Японы баруун өмнөд нутгийг чиглэн урагшилж буй хар салхитай холбогдуулан тус улсын агаарын тээврийн компаниуд дотоодын нислэгээ цуцалжээ.
Японы Исигаки, Мияко арлаас хөөрөх болон буух нислэгүүдийг “All Nippon Airways” компани цуцалсан бол “Japan Transocean Air” компанийн 32 нислэг цуцлагджээ. Мөн “Jetstar Airways” болон “Peach Aviation” зэрэг компани нислэгээ цуцалсан байна.
Нислэгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас авч байхыг нислэгийн компаниуд зөвлөсөн байна.