Судлаач Ганаа: Ахиад л төмөр замын хэрүүл

Судлаач Ганаа: Ахиад л төмөр замын хэрүүл
Манай төмөр замын хэрүүл хэзээ ч дуусахгүй бололтой юм. Яагаад гэвэл төмөр замын чиглэлийн ямар ч зураг өрсөлдөгчийнх нь нүдэнд наад зах нь эдийн засгийн ямар ч ашиггүй, цаад зах нь Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлсэн асуудал болон хувирдаг. Энэ удаад ОХУ-ын барьж буй Курогино-Кызыл чиглэлийн төмөр замыг Монголоор дамжуулж, Хятад руу татах асуудалтай холбогдон том хэрүүл эхлэх шинжтэй. Энэ тухай товч өгүүлсү…
 
Оросууд юу хийсэн бэ ?
 
Аль эрт 2007.03.22-нд ОХУ-ын Засгийн Газар Курогино-Кызылийн чиглэлд төмөр зам барьж, Тувагийн эрдэс-түүхий эдийн баазыг ашиглах төслийг дэмжсэнээс хамаг юм эхэлжээ.
Энэхүү Курогино гэдэг нь Транссибирийн төмөр замын урагш цүлхийсэн хэсэгт орших Красноярскийн хязгаарын жижиг хот-станц юм. Харин Кызыль нь Тувагийн нийслэл. Яагаад заавал тийшээ гэж ?! Яагаад гэвэл Тувад Улуг-Хем хэмээх чулуун нүүрсний аварга сав газар буй. Энэ Улуг Хемийн хамаг өрөм нь Элегестское буюу монголоор Элстэйн коксждог нүүрсний 1 сая тонн нөөцтэй орд юм. Эргэн тойрон маш олон бүлэг орд бий. Оросууд үүнийгээ ашиглах гэж төмөр зам тавьж байгаа юм.
Нэг их урт биш. Ердөө л 411,7 километр төмөр зам барих ёстой. 2011 онд тавьж эхэлсэн зам үй түмэн зовлон туулжээ. Учир нь Орост яг манайхтай адил хэрүүл үүсчээ. Том олигархууд төмөр зам, ашигт малтмалыг булаацалдан, санхүүжилт тасрах зэргээр 7-8 жилд бантан хутгасан онигоог ярих ч шаардлага байхгүй. Ядаж байхад экологийн нөхцөл нь их хүнд аж. Харин тэд одоо л нэг учраа олж байх шиг…
 
 
Оросууд Курагино-Кызыль хоёрыг төмөр замаар холбочихвол Трассибирийн төмөр замаараа нүүрсээ зөөх өргөн боломж нээгдэнэ. Гэтэл Трассибирийн төмөр зам ачааллаа даахад түвэгтэй болсон. Харин шууд урагш нь Хятад руу Монголоор дайруулан төмөр зам тавих юм бол бас л өргөн боломж нээгдэнэ. Энэ хоёр чиглэлээр маш их маргалдсан хэрэлдсэн, олон удаа ярьсан, хэлэлцсэн.
 
 
2014.04.03-нд Оросын Засгийн Газрын хуралдаан дээр Сергей Шойгу энэ төмөр замыг Баруун Монгол, Өрөмч хүртэл сунган Хятад руу, тэндээсээ Пакистан, Энэхтэг хүртэл дурын чиглэлд тавьж Ази руу нэвтрэх “нэмэлт хаалга” нээж болно гэсэн тун өвөрмөц санаа хэлсэн юм. Энэ их сонирхолтой, идээдүйтэй санал шүү.
Ингээд 2017 онд болсон Дорнын эдийн засгийн форум дээр энэ ажлыг дахин сэргээж байгаагаа зарласан ба энэ ажлыг Оросын Төмөр зам нийгэмлэг хэрэгжүүлж, санхүүжүүлэхээр болсон. Энэ үеэр Курогино-Кызылийн төмөр замын Монгол болон Хятадын төмөр замын сүлжээтэй холбох төлөвлөгөөг ярьж эхэлсэн. Төслийн өртөг нь 100 миллиард рубль.
Одоо бол Оросууд энэ санаагаа л хэрэгжүүлж байна. Хятадтай энэ талаар олон удаа ярьсан. Хэрэв Оросууд зоригтой ярьж эхэлж байгаа бол энэ талаар Хятадтай тохиролцож чадсан гэж гэж үзэж болно.
 
Монголд юу болсон ?
 
Оросуудын хэрүүл нэгэнт сонгосон чиглэлээ огт өөрчлөхгүй, харин өмчлөл, санхүүжилт, хөрөнгө босгох асуудлаар болж байсан бол монголын хэрүүл газрын зураг, шугам, харандаа барьсан “лалрын тэнэгүүдийн” дунд болж байгаагаараа ялгаатай байв.
Энэ удаад манайд болсон төмөр замын хэрүүлийг бүхэлд нь ярихгүй, ярьж ч амжихгүй. Тэгээд ч бүгдээрээ мэдэх хойно. Харин манай Баруун босоо тэнхлэгийн төмөр замын асуудлыг хөндөхийг оролдъё.
Орост Курагино-Кызылийн төмөр зам барьж эхлэхээс нэг жилийн өмнө Монгол Улс 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлан гаргав. Ингэснээр шугам, харандаа барьсан улс төрчдийн хэрүүл дуусаагүй юм.
Энэ хэрүүл дундаас: 1. Төвийн босоо шугамын хүчин чадлыг нэмэх, шинэчлэх 2. Хэвтээ тэнхлэгийн шугам барих (хаагуур гэдэг нь бас л бөөн хэрүүл), 3. Хоёр талдаа баруун, зүүн гэсэн босоо тэнхлэгүүд барих гэсэн ерөнхий дүр зураглал харагддаг юм. Өөрөөр хэлбэл стратегийн энэ чиглэл дээр маргалдаж хэрэлдэх нь арай гайгүй байлаа.
Гэхдээ хэвтээ, төвийн болон зүүн чиглэл дээр маргалдаж, баруун чиглэлийг сул анхаарч байв. Энэ талаар би аль эрт 2013 онд “Зүүн гар” гэсэн өгүүлэл бичиж, баруун чиглэлээ анхаарах ёстойг сануулж байсан. https://ganaa.mn/2013/05/04/shgysyyya/
Төмөр замын ерөнхий зураглал
 
Төмөр замын: Төвийн буюу Улаанбаатарын чиглэлийг сайжруулах; хэвтээ тэнхлэг барих; баруун зүүн хоёр талдаа босоо тэнхлэг барих стратегийн чиглэлүүдийн асуудлаар онцгой маргаан байхгүй гэдгийг дээр дурдсан. Харин түүнийгээ хаагуур тавих талаар маргалдаж хэрэлдэж буй.
 
Сүүлийн үед манай хэрүүл “нэг хэвтээ, гурван босоо” гэсэн стратегийн чиглэлээ “мартаж”, харин тодорхой ордоос баялаг гаргах тактикийн асуудлаарх маргалдаан болж хувирав.
 
“Тактикгүй стратеги бол ялалтад хүрэх хамгийн удаан зам, харин стратегигүй тактик бол ердөө л ялагдлын өмнөх үймээн бужигнаан мөн” гэж Сүнз (НТӨ 542-251 он) хэлсэн нь чухам манайд зориулсан мэт.
Ямар ч гэсэн төвийн том төмөр зам, баруун, зүүн хоёр талын босоо шугам, дээрээс нь хэвтээ чиглэлийн төмөр замын сүлжээ бол Монголын хөгжлийн ирээдүй гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Одоо дэс дарааны асуудал гарч ирнэ. Хэвтээ нэг, босоо гурван тэнхлэгийн алийг нь түрүүлж барих вэ ? Яахав, эдийн засгийн тооцооны зарим нэг ялгаа гарч болох авч нэгэнт сонгосон стратегийн чиглэлийн алинаас нь ч эхэлсэн зарчмын том ялгаа гарахгүй.
Одоо “мартаад удсан” баруун чиглэлээ ярья. Мартсан ч гэж дээ, аль дээр цагаас үе үе ярьж маргаж ирсэн асуудал байгаа юм. Харин хэрүүл нь төв, зүүн, хэвтээ чиглэлийн хэрүүлээс даван гарч чадаагүйд л байгаа.
Курогино-кызылийн төмөр зам манай Завхан, Увсын аймгуудын зааг хавьцаа харалдаа ард, маш ойрхон 500-600 км дөхөн иржээ. Зарим газрын зурагт Цагаантолгой, Арц суурийн боомт гэж нэн тодорхой тэмдэглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл төмөр замын босоо баруун тэнхлэг Завхан, Увсын заагаар дамжин наашаа орж ирэх боломжтой. Харин Цагаан толгой болон Арц суурийн боомт гэж янз бүрээр нэрлэж буй газрууд нь нэг газар, эсвэл тун ойрхон газрууд бололтой.
Оросоос орж ирэх төмөр зам ийм байдаг байж. Тэгвэл Монголд хойт болон баруун чиглэлийн төмөр замын тухай ярьж байсан уу ? Ярихаар үл барам ланжгар том том төсөл хийгээд удаж байгааг манайхан анзаардаггүй шахам.
Энд манай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт олдсон Овоотын коксждог нүүрсний орд болон түүнд эзэн сууж, гадаадын хөрөнгийн бирж дээр Овоот толгойгоор мөнгө босгож, төмөр зам барих том төсөл аль хэдийнээ хийчихсэн “Aspire Mining Limited” компанийг ярих хэрэгтэй болно. “Aspire Mining Limited” Овоотын нүүрсний ордыг түшиглэн төмөр зам барих санааг анх сэдсэн бөгөөд Монголын үе үеийн Засгийн Газар энэ асуудлыг дэмжиж ирсэн байдаг. Учир нь манай Хөвсгөлийн коксждог нүүрсний Овоотын орд 255 сая тонн коксын нөөцтэй энэ цааш нэмэгдэх маш их боломжтойд буй…
2012 онд “Aspire Mining Limited” компани төмөр зам барих зорилготой Хятад-Австралийн хамтарсан “Нортерн Рэйлвэйс ХХК” охин компаниа Монголд бүртгүүлэв.
“Нортерн Рэйлвэйс ХХК” Эрдэнэт-Овоотыг чиглэлд 547 км урттай, 1.3 тэрбум ам доллар өртөгтэй төсөл боловсруулж, Монгол, Орос, Хятадтай олон талын яриа хэлэлцээр өрнүүлэх болсон. Харин түүнийг нь Оросын тал Арц суурийн боомтоор Кызылийн шугамтай холбох ерөнхий тохиролцоонд хүрчээ. Ингэвэл Орос хятадын хооронд нүүрс болон бусад баялаг зөөх замыг 1250 км-ээр хэмнэх юм.
“Нортерн Рэйлвэйс” ХХК Эрдэнэт-Овоотын төмөр замын ажилдаа Нобел Групп болон Хятадын Төмөр Замын Корпорацийн хоёр салбар, тухайлбал, “Чайна Рэйлвэйс 20 Бюро Групп” Корпораци (CR20G) ба “Хятадын төмөр замын анхдагч дизайны геофизик, дизайны Хүрээлэн”-тэй (FSDI) хамтран ажиллах болж нэгдсэн консерциум байгуулан Монголын Засгийн Газартай концессийн гэрээ байгуулах ажлыг хийж байгаа. Төмөр замыг 3 жил барих ба 2019 онд дуусгахаар төлөвлөсөн гэж “Нортерн Рэйлвэйс” саяхан мэдэгдсэн.
2014.09.04-нд В.Путин Монгол, Орос улсын хооронд төмөр замын шинэ холбоо байгуулах, Эрдэнэтээс Овоот болон Монголын хилийн Арц Суурь боомт руу төмөр замыг өргөтгөх, улмаар Оросын Кызыл хоттой холбох талаар хамтран ажиллах тухай хэд хэдэн гэрээ, хэлцлийг Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой байгуулсан.
2014 оны 10-р сард одоогийн төмөр замыг Эрдэнэтээс сунган Арц Суурийн хилийн боомттой холбох хойд чиглэлийн “Талын төмөр зам” байгуулах талаар Монгол Улсын үндэсний төмөр замын бодлогод нэмж тусгасан.
2014 оны 11-р сард “Талын төмөр зам”-ын Эрдэнэт-Овоотын бүтэц хэсгийг Монгол улсын Засгийн Газартай “Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа явуулах Батлагдсан төслүүдийн Концессийн Жагсаалтад” нэмж оруулсан.
2015 оны 3-р сард Эрдэнэт-Овоотын төмөр замын хэсгийн Концессийн Гэрээг “Нортерн Рэйлвэйс” компанитай зөвшилцөн байгуулах талаар Монгол улсын Засгийн Газар Хөрөнгө Оруулалтын Агентлагт зааварчилгаа өгсөн.
2015.08.11. Эрдэнэт-Овоотын төмөр замыг барих “Northern Railways” компанитай концессын гэрээ байгуулах тухай эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгосон тухай Засгийн газрын тогтоол гарав.
Концессийн гэрээнд төмөр замын нийт өртөг нь 1,3 тэрбум ам.доллар. Үүнийг концесс эзэмшигч гаргана. 20 жилийн дотор зардлаа бүрэн нөхөх ба 30 жилийн хугацаатай гэж тусгасан. 30 жилийн дараа концесс эзэмшигч “Нортерн Рэйлвэйс” төмөр замын бүх суурь бүтцийг Монголын Засгийн газарт хүлээлгэн өгнө гэж тусгасан.
Ингээд 2016 онд Монгол, Орос, Хятад гурван улсын удирдагчид гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт: төмөр замын Курагино-Кызыл-Цагаан Толгой-Өрөмчийг дамжсан Баруун чиглэлийн, мөн Курагино-Кызыл–Цагаантолгой–Эрдэнэт–Бээжин–Тянжин хүрэх зүүн чиглэлийн хоёр том төсөл орсон юм.
Иймээс энэ асуудлыг “дөнгөж өнөөдөр” үүссэн гэж үзэж болохгүй нь хэн бүхэнд ойлгомжтой.
Ахиад л хэрүүл…
Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд: “В.Путин Тува, Монгол, Хятадыг холбосон төмөр замыг бодит ажил болгох тухай ярив” гэсэн товч мэдээлэл нетэд цацав.
Хэлэмгий доломгой нь хэтэрсэн, фанатик либерал үзлээсээ болоод ухааны хомсдолтой болчихсон Бат инженер мэтийн тэнэг лаларууд хэрүүл өдөж эхлэв.
Батый: “Төрийн тэргүүний алба Кремлийн суурин төлөөлөгчийн газар дахиад битгий болчихоосой гэж бодох юм. Гэвч тэд ОХУ-н ЭСЯ-г ажилгүй болтол нь ВВП-г долоох юм. Ардчилсан хувьсгалын бараг #1 зорилго Кремлээс тусгаарлах байсан учраас хуучин шинэгүй хамтарч чадсан түүхтэйг сануулах цаг болж” гэсэн лут дүгнэлт хийв.
Х.Баттулгад энэ лалар дургүй байж болно, үүнийгээ ил тод хэлдэг байж болно. Мөн Ц.Элбэгдоржийн үеэс эхлээд маш олон Засгийн Газар энэ шийдвэрийг дэмжсэн болон олон улсын оролцоо нь нэн тодорхой болж, хөдөлж буй энэ төслийг шүүмжилж ч болно. Тэр ч байтугай энэхүү “буруу ажил”-д Ерөнхийлөгч Х.Баттулга орооцолдсон бол түүнийг зад шүүмжилж ч болно. Энэ нь түүний эрх…
Харин эл асуудалд ганцхан Ерөнхийлөгч Х.Баттулгын үед буруу шийдвэр гаргаж, улмаар Оросын боол болсон мэт гүтгэх нь байж болшгүй тэнэглэл…
Ингээд би түүнд: “Гурван улсыг холбосон төмөр зам барих нь МУ-ыг олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцуулах амин чухал ач холбогдолтой. Энд уурлах биш, харин баярлах ёстой” гээд жиргэж орхив. Би бодохдоо Бат инженер эсвэл дуугай болно, эсвэл өөрийн үндэслэлийг гаргаж нотолно гэж хүлээж байв. Гэтэл тэр яаж новширсон гэж санана ?!
“Уянгаа та нар ч дээ. Автоматаар эсэргүүцэхэд л зөвдөхөөр тэнэг юм ярьдаг бүлэглэл болчихоод бгаагаа мэдэж бдымуудаа” гэж шаадаг лалар юм.
Эндээс Бат инженер гэх тэнэг лаларын сэтгэлгээний гажиг, оюуны хомсдол нэвт харагдана.
Энэ бол мэтгэлзэж буй сэдвээс санаатайгаар зугтаж, хаа хамаагүй хүнтэй холбож завхруулдаг, 2000 жилийн турш хүн төрөлхтөн жигшиж ирсэн сэтгэлгээний хамгийн ядарсан “арга” юм.
Г.Уянга энд ямар хамаатай юм, биднийг “тэнэг бүлэглэл” гэж нэрлэх нь төмөр замын асуудлыг шийдэх үү ?, ойлгомжтой болгох уу ? Бүх хүн үгүй гэж хариулна. Харин Бат инженер орь ганцаараа тийм гэж үхэр шиг зүтгэж байна.
 
 
Яг үнэндээ бол манай баруун болон хойт төмөр замын асуудалд ОХУ-ын оролцоо бага, учир нь тэд өөрийн нутаг дээр л төмөр зам барьж байгаа. Харин Овоотын ордыг ашиглах, төмөр зам барих гэсэн “Aspire Mining Limited” болон Хятад-Австралийн хамтарсан “Нортерн Рэйлвэйс ХХК”-ын оролцоо маш их, мөн Монголын үе үеийн Засгийн Газрын дэмжлэг бүр ч их гэдэгт нь тэнэг хүнд ч ойлгомжтой байна. Гэтэл Бат инженер гэх энэ тэнэг лалар ганцхан Оросыг загнаж байгаа нь утгагүй бөгөөд жигшилтэй. Наад зах нь шударга бус…
 
Энэ тэнэгтэй хэрэлдээд ядаж байхад Ерөнхий сайд асан С.Баяр хажуунаас орж ирээд бүр ч их бантан хутгав. С.Баяр: “Тувагаас зорчигч биш нүүрс зөөнө. Оросын нүүрсийг Монголоор дамжуулж зам товчлон Хятад руу. Харин Монголын нүүрсийг Оросоор дамжуулж зам сунган Хятад руу… Логик, тооцоо, эрүүл ухаан где ? Уурлах, баярлах элдэв эмоцгүй асуухад…” гэж жиргэв. Түүний энэ үндэслэл зөв ч байж магадгүй. Учир нь тэр үүнийг “дөнгөж сая” мэдсэн бололтой юм. Тэгээд ч энэ асуултыг надаас биш, төр засгаас асуух ёстой л доо…
Ноён С.Баяр “логик, эрүүл ухаан” ярьж байна, гэхдээ ганцхан төмөр замын асуудал дээр. Харин миний бодлоор Монголын төр засгийн олон жилийн олон удаагийн мулгуу, үхээнц бодлого, үйлдлээс “логик эрүүл ухаан” нэхэх ёстой гэж санана…
“Логикгүй, эрүүл ухаангүй” төр засгийг хэн хэн удирдаж байсан бэ ? гэдэг асуулт зүй ёсоор гарна. Харин үүнийг би жичид нь ярих болно. Монголд би хэнбугайгаар ч “логик, эрүүл ухаан” заалгахгүй…
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419