Эрдэмтэд 50 жилийн дотор АНУ болон Канадын нутаг дэвсгэрт амьдардаг шувуудын тоо 3 тэрбумаар буураад байгааг мэдээлжээ. Ази тивд ч гэсэн шувууд олон саяараа устаж байгааг мэдээлж, үүнд хүний буруутай үйл ажиллагааг холбоотой гэдгийг анхааруулжээ.
Ази болон Америк тивд шувууны хямрал нүүрлээд байгааг хоёр ч судалгаанд дурдсан байна. 1970 оныхтой харьцуулахад Канад болон Америкийн газар нутагт амьдарч байгаа шувуудын 3 тэрбумаар цөөрөөд байгааг анхаарууллаа. Энэ нь Хойд Америкийн шувууны тоо толгой 1970 оноос өнөөг хүртэлх хугацаанд 29 хувиар багассан гэсэн үг юм. Ази тивд мөн л ижил зүйл тохиож байгааг өөр нэгэн судалгаанд дурджээ. Тодруулбал, Индонезийн дууч шувуудын ихэнх байгальдаа бус торонд байгааг мэдээлсэн байна.
Индонезийн Жава аралд дууч шувуудыг байгалиас барьж, тэжээвэр болгох, худалдаалах наймаа газар аваад байгаа юм. Тус арал дээр 75 сая шувууг тэжээж байгаа юм. Мөн энэ арал дээр шувуу тэжээгчид шувууны дууны тэмцээнийг зохион явуулж, ялагч нь их хэмжээний шагнал авдаг байна. Ийнхүү шувуудын тоо эрс цөөрч байгаад хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн хамаатай гэж судалгаанд онцолжээ.