Өнгөрөгч 11-р сард АНУ-ын Теннесси мужид 25 жилийн турш хадгалагдаж байсан үр хөврөлөөс эрүүл саруул хүүхэд мэндэлсэн талаар Ассошиетэд Пресс агентлаг мэдээлэв. Ингэснээр тус үр хөврөлөөс мэндэлсэн Эмма охин хамгийн олон жилийн дараа мэндэлсэн хүүхэд болж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Анх 1992 онд АНУ-ын нэгэн хос тус үр хөврөлийг АНУ-ын Үр Хөврөл Хандивлах Үндэсний Төвд хандивлаж байсан гэхээр охиныг төрүүлсэн эмэгтэй тэр үед нэг настай байсан гэсэн үг юм. “Би одоо 25 настай. Хүүхэд маань хэрэв тэр үед төрсөн бол одоо бид сайн найзууд ч байж болох байсан гэж бодохоор итгэмээргүй юм.
Би зөвхөн хүүхэдтэй болохыг л хүссэнээс дэлхийн дээд амжилт тогтоосон эсэх маань тийм ч чухал зүйл биш” гэж охины ээж Тина Гибсон ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Энэ төрлийн үр хөврөлүүдийг удаан хугацаагаар хөлдөөж хадгалдаг бөгөөд үр хөврөл шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнд гарсан хүүхдүүдийг эмч нар “цасан хүүхдүүд” хэмээн нэрлэдэг.
Үүнээс өмнөх дээд амжилтыг 20 жил хадгалагдсан үр хөврөлөөс мэндэлсэн хүүхэд эзэмшиж байсан юм. Үр Хөврөл Хандивлах Үндэсний Төвд хандивласан үр хөврөлүүдийн тусламжтайгаар хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосуудад эцэг эх болох боломжийг олгодог ажээ.