Антарктид тивийн Larsen C гэдэг мөсөн давхаргын томоохон хэсэг тасарч, далайд хөвж эхэлснийг судлаачид хиймэл дагуулаас авсан зураг дээр үндэслэн өчигдөр мэдээлжээ.
Larsen C бол Антарктид тивийн эх газарт бэхлэгдсэн дөрөв дэх том мөсөн давхарга юм. Энэ нь эх газар дээр биш, далайн усан дээр оршдог асар том мөсөн уул ажээ. Тасарсан уул нь Larsen C давхаргын 12 орчим хувийг эзэлж байна. Тасарсан мөсөн уул нь 9000 хав.дөр.км талбай бүхий асар том хэмжээтэй тул Антарктид тивийн хэлбэрийг өөрчилж байгаа гэнэ. Түүний жин 315 тэрбум тоннд хүрэх ажээ.
Larsen C мөсөн давхаргад ан цав гарч буйг энэ оны 1 дүгээр сараас эхлэн эрдэмтэд ажиглаж эхэлсэн байна. Энэ үзэгдлийн шалтгаан нь цаг уурын дулааралтай холбоотой юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар, тасарсан мөсөн уул хайлсан ч гэсэн далайн түвшнийг төдийлөн нэмэгдүүлж чадахгүй аж.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()