Ухаарал гэж...

Ухаарал гэж...

Ухаарал гэж аливаа юмс үзэгдлийн учир начрыг тунгаан бодох ойлгох ялангуяа буруугаа гэмших зөвийг эрхэмлэх хувь хүний чадвар юм. Ухаан суугаагүй мөлхөө тэнтэр тунтар байхад халуун зуух хярамцагтай тогоо будаа руу уначих вийдээ гэсэндээ аав ээж маань биднийг байнга хойш нь татаж чангааж санаа тавьж байдаг шиг ухаарал суугаагүй тавь жар хүрсэн зөнөг биднийг ч харж хандаж явдаг хувь заяа сүнс сүлд хийморь лундаа итгэл үнэмшлийн Тэнгэр нь гал ус гамшиг зовлонд орчих вий дээ гэж аав ээж лугаа адил араас үргэлж татаж чангааж харж хамгаалж явдгийг бид тэр бүр мэддэггүй.
Гурав дөрвөн нас хүрээд ухаан орчихсон бидэнд аав ээж итгэж найдаад Ашгүй гараас гарлаа гээд гаргуунд нь гаргаад эрх чөлөөтэй дураар нь дургуйлж эхэлдэг шиг ухаарал суунгуут хэнбугайд ч газар тэнгэр дэхь хувь заяагаа цааш нь өөрөө зураад өөд нь татаад аваад явах бүрэн эрх дарх нь нээлттэй болж эхэлдэг.
Заримдаа гуч дөч хүрсэн ч тэрхүү Тэнгэр заяа нь хүнийг өдөр тутмын идэх талх татах тамхинаас хэтрүүлдэггүй зуурсаар байдаг нь харамласандаа бус харин ухаарал суугаагүй бидэнд хамаагүй юм өгч туйлуулаад хугацаанаас нь өмнө буйлуулчих вий дээ гэж хайрлаж хамгаалж болгоомжлосондоо тэр. Өөрөөр хэлбэл хүн өнөөдрийн зүрх сэтгэлийн гүнээс урган гарах бодол санаа, хэлээрээ хэлсэн үг, биеэрээ үйлдсэн үйлдлээрээ өөрийнхөө төдийгүй үр хүүхдүүдийнхээ маргаашийнхаа хувь заяаг, удирдагч хүн улс үндэстэнийхээ хувь заяаг газар тэнгэрт дархалж байдаг.
Цагтаа ядруухан байсан ч хэрвээ бурзайх юм бол тэгж ингэж буяны үйлсэд баруун солгойгүй цацна гэсэн гэгээлэг мөрөөдөлд автагдсан оюутан ФБ-ын үндэслэгч Марк Цукерберг өнөөдөр дэлхийд хөрөнгөөрөө айргийн тавд багтаж 76 тэрбум $ хөрөнгийнхөө 99 хувийг нь сайн үйлсийн төлөө зарцуулан тэрхүү гэгээлэг мөрөөдлөө чулуу болгож байгаа нь үүний нэг жишээ.
Хүүхэд хэмээх дөрвөн хөлтэй мөлхөө тэнтэр тунтар гэсэн амьтны сайн муу юу хийх гээд байгааг гаднаас нь алсын зайнаас хараад аав ээжүүд сайн мэдэж байдгийн адил Хүн гэдэг тавхан мэдэрхүйтэй зөнөг амьтны ганцаараа харанхуй өрөөндөө ч гаднах зургаан мөчөөрөө сайн муу юу хийгээд хэлээд байгааг төдийгүй дотроо гэмшил ухаарал гэрэлтүүлж байна уу хорсол шунал хослуулж байна уу гэдгийг ч бидний Тэнгэр төдийгүй чөтгөр ч сайн мэдэж байдаг.

Бие /body/ бол яахав дээ, биологийн аргаар эцэг эхээс мэндэлсэн Менделеевын 108 элементийн химийн бодисуудаас тогтсон 70 хувийн усан уусмал бөгөөд ухаан яаж удирдана түүнийг нь хийж гүйцэтгэдэг эд эрхтэнүүдээс бүрддэг хэлхээ араг яс бөгөөд нас барахад газар шороон доогуур ороод бордоо болоод л дуусдаг эд.
Ухаан /mind/ бол уураг тархин дахь бодисын электро-химийн урвалын үр дүнд үүсдэг биеийн салшгүй нэг хэсэг материаллаг зүйл бөгөөд эрдэмтэд ч өнөөдөр хиймэл ухааныг гарган авч байна.
Харин сэтгэл /soul/ гэж ухааныг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлдэггүй ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж байдаг ад чөтгөрийн төрөлтэй сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшилээрээ л хандыг нь хага дарж хайрцаганд нь оруулдаг.
Хүн болгоны итгэл үнэмшил /faith/ өөр өөр, зарим нь чонын шагайнд итгэнэ, зарим нь тэнгэрт байгаа аав ээж өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, уул усандаа итгэнэ, Бурхандаа итгэнэ, коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний юунд итгэх эрхийг нь Үндсэн хуулинд төдийгүй газар тэнгэрт ч баталгаажуулж өгсөн байдаг.
Бие сэтгэлийн хойморт залардаг итгэл үнэмшил тун эмзэг тул та хүн бүрийн янз бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй байхад яг зүрх сэтгэлд дэх итгэл үнэмшилээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг үнэт зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эрэгцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна.
Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ Бурхан бол агуу Чөтгөр бол аюул гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах Үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие сэтгэлийг хааш нь хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй уулыг ч нураана гэсэн үг бий. Эцэст нь нэг шугаман дээр өөр хоорондоо салшгүй хамааралтай орших Эрүүл бие Саруул ухаан Зөв сэтгэл итгэл Үнэн үгээр хувь хүн төлөвшин ухааралд хүрэхэд ирээдүй таны гарт өөрөө л ороод ирнэ.
Миний авга ах Завханы Алдархааны Чигэстэйн гол Алагын дөрөөлжөөр нутагтай Намсрайжав Наагаагийнх Баатар, Зоригоо гээд хоёр хүүтэй л дээ. Баатар бол томоотой ажилсаг гэгээлэг сайхан сэтгэлтэй зөв хүн. Харин Зоригоо бол их сахилгагүй хортой шартай архи дарс арилжаа наймаа мөрийтэй тоглоомд нугасгүй нэгэн байв. Хоёр хүүгээ Наагаа сэтгэлдээ хайрлахын дээдээр хайрлана, хамгийн бага ухаарал суугаагүй сахилгагүй Зоригоогоо бүүр ч их хайрлаж санаа зовно. Харин эрх мэдэл, эд хөрөнгөн дээрээ бол эсрэгээрээ Баатараа эрх чөлөөтэй дураар нь дургуйлна, харин Зоригоогоо хоногийн хоол, тамхины мөнгөнөөс хэтрүүлэхгүй нь харамласандаа биш хайрласандаа тэр.
Баатар ч эцгийн буяныг додомдож тордож тойгдож, томруулж өсгөж үржүүлж арвижуулсаар амьдрал ахуй нь улам цэцэглэнэ. Харин Зоригоод эрх мэдэл эд хөрөнгө атгуулахын бол яахыг төрсөн эцгийн хувьд Наагаа мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч Зоригоо яагаад гэдгийн цаад учрыг ойлгохын оронд, ахтайгаа байн байн барьцан, Тэгвэл миний өмч хувийг тасдаж өг хэмээн эцгийгээ шалсаар байхад нь Наагаа арга буюу өмч хэмээн хот хонь, отор үхэр, азарга адуу тасдаж өгсөн ч хэдхэн жилийн дотор өнчин ишиг ч үгүй үрэн таран хийн, бас хэрэг төвөгт орооцолдон арай чүү ял мултран учир явдлаа тоочин буруугаа ойлгон эцгийн гэрийн бараа явган нүцгэн харахад хүүгээ эсэн мэнд ирсэнд, хамгийн гол нь ухаарлыг олж зөв хүн болох зам нь нээгдсэнийг олж харсан авга маань загнаж зандрахын оронд хонь гаргаж найр хийж байхав.
Төд их удалгүй төрсөн эцэг нь тэнгэрт хальсан ч алдаагаа гэмшиж амьдралыг ухаарсан Зоригоогийн дээрээс өнөөдөр адуу мал авто машин айл гэрийн аз жаргал гээд юу хүссэн бүхэн Тэнгэрийн бороо мэт асгарч байна. Хүн ер нь манай энэ Зоригоо дүү шиг ухаарлыг заавал духаараа цөм цохиж байж ойлгох бус харин Үнэн үг өвгөдийн сургаал аавын захиас ардын ухаанаар үнэ төлбөргүй өлгөөд авах бүрэн боломжтой бөгөөд ухаарал нь уулын орой ололт амжилтын оргил гэлтгүй өглөө эртлэн босоод өөхөн зовлогоо шуухаас эхлээд нар салхи ус агаар нойр хоол гээд өдөр тутмын амьдралын өчүүхэн зүйлээс эхлэнэ.

 

Олон улсын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419