Маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа зарим газраар бага зэргийн цас орж, эрс сэрүүсэн, салхи шуургатай байхыг анхаарна уу!
2019 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 10, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
-12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
-13-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.