Энэтхэгийн иргэдийн тал хувь боловсон нойл хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарч байгаа юм. Тэгвэл тус улсын засгийн газраас 5 жилийн дотор 110 сая гаруй нойлыг барьснаар энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзэж байна.
1.3 тэрбум хүнтэй Энэтхэгийн иргэдийн тал хувийг ирэх 5 жилийн дотор боловсон нойлоор хангах төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Энэтхэгийн ерөнхий сайд энэ үйл явдалтай холбогдуулж хэлсэн үгэндээ, 60 сарын дотор 600 сая гаруй хүнийг боловсон нойлтой болгоно гэсэн байна. Тэрээр Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойн баярын үеэр 5 жилийн дотор 110 сая гаруй боловсон суултуурыг барихаар төлөвлөж байгааг зарлажээ.
НҮБ–ын судалгаагаар иргэд нь ил задгай бие засдаг үзүүлэлтээр Энэтхэг улс дэлхийд тэргүүлдэг байна. Тус улсын 620 сая иргэн боловсон нойл, жорлон байхгүйгээс үүдэн энэ тэндэхийн барилгын булан тухай, бут сөөгөнд хөнгөрдөг байна. Энэ нөхцөл байдал нь иргэд янз бүрийн халдварт өвчинд өртөх, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд автах нэг шалтгаан болж байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар Энэтхэгийн ерөнхий сайдын 2014 онд эхлүүлсэн Цэвэрхэн Энэтхэг компанит ажил бохирдлоос үүдэлтэй халдварт өвчинд өртөхөөс 300 мянган хүнийг сэргийлж чадсан гэж үзэж байгаа юм. Харин шинээр танилцуулаад байгааг Энэтхэгийг бүх иргэдийг боловсон нойлоор хангах төсөл хэр үр дүнд хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.