ОХУ-д есдүгээр сарын 30-ны байдлаар асч байгаа нэг ч ой хээрийн түймэр үгүй болсон талаар тус улсын Холбооны ойн аж ахуйн агентлаг энэ талаар мэдээллээ.
Уг мэдээнд өгүүлснээр, Онцгой байдлын албаныхан өчигдөр долоон байршилд 94 га талбайг хамарсан ойн түймрийг унтрааснаар газар нутагт асаж байсан бүх түймрийг унтрааж дууссан байна. Энэ ажиллагаанд 100 хүн, 24 нэг техник, 13 онгоц ашиглажээ.
Энэ жил ОХУ-ын ойн сангийн нөөцийн ихэнхийг бүрдүүлдэг Сибирь, Якут, Буриад ой хээрийн түймэр урьд хожид байгаагүй ихээр гарч ойн санд ноцтой хохирол учруулсан юм. Холбооны ойн аж ахуйн агентлаг өнгөрсөн зуны түймрээр гурван сая га ой шатсан гэж мэдээлсэн бол олон улсын “Грийнпийс” байгууллага 5.4 сая га ой шатсан гэсэн тооцоо гаргаж байв.