Ацан шалаа

Ацан шалаа
Тийм ээ. Ацан шалаа гэдэг үг нэг биш утгатай юм байна л даа. Зөвхөн шатарт бол аль нэг ханхайгаа ноёнтой зэрэг шалуулахыг л хэлдэг. Нэгэнт ацан шалаанд орсон бол бэрсээ юм уу аль нэг бодоо алдаж л таарна. Өрөөл морины ацан шалаа тийм л аюултай байдаг. Тэгвэл улс, нийгмийн ажил, асуудалд бас ацан шалаа байдаг болж. Улстөрчид дандаа тийм шалаанд өртөөд л байна шүү дээ. УИХ-аар Үндсэн хуульдаа хийх өөрчлөлт гээд зөндөө хэлэлцсэн. Бүр хоёрдугаар хэлэлцүүлгээ дуусгаад уг өөрчлөлтөө батлуулах дээр тулсан.
 
Гэтэл зарим нь УИХ-ыг тараана гээд гацаачихсан. Тэгээд парламентэд нэг бол тарах нэг бол Үндсэн хуулиа батлуулах гээд алцан тааран гээч болоод байгаа юм. Харин МАН-ын бүлгийнхэн хойчоо бодсон ч юм уу парламентыг тараахыг буруу гэж үзэж. Яагаадав. Энэ намын бүлгийнхэн хоёр талд хуваагдчихаад асуудлыг булзааруулж байгаад шийддэг болчихов. Уг нь парламентыг тараагаад ээлжит бус сонгууль явуулах нь МАН-д ялалт авчрах магадлалтай байж. Тэгвэл УИХ-ыг тараах зорилго унасны дараа сонгуулийн холимог тогтолцоо хэвээр үлдэв.
 
Бас МАН-ын бүлгийн гишүүд энэ удаа дахин сонгогдох амбицаараа ялгарч намын ялалтаас хувийнхыг чухалчилсан юм байна лээ. Хэрэв парламентаа тарааж ээлжит бус сонгууль явуулсан бол эрх мэдлийн дийлэнхийг намын даргадаа эрэлт буцалтгүй өгчих гээд байсан учраас дахин сонгогдохыг хүсэгчид айж л дээ. Нөгөө талаар парламент тарсан тохиолдолд Засгийн газар унаж сонгууль болтол үүрэг гүйцэтгэгч төдий байх цаг үе ирэх байв.
 
Ийм сүрхий ацан шалаанд байсан МАН-ын хашрууд УИХ-ыг тарааж сонгууль явуулахыг бас эсэргүүцсэн гэх. Намын дарга У.Хүрэлсүхийн хувьд үеэ өнгөрөөсөн хөгшчүүлээсээ салах зорилго нь бүтэлгүйтсэн юм байх. Шалтгаан нь дотроо 60 тэрбумынхан, ЖДҮ-чид гэж талцсаар байгаад намынхаа рейтингийг унагачихаж.
Бас нэгийг хэлэхэд зунжин зүтгүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлт цааш явах аргагүй ацан шалаанд орсон. Ард нийтийн санал асуулга явуулах санал нь ч “будаа” болох талдаа шилжив. Сүүлд нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх дээр бас л гацав. 
 
МАН-ынхан АН-ын хэдийгээ царайчлах аястай л байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авах юм бол Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг хүчингүй болох гээд. Бас л ацан шалаанд. Манай өнөөгийн улстөрчид сав л хийвэл тийм шалаанд суучих гээд байх юм. Саявтархандаа Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцын талаар “Цензургүй яриа”-нд орсон Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын хариулт чөдөртэй морь дэвхцэж байгаа юм шиг л санагдсан.
 
Д.Лүндээжанцан гишүүн З.Энхболдын хорон үгэнд мадлуулаад л таарна лээ.
-Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж энэ нийгмээ хорлоод яахав гэж Лүндээ хэлчихээд З.Энхболдын тавьсан занганд орж сандрахдаа:
-Хууль, эрх зүйн заалт нь тийм юм гэж хэдэн ч удаа хэлж булзааруулав даа.
Шатар нүүсэн юмсан бол яг мадлуулсиймаа тэр. Хуулийнхан хүртэл хуулиа барих уу, улстөрчдийн нөлөөнд автах уу гэсэн ацан байдалд тарчлах юм. Тийм ээ. Олон ноцтой хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болж голдуу цагаан захтнууд ял завшиж байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг алдаж хэргийг шийдэж чадаагүй нь шүүхийн буруу юу. Уг хэрэг тийм шийдэхэд хэцүү байсан уу гэдэг бас ацан шалаанд байгаа шиг. Уг нь ацан шалаа гэдэг гарц муутай нүүдэл зөвхөн шатартаа баймаар даа.
 
 
Д.Бичээчхүү
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419