"Уул уурхайн хѳгжил ба бидний амьдрал"

"Уул уурхайн хѳгжил ба бидний амьдрал"
Эдийн засаг нь уул уурхайгаас бараг 90 гаруй хувийн хамааралтай Монголчууд бидний ѳнѳѳгийн маргалдаан, мэтгэлцээний үндсэн шалтгаан нь үл ойлголцол мѳн. Уул уурхайн баялгаас шалтгаантай баяжих шунал, барьцах сэтгэлгээ, гомдоллох гомдол нь ѳнѳѳгийн Монголын нийгмийн бухимдал, үзэн ядалт, хийрхэл тэнэглэлийн шалтаг болж буй.
 
Нэгэн зүйл:
 
*“Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна” хэмээн “Үндсэн хууль” даа заасан монголчууд бид мѳнѳѳх баялгаа хэрхэн яаж хуваарилах талаар нэгдсэн ойлголт үгүй ѳдий хүрчээ. Шалтгаан нь:
- Oрд газруудыг хувьчилж аван хѳрѳнгѳ оруулалт хийж баялгийг нь гадагшаа эксортлон ашиг олж буй бизнесмэнүүдийг, ѳѳрсдѳд нь хувь ѳгѳхгүй байна хэмээн хардаж, тэднийг байнга дарамтлан зовоох боллоо.
- Улсын мэдэлд буй “Эрдэнэт” мэтийн үйлдвэрийн газруудад улстѳрчид нь “шахаа” хийж, ашгаас нь хумсалж байна
-Гадаадын хѳрѳнгѳ оруулалттай “Оюу толгой” мэтийн компаниудыг “ѳѳрсѳддѳѳ ашиггүй байна” гэж үзэн, тэднийг хѳѳж гарган баялгаа ѳѳрсдѳѳ олборлохыг уриалах боллоо
-Байгалийн баялаг ард түмний ѳмч мѳн гэж итгэсэн хэсэг бүлэг “нинжа” нар хууль бусаар олборлолт хийн байгаль орчныг улам ихээр сүйтгэж байна
-Байгалийн баялгаас ард олон хувь хүртэх ёстой гэдгээр шалтаглан уул уурхайн компаниудад “шантааж” үзүүлэн ѳѳрсдѳѳ ашиг олдог ТББ ууд ч олширлоо
 
Ийм эмх замбараагүй байдлыг эмхэлж цэгцлэх нь Засгийн Газрын үүрэг болно. Тэдний ѳмнѳ  2 сонголт байгаа.
 
1.Уул уурхай дээр суурилсан Үндэсний хѳрѳнгѳтнүүдийг дэмжин тэдний дэмжлэгтэйгээр эдийн засгаа тогтворжуулах
2. Гол ордуудаа Засгийн Газрын мэдэлд авч тэднээс цуглуулсан ашгаа олон нийтэд шударгаар хуваарилах
 
Үндэсний хѳрѳнгѳтнүүдийг дэмжих бүү хэл, тэднийг үзэн яддаг хуучинсаг сэтгэлгээ давамгайлсан бидний хувьд 2 дахь хувилбар нь оновчтой байж болох мэт боловч, ЗГ таа итгэдэггүйгээс байнга хардлага дагуулсан эргэлзээн дунд “Баялгийн Сан” нэртэй нэртэй шинэ хувилбар гарч ирлээ. Байгалийн баялгаас олж буй ашгаа бүгдийг хэрэглэж дуусгалгүйгээр тодорхой хэсгийг нь ирээдүй хойч үедээ зориулан бодлоготойгоор хадгалах нь “Баялгийн Сан”- гийн үндсэн зорилго аж. Энэ талаар сонирхож, анхааран судалсаныхаа хэмжээн дээр энэхүү цуврал нийтлэлүүдийг тэрлэлээ. Мэдээж энэ нь хувь хүний дүгнэлт учраас заавал танд таалагдахгүй байж болох авч, судлах явцад ойлгож мэдсэн мэдээллээ хуваалцах нь миний үүрэг байв. Цахим орон зайд шуугилдаад байх авч бодит мэдээллээс хэт хол байгаа нь бидний сул тал мѳн.
 
Нэгэн зүйл:
 
*Социалист аргаар байгуулж буй Капиталист нийгмийг бид сонгодог хэлбэрээр нь бүтээж чадахгүйд хүрлээ. Учир нь:
 
1.Гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг ѳѳртѳѳ ашигтай байдлаар ашиглаж чадахгүй буюу сурахгүй байна
2.Капитал бүтээн гарч ирж буй үндэсний хѳрѳнгѳтнүүдээ хүлээн зѳвшѳѳрч чадахгүйгээс тэднийг үзэн ядаж, хѳрѳнгийг нь хураан авахыг шаардаж байна;
3.Баялаг бүтээхэд оролцохгүй хэр нь бүтээсэн баялгийн үр шимийг ѳѳрсѳддѳѳ хуваан авахыг хүсэж бас шаардаж байна
4.Бид 2 хѳршийнхээ хил хязгаараас давж сэтгэдэггүйгээс бизнесийн салбар бүрд ѳѳр хоорондоо л ѳрсѳлдсѳѳр байна
5.Бидний амьдрал ѳѳрсдѳѳс бус хэн нэгнээс эсвэл улстѳрѳѳс хамааралтай болж байгаа нь биднийг идэвхгүй, сул дорой, арчаагүй болгож байна
 
Газрын хэвлийдээ асар их баялагтай монголчууд бидний хувьд энэхүү баялагаа алсын хараатай, бодлоготойгоор ашиглан эдийн засгаа хүчирхэг болгож, түүний тусаар иргэдээ ядуурлаас гарган хѳгжүүлэх нь хамгийн том боломж мѳн.
 
Нэгэн зүйл:
 
 … Бид Америкийн уугуул Индиануудын талаар сонирхон судалж, нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байгаа л даа. Индиануудыг тухайн заасан нутаг дэвсгэрээсээ гарахгүй гэж баталгаа ѳгѳх юм бол сар бүр хүн болгонд тодорхой тооны мѳнгийг Засгийн Газраас тэтгэлэг болгон ѳгдѳг аж. Сар бүр багагүй бэлэн мѳнгѳ авдаг болсноор тэдний нүүдэлчин, дайчин чанар аль хэдийн үгүй болж, эрчүүд нь дэлгүүрийн гадаа согтуу бѳѳгнѳрч, эхнэрүүд нь бага сага гоёл чимэглэлийн зүйлсээ зарах тѳдий байдлаар хоног ѳдрийг ѳнгѳрүүлнэ. Сар бүр бэлэн мѳнгѳ аваад байхаар ажил хийх, суралцаж хѳгжих хүсэл үгүй болдог аж. Монголчуудтай тѳстэй нэгэн  үндэстэн бидний нүдэн дээр ийнхүү мѳхѳж байна. Иргэдийнхээ амьдралын дундаж түвшин бараг 80 хувьд % хүргэж чадсан америкчууд газар нутгийнхаа уугуул иргэдийг ийм бодлогоор мѳхѳѳж байна.
Эдний энэ дүр зургийг харах бүрдээ уул уурхайн баялгаас бэлнээр хүртээд зүгээр сууж баяжих хүсэлтэй монголчууд бидний саналыг бэлэн мѳнгѳ тарааж, эсвэл байнга халамжаар тэтгэх амлалтаар худалдаж авдаг намуудын үйлдлийн гунигт ирээдүй харагдах шиг санагдан сэтгэл түгшдэг юм. Бид хэзээ ч баялгаас бэлэн мѳнгѳ хүлээж, улсаас тэтгэмж болон халамж хүлээн сууж болохгүй ээ. Биднийг аажим аажмаар мѳхѳѳхийг хүсэж буй хоёр хѳршийн ойрын үйлдэлтэй, холын санааны золиос болох эрх аугаа түүхтэй ѳнѳѳгийн монголчууд бидэнд байхгүй.
 
…Газрын доорх баялгийн үнэлгээний халалт, хѳрѳлтийн гайгаар асар их баялагтай хэр нь үгээгүй ядуу амьдарч байгаа олон улс гүрнүүд бидний ѳмнѳ байна. “Хэрвээ бид баялаггүй байсан бол” гэх харуусал, ѳѳртѳѳ найдан боломжоо шавхан хѳгжих сонголтуудыг нь үгүй болгосон олон орнуудын шаналгаа болон үлдэж байна. Гадаадын хѳрѳнгѳ оруулалт бүхэн “Эдийн засгийн алуурчид” биш л дээ. Бидний сонголт, бидний хуримтлуулах туршлага л бидний ирээдүйг шийднэ. Алдаа бүхэн сургамж болон туршлага хуримтлуулан хѳгжүүлдэг. Дэлхий ертѳнц улам улмаар даяаршиж буй энэ цаг үед уул уурхайн хѳгжил, гадаадын хѳрѳнгѳ оруулалт бүхэн нийтлэг жишиг, стандарттай болж буй. Бид тэднээс ѳѳрѳѳр явах гээд амжилт олохгүй. Тэгэхээр монголчууд бид улам ухаалаг болох шаардлагатай болж байна даа. Бас ѳѳрсдѳѳ дэлхийн түвшинд сэтгэх, хѳгжих хэрэгтэй болж байна.
 
Нэгэн зүйл:
 
Зѳвхѳн Монголд ч биш , дэлхийн хэмжээнд баялгуудыг цѳѳхѳн баячууд эзэмшдэг. “Тэрбумтнууд” гэж нэрлэдэг тэдгээр хүмүүс алхам алхмаар дэлхийн хѳгжлийн чиг хандлагыг тодорхойлж, тухайн улс орнуудын эдийн засгийн хѳгжлийг хянаж, ѳѳрсдийн хүслээр чиглүүлж байна. Амьдралд мѳнгѳѳр шийдэж болдоггүй олон зүйлсийг ч мѳнгѳѳр шийдэж болдог жишгийг тэд бидэнд тулгаж байна. Тэд дайн болон үймээн самуун дэгдээж, гамшиг сүйрлийг ч бий болгож, эдийн засгийг хямрааж түүнээсээ асар их ашгийг олж байна. Тэд дэлхийг захирахыг хүсэж, түүндээ маш олон хүмүүс, улс орнуудыг ашиглаж байна.
…“Forbes” сэтгүүлийн 2018 оны үнэлгээгээр манай гаригийн хамгийн баян хүний жагсаалтад 72 орны 2208 миллиардер оржээ. Энэхүү элит бүлэглэл 2018 оны байдлаар 9,1 трлн долларын хөрөнгө эзэмшдэг ба энэ нь 2017 оныхоос 18%-иар их байна.
 
 
2018 онд Оксфамын тусгай илтгэл гарсан ба түүнд дэлхийн хүн амын тэн хагас нь хамтын хөдөлмөрөөр бүтээсэн баялгаасаа хүртэх боломжоосоо хагацсан ба дэлхийн хүн амын 1% нийт баялгийн 82%-ийг эзэмших боллоо гэж дүгнэв. Зөвхөн 2018 онд дэлхийн миллиардерүүдийн хөрөнгө 762 млрд доллараар нэмэгдэж, бусад хүмүүс зөвхөн энэ корпорацуудыг баяжуулахад зүтгэдэг болсон гэж дүгнэсэн.
 
 
Энэ илтгэлд 2006-2015 онуудад жирийн хөдөлмөрчид орлогоо дунджаар 2% нэмж чадсан бол миллиардер баячууд 13% нэмснийг дурджээ.
АНУ-ын хамгийн баян 3 хүн ажил хийж буй 160 сая америк хүнтэй тэнцэх баялаг эзэмшдэг, Индонезийн 4 баян 100 сая индонези хүнтэй тэнцэх баялаг эзэмшдэг.
Хамгийн баян 20 орны нэг хүнд ногдох баялаг хамгийн ядуу 20 орныхоос 37 дахин өндөр болсон. Сүүлийн 40 жил буюу “ардчилсан тэсрэлт”-ийн үед энэ ялгаа 2 дахин нэмэгдсэн.
НҮБ-ын шинжээчдийн үнэлгээгээр XXI зууны эхэнд манай гаригийн хамгийн баян 225 хүний нийлбэр орлого 1 трлн долларыг давж, дэлхийн хүн амын 47%-ийг бүрдүүлж буй 2,5 млрд ядуучуудын жилийн орлоготой тэнцэх болжээ.
Oxfam-ын судалгаагаар энэ оны 1 дүгээр сард дэлхийн миллиардерүүдийн хөрөнгө 12% өссөн байхад дэлхийн ядуу хэсгийн хүн амын хөрөнгө 11%-иар буурсан байна.
 
Сүүлийн 10 жилд дэлхийн миллиардерүүдийн тоо 2 дахин өсчээ.
Ийм тоо баримтыг хязгааргүй үргэлжлүүлж болно. Харин ардчилал ялаад дэлхий дахин сайн сайхан болчихсон гэх баримт хараахан үгүй.
Ямар ч гэсэн өнөөгийн зөрчилт болон хямралт олон үзэгдэл дэлхийн баялаг өчүүхэн цөөнхи санхүүгийн элитийн гарт төвлөрсний улмаас бий болсон эд хөрөнгийн шударга бус байдлаас үүдсэн нь нэн тодорхой байна”.
 
\Судлаач Ганхуяг:  “Ардчилалын “Их тэсрэлт” ба түүний үр дүн” нийтлэлээс\
 
Тэгшитгэсэн системтэй социализмаас ангижирч ядан, капитилзмаа ч ойлгохгүй байгаа монголчууд бидний ѳмнѳ олон асуудлууд байнаа. Ѳмч хувьчлалаас завшиж баяжсан хүмүүсээс ѳѳрийн боломжоороо баялгийг бүтээн босож буй хѳрѳнгѳтнүүд Монголд олон бий. Бизнес нь улстѳрѳѳс хамааралтай болоход бизнесээ хамгаалах гэж улс тѳрд ордог баячууд ч олон бий. Хэрвээ улс тѳр нь бохир бол тэд ч бохир аргаар баялгаа арвижуулахыг хүснэ. Эндээс л бидний ѳнѳѳгийн зовлон , итгэл алдалт улбаатай. Монголын улс тѳрийг “бизнес” хэмээн хардаг шунал ч үүнээс үүдэлтэй. Яг энэ үзэгдэл дээр Монголын Засгийн Газар “хѳрѳнгѳ хураах” оролдлого буюу хууль бусаар залилан авсан газрын баялгуудаа хурааж эхлэв. Ард олон алга ташиж байна. Хэрвээ анхааран чагнах аваас тэд бусдын хѳрѳнгийг хуваан авахыг хүсэж байна, гэхдээ Засгийн Газраар дамжуулан. Засгийн Газар нь хүчтэйдээ биш л дээ, зүгээр л тэд тэгшитгэн хуваарилдаг хуучин системээ санагалзсан хэрэг. Шүүмжлэхээс илүүтэй “боломж” гэж харвал энэ муу үзэгдэл ч бас биш юм.
 
Нэгэн зүйл:
 
Хувь хүнийх нь талаас дэмждэг УИХ- ын гишүүн, ЗГХЭГ- ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийж буй олон алхмууд зарим хүмүүст таалагдаж, олон хүний дургүйг хүргэж байгаа байх. Америкт сурч байхад нь бид хоёр уулзаж олон зүйлс ярьдаг байсны хэсэг нь энэ. Бид олон асуудал дээр санаа нийлдэг байсан.
 
1.Монголын улс тѳрийг эрүүлжүүлж шударга ёс буюу хариуцлагахүлээдэг тогтолцоог бий болгох;
2.Монголын хѳгжлийг хамгийн багадаа 25 жилээр тѳсѳѳлж бодлого боловсруулах хэрэгтэй юм байна;
3.Монголын иргэдийн 70%-80% нь дундаж түвшний амьдралтай, бас ѳндѳр боловсролтой болгох шаардлагатай;
4. Гадаадад ѳндѳр боловсрол эзэмшиж туршлага хуримтлуулсан залуусыг Монголын хѳгжилд бодлоготойгоор ашиглах нь сайн үр дүн рүү хѳтлѳх болно;
5.Монголын хѳгжлийг “Жалга”- нд нь биш, дэлхийн хѳгжилтэй харьцуулан жишиж байх шаардлагатай
 
Мэдээж би судлаач эрдэмтэн биш хэдий ч, ѳѳрийн хуримтлуулсан мэдлэг туршлагаараа түүний эхлүүлж буй үйлдлүүдийг дэмжин тайлбарлах гэж хичээж буй нь энэ. Харин тэрээр ѳѳрийн энэ санаагаа хэрэгжүүлэх гэж хичээж буй. Мэдээж алдаа оноо бий. Гэхдээ аугаа том зорилгын дэргэд жижиг асуудлууд юу ч биш л дээ. Том зорилго чиглэлдээ үнэнч байж чадвал, бусад нь аяндаа болж орхидог.
 
Нэгэн зүйл:
 
2016 онд Дэлхийн Банк дээр “Unted Mongolia” хамтран зохион байгуулсан “Монголын жижиг дунд бизнесийн хѳгжил” уулзалт дээр тэд Монголын хѳгжлийн ирээдүйг тодорхойлж чадах гурван салбарыг нэрлэснийг би санаж байна.
 
1.Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг олон улсын стандартын дагуу анхан шатны боловсруулалт хийн экспортод гаргах;
2.Нүүдэлчдийн соёл иргэншлийг тусгасан түүхэн Аялал жуулчлалыг бий болгох
3. Мэдээллийн Технологийг дэмжин хѳгжүүлэх
 
“Баялгийн сан” гаар анхаарч санхүүжүүлэн хѳгжүүлж болох салбарууд энэ байж болох юм.
Эдийн засгийн хувьд үсрэнгүй хѳгжиж байгаа Хятад, Орос хоёр хѳрштэй зэрэгцэн оршдог монголчууд бид 3 сая хүнтэй дотоодын зах зээл дээр бус, энэ хоёр хѳршийн зах зээл дээр амжилт олох бодлого, алсын хараа хэрэгтэй. 30 шахам жил хоорондоо ѳрсѳлдсѳн дотоодын зах зээл дэндүү жижигхэн шүү дээ. Харин бид ѳѳр хоорондоо нэгдээд хоёр хѳршийн, цаашлаад дэлхийн зах зээл дээр брэнд бүтээгдэхүүнээ гарган амжилттай ѳрсѳлдѳх нь Монголын дунд түвшний амьдралтай хүмүүсийг олшруулах боломж хэмээн бид харж байгаа юм. “Баялгийн сан”, Монголын боловсрол, эрүүл мэндийн салбарт хамгаас илүү анхаарч дэмжих нь энэ боломжийг бүрдүүлнэ хэмээн бид тѳсѳѳлж байна л даа. Эрүүл биетэй, ѳндѳр боловсролтой монгол залуус дэлхийн түвшинд Монголыг хѳгжүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.
 
 
Аажим аажимдаа шударга хѳдѳлмѳр зүтгэлээр баяжиж буй ирээдүйн хѳрѳнгѳтнүүдэд Монголын ЗГ хүндэтгэлтэй хандан, дэмжиж ажиллана гэдэгт би итгэдэг. Дэлхийн мэдээллийн технологийн салбарт бараг 300 гаруй монголчууд ажиллаж байгаа гэдэг бага тоо биш ээ.  Дэлхийн хэмжээний ѳрсѳлдѳѳнд ялан гарч буй бизнесменүүд олширвол, ирээдүйд Монголдоо хѳрѳнгѳ оруулалт хийх боломж хэмээн харж, Тѳрийн бодлогоо чиглүүлэх хэрэгтэй болж байна.
 
 
\Дараагийн үргэлжлэл нь “Баялгийн Сан ба Тѳрийн оролцоо, Дэлхийн жишиг” \
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419