БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойгоор 15 мянган цэргийн парад болно
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх аравдугаар сарын нэгэнд тус улсын зэвсэгт хүчний нэгдсэн парад болох ажээ. Уг парадыг цар хүрээний хувьд сүүлийн жилүүдийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, сүрлэг үйл ажиллагаа болно гэж өмнөд хөршийн хэвлэлүүд онцолсон байна. Энэ удаагийн цэргийн парадаар үзүүлэх зэвсэг, тоноглол нь бүгд дотооддоо үйлдвэрлэсэн, олон тооны дэвшилтэт тоног төхөөрөмжийг анх удаа дэлгэн харуулах гэж байгаа юм байна.
Цэргийн парад хоёр үе шатаар 80 минут орчим үргэлжлэх бөгөөд 59 баг, цэргийн нэгдсэн хамтлагийн нийт 15 мянган хүн оролцож, 160 гаруй нисэх онгоц, 580 зэвсэг тоноглолыг үзүүлэх гэж байгаа нь сүүлийн хэдэн жил тохиогоогүй томооохон үйл явдал гэдгийг парадыг удирдах албан тушаалтан мэдэгдсэн аж. Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын 70 жилийн ойд зориулсан энэхүү парадыг 97 улс орноос тус улсад суугаа 188 цэргийн атташе үзэж сонирхох юм байна.