"Нарантуул" захын нэг өдөр
"Нарантуул" ОУХТ нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн эдийн засгийн тарчигхан үед олон монголчуудын хөл дээрээ босох, наад захын хэрэгцээгээ хангах, цаашлаад Улаанбаатарт ирж буй гадны жуулчдын очиж сонирхох гол газруудын нэг байсаар ирсэн билээ. Ингээд та бүхэнд зах дээрх нэг өдрийн эгэл амьдралыг Монголын Усан будгийн нийгэмлэгийг үндэслэгч, зураач Д. Батнасангийн дүрсэлснээр толилуулж байна.