Уйгарт бага, дунд сургуулийн сурагчдад морь унах хичээл заана
Хятадын Шиньжян Уйгарын өөртөө засах бүс нутгийн баруун хойд хэсэгт орших Алтай хотын сургууль шинэ хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд бага, дунд сургуулиудад морь унах ур чадварын хичээл заахаар болсон талаар CCTV мэдээллээ.
Алтай нь хот адууг уналга эдэлгээндээ хэрэглэж ирсэн эртний уламжлалтай аж. Энэ уламжлалыг үргэлжлүүлэхийн тулд морь унах ур чадварын хичээл 10 мянга орчим сурагчийн биеийн тамирын хичээлийн нэг хэсэг болж байгаа юм.
Монгол, Хятадын хилийн ойролцоо оршдог Алтай хотод цас ихээр ордог. Түүнчлэн
бөгөөд зун морь унах боломж ийн олгож байгаа аж.Сонирхуулахад, Хятадын ихэнх нутгаар чинээлэг иргэд морины жүчээтэй байдаг. Харин 170 мянган хүн амтай Алтай хотод мал аж ахуй тэр дундаа адуу маллах нь амьдралын энгийн хэв маяг юм.