Их Британи, Европын Холбоо хоёр зөвшилцөж чадах уу?

2019-10-08, 12:03 Цаг үе 674 0
Их Британи, Европын Холбоо хоёр зөвшилцөж чадах уу?
Брэксит болохоос 4 долоо хоногийн өмнө Их Британи улс Европын Холбоонд /ЕХ/ сүүлчийн удаа санал тавьсан ба уг санал европчууд болоод шинжээчдийн хэнийх нь ч гайхлыг төрүүлсэнгүй. ЕХ-той 40 жилийн турш нөхөрлөсний эцэст Их Британи улс гэрээ хийлгүйгээр тус холбооноос гарах магадлал өндөр байна. Өөр боломжит нэг хувилбар байгаа нь Брекситийг хойшлуулах, парламентын ээлжит бус сонгууль явуулах явдал юм.
 
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийг нь сонгосон Консерватив намын гишүүдэд хоёр зүйлийг амлаж байгаа аж. Энэ бол 10 дугаар сарын 31 гэхэд ямар ч үнээр хамаагүй Их Британийг ЕХ-ноос гаргах, тус холбооноос гарах тухай гэрээнээс Ирландын бэкстопын тухай заалтыг хасах нь зүйтэй гэдгийг ЕХ-нд ятган ойлгуулах явдал.  
Ингэснээр Их Британийн нэг хэсэг болох Умард Ирланд ба ЕХ-ны бие даасан гишүүн улс болох Ирландын хооронд хил хязгаар бий болох явдлаас сэргийлж чадах юм. Бэкстопын асуудлаас үүдэн Британийн парламент Тереза Мэй-гийн ЕХ-той хийсэн тохиролцоог батлахаас гурвантаа татгалзсан билээ.
 
Тодруулга: Ирландын бэкстоп гэдгийг товчхон тайлбарлаваас, энэ бол ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэх Ирланд улс ба Их Британийн бүрэлдэхүүнд ЕХ-ноос гарах гэж буй Умард Ирландын хооронд хилийн бүс тогтоох эсэх тухай асуудал бөгөөд уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.  Учир нь, хоёр Ирландын хооронд “хатуу хил хязгаар” тогтоож заагласан тохиолдолд тэдгээрийн нутаг дэвсгэрт гаалийн өөр өөр дүрэм журмууд үйлчилж эхлэх бөгөөд энэ нь хоёр талын хооронд тогтсон хэврэгхэн эвлэрлийг бусниулж болзошгүй гэсэн болгоомжлол бий. Гэхдээ Брекситийн хэлэлцээрт оролцогч талууд уг асуудлыг 2020 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэнэ гэж амласнаа бичгээр баталгаажуулжээ. Тодруулбал, Брекситийн шилжилтийн үе дуусахаас өмнө талууд харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олж чадахгүй аваас Умард Ирланд нь ЕХ-ны гаалийн холбоонд хэвээр үлдэнэ гэсэн үг.  Тэгэхээр бэкстоп бол Их Британи улс гэрээ байгуулж ЕХ-ноос гарах уу, эсвэл гэрээ байгуулахгүйгээр тус холбоог орхих уу гэдгийг шийдэх гол асуудал болоод байна. 
Лхагва гарагт Брюссель рүү илгээсэн захидалдаа Жонсон “бэкстоп”-ыг орлуулах өөр арга замын талаар тодорхой бичжээ. Хэрвээ ЕХ түүний саналыг хүлээж авахгүй бол Их Британи гэрээ байгуулалгүйгээр тус холбооноос гарна эсвэл Брекситийг хойшлуулах хүсэлт тавих аж. Яаралтай горимоор парламентаар батлуулсан хуулинд ингэж заасан боловч хэзээ ч ийм хүсэлт гаргахгүй гэдгээ Жонсон хоёр ч удаа амь биеэрээ тангараглан байж хэлжээ.
Ингээд Брекситийг хойшлуулаагүй тохиолдолд өөр хоёр хувилбар бий.
 
Эхний хувилбараар бол, ЕХ-ноос гарах талаар шинээр гэрээ байгуулахдаа Жонсоны дэвшүүлсэн шинэ саналуудыг түүнд тусгаж, шилжилтийн үеийг дамжин британичууд эмх цэгцтэйгээр тус холбооноос гарах ба шилжилтийн үеийн явцад Британи, ЕХ хоёр ирээдүйн худалдааны харилцааныхаа талаар тохиролцох ажээ. Хоёрдахь хувилбараар бол, 10 дугаар сарын 31 буюу Хэллоуний баярын өдрөөс эхлэн Их Британи-ЕХ-ны бүх холбоо харилцаа шууд тасарна.     
Харин ЕХ үүнийг ойлгон хандаж, Жонсоны “тулган шаардах бичиг”-ийг хүлээн авах магадлал хэр өндөр байна вэ?
Ийм магадлал бараг тэгтэй тэнцүү гэдгийг шинжээчид, улстөрчид, хэвлэлийнхэн хэлж байна. Үүнд маш олон шалтгаан бий бөгөөд ВВС агентлагийн улс төрийн тоймч А.Калмыков тэдгээрээс дөрвийг нь онцолжээ.
 
1.Ирландад хилийн бүсийг дахин тогтоох
 
Ингэхдээ бүр хоёрын хоёр хилийн бүсийг нэгэн зэрэг шууд байгуулах аж. Өнөөдөр Умард Ирланд ба Ирландын хооронд хилийн болон гаалийн шалган нэвтрүүлэх цэгүүд огт байхгүй. Британийн иргэд болон ирландчууд чөлөөтэй зорчиж, хоорондоо худалдаа наймаа хийж байгаа. Учир нь, хоёр улс хоёулаа ЕХ-ны гишүүн бөгөөд тус холбооны дотор нэгдмэл зах зээл ба гаалийн холбооны дүрэм журам үйлчилдэг юм. 
Жонсоны хамгийн сүүлд дэвшүүлсэн саналд тусгаснаар бол, Брекситийн дараа ба шилжилтийн үеийн дараа Умард Ирланд нь зөвхөн гаалийн холбооноос гарах ба Британийн бусад субъектээс ялгаатай нь гэвэл, нэгдмэл зах зээлд хэвээр үлдэх аж. Хэрвээ шилжилтийн үед Лондон, Брюссель хоёр хилийг нээлттэй хэвээр байлгах зорилго бүхий худалдааны хэлэлцээр байгуулж чадахгүй аваас Ирландтай залгаа хил дээр болон Умард Ирланд ба Британийн бусад субъектийн хоорондох тэнгисийн орон зайд хил, гаалийн шалгалт дахин сэргэх болно.
 
Ирландын хил одоогоор ийм байдалтай байна  
 
Жонсоны ярьж байгаагаар бол, хилийн хяналт шалгалт нь ёс төдий, хүмүүст бараг мэдрэгдэхгүй аж. Гэтэл асуудлын гол нь үүнд л оршиж байгаа билээ.
 
Нэг талаас дүгнэвэл, хяналт шалгалт нэлээд хатуу чанга байх учраас энэ нь Ирландад таалагдахгүй. Хилийн хяналт нь бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор болохоос гадна тус арал дээр тогтсон эвлэрэлд заналхийлэх юм. Энхийн гэрээний гол нөхцөл нь хилийг нээлттэй байлгах явдал байсан билээ. Нэгдмэл Ирландын талыг баримтлагчид британичуудын эсрэг зэвсэгт тэмцлээ дахиад сэргээх вий гэж олон хүн болгоомжилж байгаа юм. Хил дээр байгаа цагдаа нар, гаальчид төдийгүй багананд зоосон хяналтын камерууд хүртэл халдлагад өртөнө гэж тэд үзэж байна.
Нөгөө талаас, Жонсоны санал болгож буй хил, гаалийн хяналт шалгалт нь Брюсселийг тайвшруулахаар хэмжээнд хүртэл хатуу чанд биш байгаа юм. Гэтэл ЕХ-ны хувьд хамгийн чухал нь нэгдмэл зах зээл ба гаалийн холбоогоо хилийн нийт шугамын дагуу хамгаалах явдал билээ.  Хагас нээлттэй хил нь ЕХ-нд таалагдахгүй байгаа бол Их Британи улс бүрэн нээлттэй хилийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
 
2. Хориг тавих эрх
 
Жонсон бэкстопыг “ардчилсан бус” гэж гоочлоод “хориг тавих механизм”-ыг өөрийнхөө саналд тусгажээ. Түүнийхээр бол, Британид харьяалагддаг Умард Ирландын хууль тогтоох дээд байгууллага болох Ассамблей нь ЕХ-той байгуулах гэрээг эхлээд дэмжин сайшаах ба дараа нь 4 жил тутамд хэлэлцэн баталж байх ёстой ажээ.
Гэтэл нэгдүгээрт, энэ Ассамблей нь 1000 хоногийн хугацаанд огт хуралдаагүй бөгөөд энэ нь националистууд ба юнионистуудын хооронд үүссэн зөрчлөөс үүдэлтэй гэнэ.  
 
Хоёрдугаарт, бүхэл бүтэн ЕХ-ны хувь заяаг Их Британийн бүс нутгуудын нэгнийх нь эрх барих байгууллагад даатгаад орхиход Брюссель бэлэн бус байгаа. Ирландын хувьд энэ нь бухны өөдөөс барьдаг улаан даавуу л гэсэн үг.
 
3. Цаг хугацаа алга
 
Жонсон саналуудаа 7 хуудас цаасан дээр том үсгээр бичжээ. Тэдгээр саналуудын дотор ЕХ-ны дүрмэнд өөрчлөлт оруулахыг шаардсан зүйл бий. Гэтэл өөрчлөлт хийхийн тулд тус холбооны гишүүн 27 улсын саналыг асуух хэрэгтэй шүү дээ.
“ЕХ эдгээр саналыг хэлэлцэхийг зөвшөөрлөө гэж бодоход гэрээний нөхцлийг 2-хон долоо хоногийн хугацаанд зөвшилцөж чадна гэж би огт төсөөлөхгүй байна. Би өөрөө хэлэлцээнд оролцож явсан хүн. Энэ бол маш түвэгтэй үйл явц” гэж Т.Мэйгийн үед хэлэлцээнд оролцож байсан Рауль Рупарель ярьж байна.
Хэрвээ хоёр долоо хоногийн дараа болох ЕХ-ны Дээд хэмжээний уулзалтын үеэр шинэ гэрээний асуудлаар зөвшилцөж чадахгүй бол хуулинд зааснаар Жонсон Брекситийг хойшлуулах хүсэлт гаргах ёстой ажээ. Үүгээр ээдрэтэй асуудлууд дуусахгүй ээ.
 
4. Парламент
 
Жонсон ЕХ-г ятган үнэмшүүлж чадаад “бэкстоп”-гүй шинэ гэрээний төслийг Брюсселиэс авчирлаа гэж бодоход. тэрбээр шинэ гэрээгээ парламентаар заавал дэмжүүлэн батлуулах ёстой.
 
Гэтэл одоогийн парламент нь Т.Мэйгийн үед зөвшилцөн тохирсон гэрээний төслийг гурван ч удаа хүлээж авалгүй буцааж байсан билээ. Тэр үед Консерватив намынхан парламентад одоогийнхоос илүү олуулаа байсан юм. Цаашдаа сөрөг хүчнийхэн дэмжихгүй бол Жонсоны төсөл шууд унах нь тодорхой.
 
Парламент дахь Лейборист намын бүлгийн дарга Жереми Корбин-ы дүгнэн хэлснээр бол, Жонсоны шинэ саналууд нь Мэйгийнхээс ч дор гэнэ. Үүний сацуу хоёрдахь том сөрөг хүчин болох Шотландын үндэсний үзэлтнүүдийн фракц тэдгээр саналыг “зүүд зэрэглээ”-тэй зүйрлэсэн байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419