таних, тааварлах аваас “Бурхадын оролцоо” гээч нь цэвэр фантази мөн ажээ. Гэхдээ Бурхадын талаарх, ертөнцийн эзний тухай элдэв фантази нь хүмүүсийн өөрсдийн нь зохиол, бүтээл болохынхоо хувьд тасар татан залгигч хомхой Мангас – Хар нүхэнд ч идүүлчихгүй үлдэх байх шүү... Миний энэ үг “оюун ухаант амьтан болох хүмүүс амьд үлдэх аргаа олоод л, галактикаас галактикт шилжээд л, амиа аваад яваад байгаасай” гэх хүслийн минь бэлгэдэл шингээсэн ерөөл болж үлдэг дээ!...
 
Нэгэн галактик дотор хэдэн ч хар нүх үүсч болох ба тэд нэг нь бусдаа “залгиж” томорсоор галактик дахь бүх массын ихэнхийг өөртөө төвлөрүүлж болох юм. Тийм том хар нүх бол манай нарнаас олон сая захин хүнд болж чадна.
 
Галактикийн амсрыг тойрон их хурдаар эргэлдэх бөөмс усны хүчтэй эргүүлгийн өрхийг санагдуулам байх боловч усны эргүүлэг нь залгисан зүйлээ голын ёроол руу илгээж, живүүлсэн зүйлс нь эргүүлгийн ёроолоос тал тал тийш түлхэгдэн холдож байдаг бол хар нүхнүүд нь залгисан зүйлсээ эгэл бөөмс болтол нь задалж, хэдэн сая градус болтол халааж, өөрөөсөө рентген туяа цацруулж, таталцлын хүчний долгионоор сансрын уудмыг доргиож, балбаж байдаг ажээ. Бид тэр долгионыг хүлээн авч, боловсруулж, мэдээллийн санг бүрдүүлж байх боломжтой юм. 
 
Шинжлэх ухааны салбаруудын ажиглалт, бүртгэл, туршилтын буй болгосон мэдлэг, мэдээллийн санд тулгуурлан философичдын бясалгах сэтгэлгээний хүчээр “Байгалийн хувьслын философи”-ийг таньж байх нь хүн төрөлхтний ирээдүйн хувь заяанд ихээхэн ач тустай үйлс юм.
 
Нэгэн галактикийн дотор түүнийг үүсгэсэн нэн том эрхсийн зэрэгцээ олон жижиг одод байж болох ба тэдгээр жижиг одод нь галактикаа сөнөхөөс их эрт шатаж дуусаад мөхөж байдаг. Тэд сүүлт одны хэлбэрээр мөхөж болно, бас нэн огцом хүчтэй дэлбэрч “од харвах” хэлбэрээр ч мөхөж болох юм. Сүүлт одыг зөвхөн нэг талаасаа шатаж дэлбэрч буй одны маягаар дүрслэн төсөөлж ч болно. 
Галактик хөгшрөхийн хэрээр түүнд байсан жижиг, дунд одод шатаж дуусаад зарим нэг нь жижиг хар нүхийг үүсгэж болох юм. Гэхдээ тэд уг галактикийг устгаж чаддаггүй байна. Тэдний чадал энэ хэрэгт багадах нь мэдээж юм. 
Шинэ, залуу галактикт хар нүх үгүйн дээр түүний огторгуй нь тэлсээр, зарим жижиг биет, оддууд нь төвөөсөө ихээхэн хурдаар холдсоор байдаг. Иймэрдүү галактикийн нэг нь манай галактик – сүүн зам юм. Манай галактикийг бүтээгч нар маань сөнөж хар нүх болох үед түүний бүх дагуулууд, гаригууд ч мөн сүйрэлд автах болно.
 
Сансар хорвоо дахь бүх биет хоорондоо таталцдаг болохоор хар нүхний амсарт байнгын мөргөлдөөн болж таталцлын хүчнүүдийн долгион, доргион хорвоо даяарт тархаж байдаг. Хар нүхнүүдээс түгэх доргион, долгион нь рентген туяатай сүлэлдэн тархдаг байна. Хар нүх судлал одоогоор дөнгөж л эхлэлийн байдалтай байгаа болохоор түүний шинжүүдийн талаарх мэдээлэл, баримт хомс, өнгөц, ихэнхдээ эргэлзээ төрүүлж, цаашид лавлах, тодруулахыг шаардсаар байна. Хар нүх бол өөрөө хэт хүнд масс мөн. Мөн тэрээр хэт халуун орчин мөн. Оддын биеийг бүтээгч гол элемент болох устөрөгч шатаж хүнд гелийг үүсгэх процесс хар нүх тэсрэх хүртэл үргэлжилдэг. Хар нүхний халуун хэдэн сая градус хүрдэг. Хар нүх асар хурдан хуйлран эргэлддэг. Хар нүх рентген туяа цацруулдаг. Хар нүхний талаарх орчин үеийн мэдлэг, мэдээлэл товчдоо ийм юм. 
 
Хар нүхийг рентген туяаны хуйлран эргэлдэгч хүчирхэг шуурга, бүхнийг сорон авагч эргүүлэг мэтээр төсөөлж, ойлгож ч болох байна. Гадаад их далай дахь усны эргүүлэг (Вермутын гурвалжин), хүчирхэг хуй, хар салхитай хар нүх адилавтар ажээ. 
 
Оршин байх нас, биеэ элээгээд галактик нэг бүр өөрөөс нь өөрт нь үүссэн хар нүхэнд байдгаа залгиулсаар мөхөх ба бүхнийг эвдэлж залгисаар хар нүх эцэсдээ тэсэрч шинэ галактикийг төрүүлдэг байна. Их тэсрэлт нь их тэлэлтийг үүдэх хэдий ч мөн л олон тэрбум жилийн дараа ээлжит хар нүхэнд эргэж татагдан их агшилтыг үүддэг ажээ. Энэнийг сансар хорвоо дахь их лугшилт (тэлэх ба агших буюу тэсэрч тэлээд хар нүхэнд эргэж сорогдох) мэтээр төсөөлж ч болох юм.
 
Судлаач, профессор Д.Чулуунжав 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419