Эко халаалт, дулаалгын материал хөнгөлөлттэй зээлээр авахыг хүсвэл...
Сэтгэл дүүрэн сайхан амьдрахад ая тухтай, тохилог дулаахан орон байр хамгаас чухал билээ. Хахир хүйтэн улирал хаалга тогшиж буй энэ үед өвлийг өнөтэй давах бэлтгэлээ та бүрэн базааж амжсан уу? Тэгвэл ХААН Банк энэхүү эрэлт хэрэгцээг хангах зорилгоор, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатарын утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ийг иргэдэд санал болгоод байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын бүсэд орших ХААН Банкны доорх нэр бүхий 15 тооцооны төвд 10-р сарын турш бямба гараг бүр өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр ХААН Банктай хамтран ажиллаж буй бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн шинэлэг дэвшилтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулах бол банкны зүгээс хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ээ иргэдэд санал болгон, зөвлөгөө мэдээлэл өгч, газар дээр нь зээлийн хүсэлт хүлээн авч ажиллах юм. Та бүхэн байгаль орчинд ээлтэй, эко халаалт дулаалгын бүтээгдэхүүн зээлээр худалдан авахыг хүсэж байвал өөрт ойр байрлах дараах тооцооны төвүүдэд бямба гарагийн 11:00-16:00 цагт очих боломжтой.
Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн, агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос арилжааны гурван банктай хамтран ажиллаж буй бөгөөд зээлийн хүүнд 9 хувийн хөнгөлөлт үзүүлж улсын төсвөөс санхүүжүүлснээр иргэд банкнаас энэ төрлийн зээлийг маш хямд нөхцөлөөр буюу жилийн 8 хувийн хүүтэй авах боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Дашрамд дурдахад, маргааш буюу 10-р сарын 10-ны пүрэв гарагт ХААН Банк Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Мэдээлэл инновацийн төв”-д “Өрхийн ногоон зээл”-ийг сурталчлан таниулах өдөрлөг зохион байгуулах гэж буй. Тус өдөрлөгт хүрэлцэн очсоноор мөн халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн орчин үеийн шийдлүүдтэй нэг дор танилцаж, цогц мэдээлэл авах боломжтой.
10-р сарын 12, 19, 26-ны бямба гарагт “Өрхийн ногоон зээл”-ийн өдөрлөг зохион байгуулах тооцооны төвүүдийн нэр, байршил:
Жич: Эдгээр өдрүүдэд зөвхөн “Өрхийн ногоон зээл”-ийн бүтээгдэхүүн танилцуулж, зээлийн хүсэлт авах бөгөөд банкны бусад үйлчилгээг үзүүлэхгүйг анхаарна уу.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.