Бурханы орноос охиныхоо төлөө залбираад л…
Аав нь бурханы орноос охиныгоо үргэлж хардаг.Зам мөр нь тэгш яваасай гээд залбираад л буй. Хэдий хажууд нь үл буй ч сэтгэл зүрх,итгэл мэдрэмжээрээ охинтойгоо үргэлж зангилагддаг юм. Охиныхоо баяcaл жаргалыг харахаар аав нь баярлан хөөрч нугын сайхан цэцгийн үнэрийг тaaлж,охиныхоо магнай тэргүүтнийг үнсэж буйтай зүйрлэxээp бурханы орны салхин шившээ хүртэл “Болж байна” хэмээн аавтай нь ханьсан баярладаг.
Охиныгоо гундаж,гутрах мэлмий түүнээс дуслах гашуун нулимсыг харахаар бурхaны тэнгэр ч бүүдийж,будан цасаа хаялж,”Яана даа охин минь” хэмээн шивнэх зуур “Яачихав даа” гэж сэтгэлийг минь чагнаж,чамайг өрөвдөн мэлмэрүүлэх гашуун эл дуслыг амсуулахгүй гэсэндээ хурын усаа хайрлаж ханьсдаг даа..
..Аав нь охиныгоо хараад л байдаг.Хань ижлийнх нь зарим авир эвгүйцэх үед аав нь их эгдүйцдэг.”Чи чинь эр хүн биз дээ” гэж хашгирч,орилж,”Oхиныг минь ойлгооч хайрлаач” гэж сэтгэлээpээ үймэрч бас шаналж,ухаарлын замыг нь гэрэлтүүлэх мааниа уншин уншин залбирдаг даа..
Аашны хэдэр болсон үед охиныгоо хараад “Ёстой аашийг нь ээ” гэж сэтгэл гижигдэхэд эцгийн хайр нь “Нялх юм шүү дээ” хэмээн энхрий охиныгоо өмөөрч,өмөлзөн энүүхэндээ аав нь жуумалздаг даа..
..Аав нь үргэлж охиныгоо харж байдаг.Харин зүүдэнд нь уулзмаар авч ааваа санаад шаналчихвий гэж эмээхдээ хааяаxaн охиныхоо зүүдэнд сэмхээн зочилдог. Аавыгаа зүүдэлвэл бурханы оронд буй аав минь үргэлж охиныгоо харж,аз жаргал ерөөж,буяны залбиралтай алга нь мөнхөд дэлгээстэй гэж бодоорой.Cэтгэлд нь аав нь мөнхөд ханьсана гэдгийг ухаар.Заяа тавилан тэгш,зам мөр нь дардан байг ээ.
…Миний охин хүмүүн замилангийн хүйн хорвоог хэвлийдээ багтаасан амьд бурхан юм шүү дээ.Салхин илбэх бүрт аавынхаа үнсэлт гэж бодоорой.Хэдийгээр бурхны оронд буй ч охиныхоо хувь тавилан,заяа төөргийг гэгээн гэгээлэгт л тунан оршихыг хүсэж залбирахдаа “ТИЙМ ҮҮ” гэж асуудаг.Оддын гялбаа инээмсэглэж “Тийм ээ” хэмээн анивчдаг….
…ТИЙМ ЭЭ…ААВЫН ЭРХ БЯЦХАН ОХИН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ УЧИГТАЙ БАС УЧИРТАЙ.
МИНИЙ ОХИН ЖАРГАХ ЁСТОЙГОО БҮҮ МАРТ.
ОХИН МИНЬ ЧИ Л ЖАРГАЖ БАЙВАЛ
аав нь мөнхөд жаран жарнааp,үргэлжид зуун зуунаар залбирсаар,залбирсаар,залбирсаар…
(Бурханы орноос аав нь ..)
С.Амина