Харгис зуун ба догшин жаран

Харгис зуун ба догшин жаран
Чингис хааныг түүхэн бодит хүнийг нь хувьд зөв ойлгоход зориулав
 
(Харьцуулсан судалгаа)
 
Сүүлийн 20 гаруй жилд Монгол улсад Чингис судлал хүчтэй хөгжиж, судалгааны болон уран зохиолын олон ном зохиолууд хэвлэгджээ. Ер нь Их эзэн Чингисийн тухай монголчуудын мэддэг гол эх сурвалж бол “Монголын нууц товчоо” билээ. Гэхдээ энэ зохиол нь бичлэгийн онцгой төрлөөр бичигдсэн, зарим талаараа туульсын шинжтэй юм. Өмнөх бүх үеийн түүхэнд бичигдсэн голдуу арабын олон түүхэн шастирууд, Зөвлөлтийн зохиолчдын уран зохиолууд нь Монголын Их гүрний дарлалд байсан улсуудын бүтээл байсан учраас  Чингис  хааныг цуст дарангуйлагч гэсэн үүднээс бичиж харуулсан байлаа. Гэтэл үүний нөгөө талд, сүүлийн үед Монголд гарч байгаа уран зохиолууд нь хэт гоёсон, “тэнгэр язгуурт” гэж дахин дахин давтсан, үйл явдлын учир шалтгааныг олж гаргахаасаа илүү зүгээр үйл явдлыг тоочин бичсэн шинжтэй зохиолууд гарч, түүхэн бодит үнэн, учир шалтгааны учир холбоо алдагдахад хүрч байна. Нэгэн үе “цуст алан хядагч”, “бусад олон улс үндэстнийг эзлэн түрэмгийлэгч, тэдгээрийг хөгжлийг шатаан түймэрдэгч”, “галдан шатаалтын загалмайлсан эцэг” гэж бичиж байсан бол одоо “Мянганы хүн”, “дэлхийд энхтайван тогтоогч”, “орчин үеийн хавтгай дэлхийн үндэс суурийг тавигч”, “Ази, Европын холбогч” гэж бичдэг болжээ. Ийнхүү өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн хараар ярьж харуулж байсан дэлхийн түүхэнд байр суурьтай томоохон түүхэн хүнийг өнөөдөр Монголд зөвхөн алдаршуулан магтаж байгаагаас Чингис хааны тухай тэс эсрэг тэсрэг үнэлгээ бий боллоо. Аливаа дэлхийн түүхийн том зүтгэлтний тухай асуудлыг нийгмийн харилцаанаас ургуулан авч үзэхгүй бол түүний талаар хий хоосон, бодит биш, буруу, өрөөсгөл үнэлэлт дүгнэлт хийхэд хүрдэг. Ялангуяа ямар нэг үед яригдахгүй орхигдоод, эсвэл үзэл суртлын  үүднээс зөвхөн нэг өнцгөөр өрөөсгөлөөр ярьж бичиж байсан түүхэн том зүтгэлтнийг авч үзэх байр суурь эрс, бараг эсрэгээрээ өөрчлөгдсөн үед энэ асуудал чухлаар тавигддаг. Тэгээд бүр энэ хүнээр шинэ хойч үеээ бахархуулах гэж байгаа үед тухайн хүний талаархи судалгаа болон сурталчилгаанд алдаа гаргавал шинэ хойч үеийнхэн маань огт буруу ойлголт, үзэл баримтлал, бодол санаатай болно. Аль ч улс үндэстэн шинэ хойч үеэ буруу үзлээр цэнэглэхийг бодохгүй нь ойлгомжтой. Иймд Чингис судлалд зөв арга зүй хэрэглэж, ингэснээрээ Чингис хаанд түүхэн бодит хүнийх нь хувьд зөв хандах хандлага төлөвшүүлэх асуудал манай орны хувьд чухал асуудал гэж би судлаачийн хувьд үзэж байгаа юм. Ингэж чадвал манай шинэ хойч үе маань дараахи зарим сөрөг үзэл бодолд зөв хандаж чадна. Чингис хаан гэж цаанаасаа дээд тэнгэрээс заяатай онцгой нэгэн хүмүүн байсан уу. Төрөхдөө атгандаа нөж атгаж төрсөн учраас цуст дарангуйлагч болсон юм уу. Тэнгэрээс заяатай учраас бусдын, түүний дотроос хамаатан садныхаа амь насыг хөнөөх, бусад улс үндэстнийг сөнөөн устгах эрхтэй байдаг юм уу. Одоо Чингис хаана тухай зарим эсрэг тэсрэг үнэлгээнүүдийг түүхчлэн авч үзье.
 
■Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд Ж.Неру 1930 онд ирээдүйн Энэтхэгийн 2 удаагийн Ерөнхий сайд болсон охин И.Гандидаа бичсэн захидлуудаар бичсэн “Ертөнцийг түүхийг сөхөн үзвэл” номондоо “Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан, жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Алексайдр  Македонский, Цезарь хоёр юу ч биш мэт” гэж тэмдэглэсэн байдаг.
■2002 онд АНУ-ын алдарт Тайм /"Time/ сэтгүүл уламжлал болгон зохион байгуулдаг шалгаруулалтаараа Чингис хааныг “Мянганы  /мянган жилийн/ суут хүн”-ээр тодруулсан.
■ Энэ хоёрыг нэгтгээд XX зууны барууны хамгийн нөлөө бүхий модернист яруу найрагч Райнер Мария Рильке “Юм бүхэн өөрийн эсрэг шинж чанараараар аюултай” гэдэг зохйолдоо “Чингис хааныг түүнтэй харьцуулахад Александр Македонский, Цезарь хоёр юу ч биш мэт түүхэнд гарсан цэргийн суут ухаантан, жолоодогч гэж нэрлэдэг. Тэр битгий хэл, сүүлийн жилүүдэд баруунд өнгөрсөн мянганы хамгийн гайхамшигт хувь хүн, сүүлийн 10 зууны нэг дугаарын хүнээр хүлээн зөвшөөрлөө. Гэтэл Орост /зарим оронд/ олон хүний нүдэнд тэрээр харгис хэрцгий зэрлэг бүдүүлэг хэвээрээ харагдаж байна” гэжээ.
■ Чингис хааны үед амьдарч байсан Францын түүхч Жуэнвилль «Тэр (Чингис хаан) энх тайвныг тогтоосон» гэж бичиж үлдээжээ. Энэ зорилго дороо тэр үеийн эх газрын 4/5-ын нэг дээвэр дор оруулсан гэдэг. (Э. Хар-Даваа. Чингисхан как полководец и его наследие. Белград, 1929 г.).
■ Английн яруу найрагч, нийтлэлч Г.Лэм “Чингис хаан-бүх хүн төрөлхтний их эзэн хаан” номондоо 1928 онд «Чингис хаан... харанхуй зуунуудын хоорондох ханыг нураасан. Тэрээр хүн төрөлхтөнд шинэ замуудыг нээсэн. Европ нь Хятадын соёлтой ширгэлцсэн.
Түүний хүүгийн ордонд армяны вангууд персийн язгууртнуудтай хамт оросын их вангуудтай харилцан ярилцаж байв. Зам нээснийг дагалдаад үзэл санаагаа солилцож эхэлсэн... Рубрукийн хойноос Марко Поло явлаа. Хоёр зууны дараагаар Васко да Гама ... далайн зам нээхээр хөвсөн. Үнэндээ Колумб шинэ Америкийг нээх гэж биш, харин Их Моголын газрын олох гэж аянд гарсан” гэж бичиж байжээ.
■ Орчин цагийн томоохон цахим сайт болох Википедиад “Чингис хаан-Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, анхны Их хаан, монголчуудын Хятад, Дундад Ази, Кавказ, Зүүн Европод хийсэн байлдан эзлэлтүүдийг зохион байгуулсан цэргийн жанжин, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эх газрын эзэнт гүрнийг үндэслэгч” гэж тодорхойлжээ. Гадаадын эрдэмтэн судлаачид, төрийн зүтгэлтнүүдийн дээрхи үнэлгээнүүдийг багцлан авч үзвэл, Чингис хааныг нэгдүгээрт, цэргийн жанжны нь хувьд, хоёрдугаарт, төрт улсыг байгуулсны нь хувьд үнэлсэн байдаг. Эдгээрийг өнөөгийн өнцгөөс авч үзвэл үнэхээр Монголчууд Евразийн олон улс үндэстэнд төрт ёсны үндэс, ардчилал, олон ургальч үзэл, шүтлэгийг тэвчих болон шашин шүтэх эрх чөлөө, хуульд зүтгэх болон хуулийг дагах, Үндсэн хуулийг дээдлэх, цэргийн урлагийн онол, татварын дэвшилтэт систем, шуудангийн тогтолцоо зэрэг олон шинэ зүйлийг зааж өгсөн юм. Монголын эзэнт гүрэн дэлхийн газар нутгийн дөрөвний нэгийг хамарч байжээ. Дэлхийн II дайнд Хойд Африк дахь германы цэргийн командлагч Э.Роммель байлдаан явуулахын тактикийн хувьд өөрийгөө Чингис хааны сайн сурагч гэж үзэж байсан бол америкийн генерал Ж.Паттон Европ дахь танкийн цувааны маневруудаа Чингис хааны морин цэргийн дайралт дээр загварчилж байв. Одоо үед ч Сандхерстийн Их Британийн эзэн хааны цэргийн академи (Royal military Academy Sandhurst), Францын Сен-Сир дэх цэргийн онцгой сургууль (Йсole spйсiale militaire de Saint-Cyr), АНУ-ын Becт-Пойнт дахь цэргийн академид (United States Military Academy Чингис хааны дайн байлдааны стратеги, тактикийг судапж, түүний дагуу хичээл зааж байна.
 
 
Чингис хааны түүхэн үнэлгээтэй холбоотой нэг онцлог асуудал нь дэлхийг донсолгогчийн судалсан олон судлаачид түүнийг энгийн хүний шалгуураар хэмжиж болохгүй гэж үздэг. Английн яруу найрагч, нийтлэлч Г.Лэм “Энэхүү эзэнт гүрэн нь огт хоосонгоос дуудагдан гарч ирсэн илбэ мэтээр түүхчдийг мухардалд оруулсан юм. Английн эрдэмтдийн бүтээсэн Чингис хааны эрин үеийн түүх нь ийм эзэнт гүрэн байгуулагдсаныг тайлбарлаж болшгүй зүйл гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
 
 
Би түүнийг одоогийн соёл иргэншлийн хэмжээсээр хэмжих болохгүй” гэж тэмдэглэжээ. Дээрх эерэг үнэлгээтэй хамт Чингис хааны сөрөг үзүүлэлтүүдийг мөн өнөөдрийн өнцгөөс авч үзсээр байна. Америкийн бизнес-зөвлөх, нийтлэлч Г.Эмерсон өөрийнхөө "Бүтээмжийн арван хоёр зарчмууд" гэдэг номондоо “Александр Македонский, Цезарь, Атила, Чингис хаан, Их Карл, Төмөр, Хидейоши, Наполеон-эдгээр нь бүгд агуу их байлдан дагуулагч, хаант гүрнийг үүсгэгчид. Тэд ухамсартайгаар биш ч гэсэн заримдаа бүтээмжийн зарим зарчмуудыг хэрэглэж байжээ. Гэхдээ... маш их эвдрэл сүйтгэл, маш их алдагдал хохирлоор хэмжигддэг. Ганцхан Чингис хаанд л гэхэд л 6 сая хүний сүйрэл мөхлийг ногдуулдаг” гэж 1911 онд бичиж байжээ.
 
Сүүлийн үеийн судалгаагаар Чингис хааны байлдан дагуулалтын үед тэр үеийн дэлхийн хүн амын тоо 11 хувиар хорогдож, нийт 40 сая хүн амь үрэгдсэн, хятадын 53 сая хүнээс 10 сая нь, орчин үеийн Ираны хүн амын дөрөвний гурвыг нь алагдсан. Оросууд дэлхийн II дайнд хүн амынхаа 1/8-ийг алдсан бол Чингис хааны байлдан дагуулалтын үед хүн амынхаа дөрөвний гуравыг алджээ. Энэ талаар санаа бодпоо хуваалцъя гэж нэгэн зохиолд харьцуулсан шинжилгээ хийж үзлээ. Энэ бол Орос, Зөвлөлтийн зохиолч Исай Калашниковын “ХАРГИС ЗУУН” /ДОГШИН ЖАРАН/ хэмээх хоймсон роман билээ.
 
Зөвлөлт Орос, Буриад Монголын зохиолч бүтээлийн томилолтоор ирж ажиллаж, Чингис хааны төрсөн нутгаар аялсныхаа дараагаар 1974-1976 онуудад энэ түүхэн романаа туурвижээ. Уг роман 2 дэвтэртэй, 1-р дэвтэр нь “Гонимые” буюу махчилж орчуулбал “Хөөгдөгсөд” нэртэй, манай орчуулагч уран сайхны орчуулга хийж, Нууц товчооны үгээр “Хал үзэж халуун чулуу долоосон нь” гэж хөрвүүлсэн. Харин 2-р дэвтэр нь “Гонители” буюу “Хөөгчид”, уран сайхны орчуулга нь “Толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгтөсөн нь” нэртэй. Энэхүү 2 дэвтрийн нэрэнд уг романы гол агуулга багтжээ. Тэрхүү манай эриний ХIII зуунд хүн төрөлхтөн эсвэл хөөгдөж байх, эсвэл хөөж байх хувь тавилантай харгис цаг хугацаа байсан учраас “Харгис зуун” байжээ. Чухамхүү тэнгэр заяат боловч мах цусан биетэй их хаан маань хүмүүний түүхэнд заяагдмал байсан тэрхүү хувь заяаны эрхээр эсвэл хөөгдөгч, эсвэл хөөгч байх хувь тавиланг туулж, сонголт хийснээрээ цагийн эрхээр хөөгдөгч байснаа хөөгч болон хувирчээ.
 
 
Ийм агуулгаар авч үзвэл, сая Их эзэн Чингис хааны үнэн бодит нүүр царайг ойлгох юм. И.Калашников чухамхүү энэ агуулгаар л уг романаа бичсэн учраас дэлхийн түүхэнд дурайсан мөртэй гарамгай бие хүн болох Их эзэн Чингис хааны дүрийг харьцангуй хавчлага гуйвалгагүйгээр, хөндлөнгийн хүн хэрнээ хаа нэг тал руу хэтэрхий холбиролгүйгээр, “реалист” маягийн аргаар, түүхэн баримтаас төдийлөн хөндийрөлгүйгээр бичиж чаджээ.
 
 
Мөн “Монголын нууц товчоо”-д гардаг учир битүүлэг нэг асуудал бол Чингис хаан, Жамуух хоёрын харилцааны асуудал юм. Гурван удаа анд барилдсан Жамуух яагаад Чингис хаантай тэрслэх болов, тэрсэлж байгаа мөртлөө боломж гарсан үед яагаад Чингис хааныг даран сөнөөсөнгүй вэ, эцэст нь Чингис хааны хамтарч амьдаръя гэхэд яагаад татгалзаад амиа алдав. Ялангуяа, Даланбалжудын газарт байлдаж, Жамуух цэргийн давуу хүчээр Чингис хааныг Онон мөрний зээрэг гэдэг хавчилд шургуулчихаад, түүнийг даран мөхөөх боломжтой байтал эцэслэн сөнөөлгүй, гэнэт цэргээ татаж орхин явсныг одоо болтол утга учиртай, үнэмшилтэй тайлбарласан тохиолдолд ховор байдаг. Харин сүүлийн үед хийсэн зарим кино зохиолд ах дүүгийн барилдлагаагаа санаснаас ингэсэн гэж үзэж байгаа нь бас л учир дутагдалтай юм. Гэтэл ийм сонин, хачирхалтай харилцааны утга учир нь Чингис хаан, Жамуух хоерын тухайн түүхэн үеийнхээ мөн чанарыг ойлгох ойлголт нь өөр байсантай холбоотойг уг романд гарган харуулж чадсанаараа онцлогтой юм.
 
Чингис хаан тухайн түүхэн үеийнхээ, харгис зууныхаа мөн чанарыг ойлгосон учраас хөөгдөгчөөс хөөгч болон хувирч байна. Харин Жамуух тэгж чадсангуй, тэрээр “эрт балар цагаас эхлэн овог омгуудын сахин шүтэж ирсэн ёс заншлын дагуу” /уг номын 1-р дэвтэр, 162 дахь тал/ “Үлгэр домогт алдаршсан өнө эртний өлзийт сайхан цагийнх шиг хэдүүлээ аюул тохиолдвол хэн хэнийгээ өмөөрөн хамгаална. Тэгээд эрх тааваараа суудаг эртний нутгийн заншлын” /номын 274 дэх тал/ дагуу “олон омог улсууд онц дураараа нутагладаг, эрх чөлөөт ноёд нь эвтэй найртай явдаг“ /номын 389 дэх тал/ тийм амьдралын дагуу амьдарна гэж үздэг байжээ.
 
Тийм учраас Чингис хааныг Зээрэн хавчилд шахаж оруулах үедээ ‘Жамуух буруу юм хийж байгаагаа одоо мэдлээ. Тэмүүжинг сүйдэлж байгаагаараа тэр тарган Хирултугийг товойж гарахад нь тус нэмэр болж буй хэрэг” /номын 394 дэх тал/ гэж ойлгодог. Ингэвэл нөгөө Жамуухын хүсэж мөрөөддөг сайхан цаг алга болж, эсвэл Тарган Хирултуг, эсвэл Тоорил, эсвэл Инанч хааны дарлагщ орох юм байна гэдгийг ухаарч ямар ч байсан Чингис хааныг даран сөнөөгөөгүй ажээ.
Жамуух цаашдаа яг ингэж Чингис хааныг бусадтай тэрсэлдүүлэх мөртлөө өөрөө түүнийг дарж мөхөөлгүй явсаар байгаад “Харгис зууны” үнэнд гүйцэгдсэн юм байна. Энэтухайгаа тэрээр “Монголын нууц товчоо”-нд Сэргэлэн баатар чамд Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дүү нар төржээ.
Далан гурван хилэгтэй 
Дархан өрлөг нөхөдтэй
Далай Чингис чамдаа 
Дарагдаж мөхөв, би чинь 
Өөрийн эцэг эхээс 
Өнчин бие хоцроод
Итгэх сайн нөхөргүй 
Идтэй сайн дүүгүй
Илүү дутуу үгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмүжин чамд дийлэгдэв, би” гэж шүлэглэсэн байдаг.
Тэгэхээр Чингис хаан болон Жамуухын хоорондын ээдрээтэй харилцаа нь хувь хүний зан аашнаас биш, харин түүхэн цаг үеэ үзэх үзэл бодлоосоо үүдэлтэй байжээ. Бид энэ романы агуулгаар түүхэнд хандвал түүнийг зөв ойлгож чадна. Бидний ойлголт үнэн зөв бодитой болно.
 
 
С.Энхбаатар
Эдийн засгийн ухааны доктор Ph'd

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419