УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тотвортой байна.
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна.
2019 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.