Ш.Батхүү гомдлоо татсан тул хэргийг хэлэлцэхгүй
Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн яллагдагч Ш.Батхүү нь Удсын Дээд шүүхэд хандан гомдол гаргасан юм. Энэ дагуу Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2019 оны аравдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэхээр товыг зарласан. Гэтэл яллагдагч Ш.Батхүү нь 2019 оны аравдугаар сарын 4-ний баасан гаригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлсэн аж. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин