2 кг орчим мансууруулах бодис тээвэрлэж яваад баригджээ
Энэ сарын 25-нд Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр ..... УББ улсын дугаартай Honda Inside маркийн авто машинаар иргэн М.Э, С.У нар 2 кг орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явсныг мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлэн, эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.