Эрдэмтэд шинэ тивийг олж нээгээд байгаагаа мэдэгдлээ. Их Адриа гэж нэрлэгдээд байгаа энэ нуугдмал тив олон сая жилийн өмнө Өмнөд Европын газар доогуур шурган орсон гэж үзэж байгаа юм.
Эрдэмтэд Испаниас Иран хүртэлх Газар дундын Тэнгисийн бүсийн хувьсал, өөрчлөлтийн талаарх судалгааг явуулж байх үедээ энэ нуугдмал тивийг нээн илрүүлсэн байна. Их Адриа гэж нэрлэгдээд байгаа тивийг 140 сая жилийн өмнө Өмнөд Европын газар доогуур шургалан орсон гэж үзэж байна. Хэмжээгээрээ Грийнландтай адил шинэ тив нь 240 сая жилийн өмнөөс бүрэлдэн тогтож эхэлсэн үзэж байгаа юм. Энэ нуугдмал тивийн хэсэгхэн газар одоог хүртэл ил оршин байгаа бол дийлэнх нь өмнөд Европын газар доогуур ийнхүү шургалан оржээ. Нидерландын Утретч их сургуулийн эрдэмтэн Хинсберген жил бүр олон сая жуулчин амралтаа Их Адриа тивийн дээр өнгөрүүлж байгаа гэдгээ мэддэггүй гэсэн байна.
Газар дундын тэнгисийн бүсийн уул нуруудын хувьсал, өөрчлөлтийг судлахад бусад олон улсын судлаачдын багтай хамтрахаас өөр аргагүй байдалд орсон байна. Учир энэ судалгааны талбай 30 гаруй орныг хамарч байгаа юм. Уул нуруудын хувьсал, өөрчлөлтийн талаарх судалгаа нь мөн тивүүдийн өөрчлөлтийг ойлгоход чухал нөлөө үзүүлдэг юм. Эрдэмтдийн судалгаа ихэнх уул нурууд 200 сая жилийн өмнө Хойд Африкаас салсан нэг л тивээс үүсэлтэй гэдгийг харуулж байгааг онцолжээ. Эрдэмтэд шинэ тивийг нээн илрүүлээд байгаа анхны тохиолдол энэ биш юм. 2017 онд судлаачид Зеаландиа гэх нууц тивийг олж байсан юм.