Ангариг гаригийг судлах судалгааны ажлууд амжилттай болсоор байна. НАСА агентлагийн илгээсэн Инсайт модуль хөлөг өнгөрсөн 9-р сарын 26-нд Улаан гаригийн гадаргуу дээр амжилттай газардаж чадсан. Дараагаар нь эх дэлхий рүү ангарагийн зургийг илгээсэн юм. Тэгвэл энэ удаад нэгэн шинэхэн мэдээ хүлээж авсан байна. Энэ бол ангараг гаргийн салхины дуу чимээг бичиж, дэлхий рүү ирүүлсэн явдал юм.
Ангараг гаригийн салхиний дуу чимээ бага зэрэг аяархан сонсогдох байх. Гэхдээ чихэвчээ зүүгээд эсвэл өсгөгчөө чангалаад анхаарлаа сайн төвлөрүүлэх юм бол сайн сонсогдоно. Энэ бол сансар судлалын түүхэн дэх анх удаа өөр гариг ертөнцийн дуу чимээг сонсож байгаа тохиолдол гэдгээрээ онцлогтой байгаа юм. НАСА-гийн мэргэжилтнүүд анх хүлээж авсан дохио бүхий мэдээллээ илүү ойлгомжтой болгохын тулд бараг нэг долоо хоногийн зарцуулжээ. Эцэст нь Инсайт нэртэй модуль хөлгийн байгаа газраас баруун-хойд зүгт 24 км цагийн хурдтай салхи дайран өнгөрснийг олж тогтоосон байна.
Ангараг гаригийг судлах зориулалтын модуль хөлөг салхины дуу чимээг бичихдээ чичиргээний мэдээллийг хүлээж авсныхаа дараагаар бичсэн байна. Учир нь Инсайт модуль хөлгийн мэдрэгч системд ямар нэгэн дуу чимээ мэдрэгдээгүй харин нарны зайн хураагуурын тавцан чичиргээ мэдэрсэн байна. үүнийхээ дараагаар ямар нэгэн хүчтэй салхи гарахыг мэдэж авчээ.