Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ

Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ.  Ядаж байхад “Хайртай бол хартай” гэдэг үгэнд итгэчихсэн. Хайртай гэдгээ нотлох гэж хардаад байгаа гэж тайлбарлавал хоцрогдсон сэтгэлгээ. Залуус бие биедээ дурлан шохоорхож, хайрлан дасч, хамт амьдрахаар сонгож гэр бол зохиосон цагаасаа бие биенээ ѳѳрсдийн ѲМЧ  гэж тооцсоноор энэ зовлон эхэлнэ. Үнэт ѳмчѳѳ ѳѳрѳѳсѳѳ холдуулахгүй, ѳрѳѳлд алдахгүй, гэхдээ бусдад гайхуулах хүсэлтэй. Ѳѳрийн болгоод авахаараа тайвширчихдаг юм уу,  түүний гоо үзэсгэлэн хийгээд анх дурласан үнэт зүйлсэд нь анхаарал хандуулахаа больж эхэлнэ. Ѳдѳр болгон эрхлүүлэн жиргэж, ѳхѳѳрдѳн хѳѳргѳж, магтан мандуулахгүй болохоор нѳгѳѳ хүн нь гомдон туньж, үг хаяж, айлган тунирхаж эхэлнэ. Амьдралд дандаа үлгэрийн ханхүү, үзэсгэлэнт гүнж шиг байх боломжгүй л дээ. Анхандаа шүтэн бишэрч байсан харц нь бага багаар дасч, аажимдаа нэг их анхаарахаа болино. Уянгалаг уран сэцэн үгс нь багасан багассаар ХАЙРТАА гэдэг товчилсон хэллэгт багтана. Үйлдэл болгоныг нь бахдан магтаж байсан нь хааяа нэгтээ МУНДАГ ШҮҮ гэж хайхрамжгүйхэн жижүүрийн магтаалд шилжинэ. Амьдралд хүн болгон нухлагддаг.
 
-Чи хэнтэй ингэж удаан яриа вэ?
 
-Чи хаагуур яваад ингэж удаад байна вэ?
 
-Чи намайг тоохоо больж дээ?
 
-Чи яагаад надад хэлэлгүй ингэж шийдээ вэ?
 
-Чи найзуудтайгаа зугаалаад намайг анзаарахгүй байна
 
-Би танай аав ээж ах дүү нарын чинь дэргэд хэн юм бэ?
 
-Чи, чи , чи гэсэн тодотголтой олон асуултын тэмдэгнүүд анхаарлын тэмдэг болон хувирч байдаг. “Хэрвээ чи намайг тоохоо больж байгаа бол намайг тоох хүн бас байдаг юм шүү” гэсэн анхааруулгатай. Гэхдээ түүнийг ч бас тоох хүн байгаа гэдэгт түгшээстэй. Одоо ч тэгээд сонголтууд олон болж дээ, хэхэхэ. Хэн нэгэнд гологдсон түүнийг ѳѳр хэн нэгэн тоож “шүүрэхэд” бэлэн, зугаа цэнгэлээр дүүрсэн нийгэмд бид оршиж байна. Харин тэр сонголт оновчтой, оновчгүй эсэхийг цаг хугацаа болоод бурхан л шүүх байх. Хэрвээ анзаарах ахул “Хэлэмгий хүн сурамгай” гэгчээр хайртай хүнээ араар нь тавьдаг хүн, ѳѳртэйгѳѳ харьцуулаад хардаад байх нь илүү.
 
“Би ингэж явж болоод байгаа юм чинь энэ бас яаж зүгээр байх билээ” хэмээн хорсонгуй бодно. Хардалтаас шалтгаалаад салсан гэр бүлүүд энэ амьдралын туршид тѳѳрч будилж яваа нь бий. Аз таарч сайн хүнтэй таарах нь бий. Гэр бүлээ тогтоогоод авч үлдэж байгаа нь ч бий. Яг тэгнэ гэсэн жоргүй боловч бусдын амьдралаас сургамж олж гаргалгаа олж байх хэрэгтэй мэт.
 
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, гэж үү?
 
1. БИЕ БИЕДЭЭ ИТГЭЖ БАЙ. Хэрвээ чамайг араар нь тавихыг хүссэн бол яаж ийгээд ч болов араар нь тавьдаг. Хэрвээ чи түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа бол “Би чамдаа итгэдэг шүү” гэж сануулж бай. Ѳдѳр болгон хэлбэл залхана.
2.  АНХ ТҮҮНД ДУРЛАСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХЭВЭЭР НЬ ХАДГАЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙ. Хэрэв тэр үнэ цэнэ байхгүй болчихвол бие биедээ үнэ цэнэгүй болчихдог юм. Түүнийгээ эрхэмлэн нандигнаж байж, бусдаас ялгарах гэр бүлийн үнэт зүйл тань хадгалагдаж байдаг юм.
3.  ГЭР БҮЛИЙН АСУУДАЛДАА БУСДЫГ БҮҮ ОРОЛЦУУЛЖ БАЙ. Танай гэр бүлийн хэн ч мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй нандин зүйлс тогоон дотроо л шийдэгдэж байг л дээ. Санаа нь шаналсан сайхан сэтгэлийн зэрэгцээ атаархсан хорон сэтгэл байж л байдаг юм шүү дээ.
4.  ЯМАР Ч ХЭЦҮҮ АСУУДЛААР БИЕ БИЕДЭЭ БУУЛТ ХИЙН УУЧИЛЖ СУР. Та хоёр бие биенээ ойлгож уучлахгүй юм бол, хэн нэгэн бас амьдрал та нарыг уучилдаггүй юм.
5. БИЕ БИЕНЭЭ ХҮНДЭЛЖ БАЙ. “Эхнэр нь нѳхрѳѳ аав шигээ хүндэлж байвал, нѳхѳр нь эхнэрээ охин шигээ хайрлаж байдаг юм” гэдэг сайхан үгийг саяхан уншсан. Хүндлэл нь танай гэр бүлийн харилцааны хэм хэмжээний хязгаарыг тогтоож байдаг юм.
6.ТА ХОЁР БИЕ БИЕНЭЭ БҮТЭЭЖ БАЙДАГ ЮМ. Чи ямар эхнэртэй байхыг, бас ямар нѳхѳртэй байхыг хүсч байна, түүнийгээ ѳѳрсдѳѳ бүтээж байдаг юм шүү дээ. Мэдээж маш их тэвчээр шаардагдах боловч энэ бол маш сайн бүтээл болно. Амьдралд хатуу жор байдаггүйн адил танд зориулсан тѳгс хань гэж байхгүй дээ.
 
Би муу хань байсан болохоор одоо хүртэл ганцаараа амьдарч байгаа. Гэхдээ олон залуус бас хүмүүс энэ тухай надаас асуудаг. Бидний нүдэн дээр хардалтаас үүдэлтэй олон гэр бүлүүд сарниж байна. Санаа зовоод энэ тухай хэд хэдэн удаа бичиж байв. Цаг хугацааны урсгалд, дээр бичсэн санаа бодлууд улам л батжаад байгаа юм даа. Залууст хэлж зѳвлѳж байх хэрэгтэй байнаа. Заавал зѳв байх албатай биш хэдий ч санаа авах зүйлээ аваад орхих зүйлийг нь орхино биз.
 
Залуус аа. Энэ амьдралаа та нар ѳѳрсдѳѳ бүтээдэгтэй адил ханилах ханиа ч ѳѳрсдѳѳ бүтээж байдаг юм. Маргалдан муудалцаж, гомдон туниж , айлган тунирхаж байгаа үйлдэл болгон тань гэр бүлээ тогтоон бүтээх гаргалгааны эрэл юм шүү дээ. Маш их тэвчээр, ухаан шаардах авч энэ бүтээл хамгийн урамтай сайхан бүтээл. Дараа нь бахархаад, хайрлаад, дурлаад ханашгүй бүтээлийг чамаас ѳѳр хэн ч бүтээхгүй дээ. Цав цагаан морьтой ханхүү, үзэсгэлэнт гүнж чамайг морин дээрээ дүүрэн тансаг харш руу давхин орж хундага тавилгүй наргин цэнгэн жаргадаг үлгэрт итгэхээ больж үз. Үлгэрийн зохиогч нь та хоёр ѳѳрсдѳѳ юм шүү дээ.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419