Польшийн өмнөд нутгийн Краков хотын агаараас бичил хуванцрууд илэрсэн талаар “Jagiellonian” их сургуулийн судлаачид мэдээлснийг “Polish Press Agency” агентлаг /PAP/ уламжилжээ.
"Агаар дахь янз бүрийн бохирдуулагчдыг цуглуулж, тэдгээрийн найрлагыг шинжилж үзэхэд тоосны бохирдлын хамт их хэмжээний бичил хуванцар илэрсэнд маш их гайхсан" гэж судлаачид мэдээлсэн байна.
Хуванцар бүтээгдэхүүнүүдийг олон мянган төрлийн синтетик полимерээр хийдэг бөгөөд бичил хуванцруудад нарийвчилсан дүн шинжилгээг хараахан хийгээгүй байна гэж “Jagiellonian” их сургуулийн судлаач Кинга Ярош “PAP” агентлагт мэдээлжээ.
Бичил хуванцрууд агаар, ус, мөс зэрэг дэлхий дээрх олон төрлийн байршлаас илрээд байгаа бөгөөд тэдгээрээр амьсгалсан юм уу биед шингэсэн тохиолдолд эрүүл мэндэд учрах нөлөөллийн талаарх судалгаа хомс байна.